x

Дугаарын хязгаарлалтын санал асуулгыг ЗЦА-ны фэйсбүүк хуудсаар авч эхэллээ

Нийтийн ашиг сонирхолд нийцсэн бүтээн байгуулалт явуулах гэж байгаа үед иргэн Та захиргааны байгууллагуудад санал бодлоо өгөх эрхтэй. Таны бүтээн байгуулалтад өгөх үнэ цэнэтэй санал бодлыг захиргааны байгууллагууд хүлээн авч байх учиртайг Монгол Улсын Захиргааны хэргийн тухай хуулиар баталгаажуулсан байгаа.

Тухайлбал, тус хуулийн 27-д захиргааны шийдвэр гаргаж буй эрх бүхий байгууллагууд СОНСОХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ бөгөөд энэхүү шийдвэрээ захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалтын дагуу гаргаж, иргэдэд мэдээлнэ. Үүний дагуу иргэд, олон нийтийн саналыг

  • бичгээр авах;

  • биечлэн уулзах;

  • утсаар санал авах;

  • цахим хэлбэрээр санал авах;

  • төлөөлөгчөөр дамжуулан санал авах;

  • бусад хэлбэрээр авна хэмээн заасан байгаа.

Энэ зун Замын цагдаагийн гүүрэн гарц, Зүүн дөрвөн замын гүүрэн гарц, Яармагийн гүүр, Налайх чиглэлийн 20.9км авто зам зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлаас гадна 60-72 жилийн насжилттай Дөчин мянгатын цэвэр усны шугамыг Австралийн шинэ технологиар доторлох ажлууд хийгдэх учраас ойролцоох автозамыг хэсэгчлэн хаана.

Дээрх чиглэл орчмын автозамыг дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-ийг хүртэл хязгаарлах юм. Автозамыг хэрхэн хязгаарлавал зохистой вэ, аль нь зөв шийдэл болж чадах вэ?

Иргэн Та санал асуулгад оролцож, нэг талаар хотын өнгө төрх, чанар чансааг нэмэх, нөгөө талаар өөрсдийнхөө ажил, амин хувийн асуудлыг шийдэхэд хамгийн чухал автозамын хөдөлгөөний байршлийг түр хугацаагаар өөрчлөх ажилд саналаа нэмэрлээрэй.

Жич: Дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын үеэр замын түгжрэлийг бууруулахын тулд Нийслэл болон Замын цагдаагийн алба хамтран дугаарын хязгаарлалт хийх саналыг мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгааг үндэслэн гаргасан болно.

Санал асуулгыг 2018.03.28-ны өдрийн 12.00 цагаас эхлэн Замын цагдаагийн албаны фэйсбүүк хуудсаар иргэд, олон нийтээс авч эхэллээ.

ТА ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?  ДЭМЖИХГҮЙ БАЙНА УУ?

ДЭМЖИЖ БАЙВАЛ ДАРААХ ХУВИЛБАРААС СОНГОНО УУ...

Ирэх 4 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 1-ныг хүртэл автозамын бүтээн байгуулалтын ажил эхэлж зарим гудамж, замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласнаар автозамын ачаалал нэмэгдэнэ. Тухайлбал: Замын цагдаагийн гүүрэн гарц, Зүүн 4 замын огтлолцол бүхий гүүрэн гарц зэрэг томоохон ажилууд хийгдэх гэж байна.

Иймд авто замын бүтээн байгуулалттай холбоотой үүсэх хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины дугаарын хязгаарлалтыг хийх 2 төрлийн саналыг иргэдээс авч байна.

НЭГДҮГЭЭР ХУВИЛБАР: ЗӨВХӨН БАГА ТОЙРУУД

Даваа, Лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашиныг оролцуулах, 

  • Мягмар, Пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулах,  

  • Баасан гарагт Нарантуул, Бөмбөгөр, Хархорин зэрэг томоохон худалдааны төвийг амраах бөгөөд Баасан, Бямба, Ням гарагт дугаарын хязгаарлалтгүй. 

  • Бусад бүст хязгаарлалт тогтоохгүй.

ХОЁРДУГААР ХУВИЛБАР: ӨВЛИЙН БҮСЧЛЭЛД

  • Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэл ххязгаарлалтын бүс буюу Өвлийн бүсчлэлийн дагуу дугаарын хязгаарлалт тогтоох:

  • Даваа, Лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 7, 9 дугаараар төгссөн автомашиныг оролцуулах 

  • Мягмар, Пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж

  • Баасан, Бямба, Ням гарагт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах.

Санал авч буй онлайн хаягууд:

  1. Замын цагдаагийн алба https://www.facebook.com/events/1072974452841686/permalink/1072975689508229/ (Та энэхүү линк дээр дарснаар Замын цагдаагийн албаны албан ёсны Фэйсбүүк хуудаст нийтлэгдсэн санал авч буй посттой шууд холбогдох болно)

  2. www.ikon.mn мэдээллийн сайтын тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан

  3. www.zaluu.com мэдээллийн сайтын тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан

  4. www.medee.mn мэдээллийн тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан

  5. www.news.gogo.mn мэдээллийн сайтын тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.178.54)
    Дугаарын хязгаарлалт угаасаа өөрөө хууль зөрчсөн асуудал энэ улс яаж хөгжинөө түгжрэлийг хэн үүсгээд байгаа юм бэ ЗЦ өөрсдөө шүү дэ Гэрлэн дохиогоо ажиллуулаад замын цагдааг зам дээр зогсоохгүй бологчихвол хот түгжрэлгүй болно төсвийн мөнгө давхар давхар үргүй зарагдахгүй болно ерөнхийлөгч төрийн албан хаагчдыг цөөлөх хэрэгтэй гэсэн маш зөв замын цагдааг цөөлөх хэрэгтэй тэдний хэрэг гэж юу байгаа юм ирэгдийхээ улыг шагайж түгжрэл үүсэгхээс өөр юу хийж байгаа юм гэрлэн дохио хяналтын камерийн зардалтай давхар зардал гаргаж улс нийгмээ олон жил хохироолоо одоо болсоон дэлхийд бүх юм техникжсэн цахимжсан
    2018 оны 03 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 3 цаг 59 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 5 цаг 35 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 5 цаг 43 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 9 цаг 23 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 9 цаг 36 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 9 цаг 43 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 14 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 10 цаг 28 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 10 цаг 38 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 59 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 6 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 11 цаг 41 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 11 цаг 58 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 11 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 12 цаг 18 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top