x

Д.Асралт: Дэлхийн хаана ч ажиллах чадвартай мэргэжлийн CEO бэлтгэх нь бидний зорилго

Бизнесийн удирдагчдыг чадавхжуулж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай 1000 CEO бэлтгэх, мөн төдий тооны хүчирхэг компани бий болгох зорилготой Бизнес академи барууны шилдэг туршлагыг албан ёсны эрхтэйгээр нутагшуулж байна. 

– Business.MN сэтгүүлийн 2023 оны 04 сарын дугаар (№53) -т нийтлэгдсэн ярилцлага -

Харвардын бизнесийн сургууль, Английн Захирлуудын институт зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж, “Харвард МенежМентор”, CEO Excellence, CEO Radar зэрэг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй Бизнес академийг бид энэ удаа онцоллоо. МҮХАҮТ -ын дэргэдэх уг академи гол зорилгоо дэлхийн түвшинд ажиллах чадвартай гүйцэтгэх удирдлагуудыг бэлтгэх хэмээн тодорхойлж байна. “Бизнесээ эрчимжүүлэх нь” (Boost your Business), “Зоригтой манлайл” (Dare to Lead) зэрэг хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэхээр зэхэж буй тус хамт олон гурван жил дараалан зохион байгуулсан Executive Summit арга хэмжээгээрээ бизнесийн салбарынхан дунд танигдаад байсан бол тун удахгүй энтертайнмент бизнес болон хөдөө аж ахуйн салбарыг онцолж, олон улсын шилдэг туршлагаас хуваалцах хоёр ч эвент, воркшопын ард гарахаар ажиллаж байна. Үйл ажиллагаагаараа дамжуулан менежерүүд, гүйцэтгэх захирлуудыг чадавхжуулах, холбох, сүлжээ үүсгэх, мөн тэднийг хамтын үйл ажиллагаанд чиглүүлж ажиллахыг зорьж буй Бизнес академийн захирал Д.Асралтай ярилцлаа. 

Тэрбээр “Юнайтед бизнес ривью” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулж, өнгөрсөн хугацаанд дэлхийн хамгийн том хедж сан Bridgewater Associates -ийн үүсгэн байгуулагч Рэй Далиогийн “Principles: Амьдрал & Ажлын зарчмууд”, Брене Брауны “Зоригтой манлайл” (Dare to Lead), Pixar студийн ерөнхийлөгч Эдвин Катмулын “Бүтээлч, Inc”, Nike брэндийн үүсгэн байгуулагч Фил Найтын “Пүүзэнд дурлагч” (Shoe Dog), Сет Годины “Энэ бол маркетинг”, Netflix -ийн үүсгэн байгуулагч, CEO Рийд Хастингсийн “Дүрэмгүй дүрэм” тэргүүтэй 20 ном эрхлэн гаргаад байгаа юм.

-Юуны өмнө Бизнес академи хэрхэн байгуулагдсан түүхээс ярилцлагаа эхлүүлье?

-Дэлхийн улс орнуудын худалдааны танхимуудын жишгээр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) дэргэдээ өөрийн гэсэн сургалтын функцүүдтэй явж ирсэн. Эдгээр нь тухайн цаг үед шаардлагатай ур чадвар, мэдээ мэдээллийг бизнес эрхлэгчдэд олгох богино хугацааны сургалтуудаас голдуу бүрддэг. Үүний нэг нь МҮХАҮТ -ын дэргэдэх Гадаад худалдааны академи буюу гадаад худалдааны менежер, захирлын туслах, нарийн бичиг бэлтгэх сургалт зэрэг цөөн тооны хөтөлбөрийг зохион байгуулдаг функц байв. Харин 2020 онд МҮХАҮТ -ын ерөнхийлөгч О.Амартүвшин уг академийг Бизнес академи болгон өөрчилж, цар хүрээний хувьд өргөжүүлэх ёстой гэж үзсэн. Ингээд дэлхийн шилдэг бизнесийн сургуулиудын контент, сургалт, хөтөлбөрүүдийг нэвтрүүлэхийн зэрэгцээ өөрсдийн гэсэн бие даасан манлайллын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, цаг ямагт өөрчлөгдөж буй нийгэм, эдийн засгийн шаардлагад нийцэж ажиллаж чаддаг, шинэлэг академи байна гэж үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон. Бизнесийн удирдагчдыг чадавхжуулъя, 1000 CEO бэлдье, мөн төдий тооны хүчирхэг компани бий болгоё гэсэн гол зорилгын хүрээнд бид академиа өөрчлөн байгуулсан гэсэн үг.

"Цаг үе бизнес эрхлэгчдийг илүү инновацлаг, бүтээлч байхыг шаардаж байна. Хуучинтайгаа зууралдахаас илүү шинэлэг зүйл эрэлхийлэх ёстой гэсэн хандлага хүчээ авч эхэлсэн".

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Бизнес академи Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийн манлайллын хөтөлбөрүүдийг албан ёсны эрхтэйгээр амжилттай хэрэгжүүлж, 300 гаруй төгсөгчийг бэлтгэж, батламж олгосон. Харин ирэх тавдугаар сараас Английн нэр хүнд бүхий Захирлуудын институт (Institute of Directors) -ийн тусгай хөтөлбөрүүдийг дотооддоо зохион байгуулахаар зэхэж байна. Тухайлбал, тэдгээрийн дунд тус институтын  Английн бусад их сургуультай хамтран хэрэгжүүлсэн “Бизнесээ эрчимжүүлэх нь” (Boost your business) буюу Ковид-19 -ийн дараа үйл ажиллагаа, орлого нь тасалдаж, санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан бизнесүүдэд дахин сэргэхэд нь дэмжлэг үзүүлэх, бизнес моделио шинэчлэх, өсөлтийн төлөвлөгөөгөө шинээр боловсруулахад туслах бодит алхмуудыг хэрэгжүүлдэг хөтөлбөр багтаж байгаа. Цаг үе бизнес эрхлэгчдийг илүү инновацлаг, бүтээлч байхыг шаардаж байна. Хуучинтайгаа зууралдахаас илүү шинэлэг зүйлийг эрэлхийлэх ёстой гэсэн хандлага хүчээ авч эхэллээ. Энэ хандлагад тулгуурласан сургалтууд “Бизнесээ эрчимжүүлэх нь” цогц хөтөлбөрт багтсан байдаг.  

"Харвард МенежМентор” хөтөлбөрт суралцаж буй хүн Харвардын экосистемээс гарч байгаа хамаг л охийг хүртэж байна гэсэн үг".

Мөн өмнө нь МҮХАҮТ -аас хэрэгжүүлж ирсэн CEO хөтөлбөрийг CEO Excellence болгон өөрчилж, сургалтын хэлбэрийн хувьд 5-7-3 буюу гүйцэтгэх удирдлагууд таван цөм үйл ажиллагаа, долоон сорилт, гурван кэйс дээр ажиллах сургалтын хэсгүүдийг боловсруулж, өнгөрсөн жил амжилттай хэрэгжүүлсэн. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан Монголын сургалтын байгууллага, бизнесийн сургуулиудын тогтсон хэлбэрийг өөрчлөхийг бид зорьж байна. Суралцагчдын critical thinking буюу шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх харьцуулалтын арга бол хамгийн үр дүнтэй, өгөөжтэй арга гэдгийг Харвард, Кембриж, Францын INSEAD бизнесийн сургуулиудын амжилттай яваагаас харж болно. Харвардын бизнесийн сургууль гэхэд л кэйс дээр ажиллуулдаг арга барилтай. 1923 онд багш нар нь General Shoe компанийн кэйсийг анх боловсруулан бичиж байсан түүхтэй. Ингэснээр тухайн суралцагч бусад суралцагчийн хамгийн боломжит санаа бодлыг тусган бизнесийг том зургаар харж, тухайн нөхцөл байдалд хамгийн боломжит шийдлийгболовсруулж чаддаг.

Гүйцэтгэх удирдлагуудын хувьд завгүй, ачаалалтай ажилладаг учраас урт хугацаанд суралцахад хүндрэлтэй, бараг боломжгүй байдаг. Тиймээс кэйст тулгуурласан богино хугацааны сургалт илүү үр дүнтэй. Мөн ингэж суралцахдаа дэлхийн түвшний сургуулиудын хөтөлбөрийн агуулгыг тэндхийн багш, судлаач, профессоруудын мэдлэгээр дамжуулан олж авах нь цаашид олон улсад гарч ажиллахад ч чухал нөлөөтэй гэдэг үүднээс бид эдгээр хөтөлбөрийг Монголд нутагшуулж байна. 

-Тэгвэл таны карьер Бизнес академитай анх хэрхэн холбогдсон бэ?

-Би эрх зүйч мэргэжилтэй. МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитр (МОУА) -аас ажлын гараагаа эхлүүлж байсан. Улмаар АНУ -ын Лос Анжелос хот дахь Сан Диегогийн үндэсний их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж, “Бизнесийн маргааныг шийдвэрлэх олон талт арга” сэдвээр магистрын зэргээ хамгаалсан. Нэг үгээр, бизнесийн яриа хэлцэл болон гэрээ хэлцэл хийх талаар сонгон судалсан гэсэн үг. Улмаар Монголдоо ирээд энэ чиглэлээр зөвлөх үйлчилгээний компани байгуулан ажилласан. Бизнесийн хэлцэл гэдэг бизнес эхлэхээс өмнөх харилцааны анхан шатны суурь ур чадвар. Өөрөөр хэлбэл, хамгийн түрүүнд яриа хэлцэл буюу бусдад хэрхэн нөлөөлөх вэ гэх асуудлыг авч үзэх ёстой. 2016 оноос хойш энэ чиглэлээр олон тооны сургалт зохион байгуулж ирсэн байна. Үүний зэрэгцээ 2018 онд бизнесийн боловсролыг дэмжих зорилгоор “Юнайтед бизнес ривью” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулсан. Глобал түвшинд хүмүүс бизнесийн ямар сайн ном уншиж байгааг анзаарч, судалсны үндсэн дээр бид орчуулах номоо сонгодог. Энэ утгаараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, шилдэг удирдагчдын номыг сонгохоос гадна Монголд хэрэгтэй, практикал ач холбогдолтой ном байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Өнгөрсөн хугацаанд дэлхийн хамгийн том хедж сан Bridgewater Associates -ийн үүсгэн байгуулагч Рэй Далиогийн “Principles: Амьдрал & Ажлын зарчмууд”, Nike брэндийн үүсгэн байгуулагч Фил Найтын “Пүүзэнд дурлагч” (Shoe Dog), Pixar студийн ерөнхийлөгч Эдвин Катмулын “Бүтээлч, Inc” тэргүүтэй 20 ном эрхлэн гаргаад байна. Энэ жилийн тухайд 10-аад шинэ ном хэвлүүлэхээр төлөвлөcөн.  

-Өнгөрсөн нэгдүгээр сард та бүхэн гүйцэтгэх дээд удирдлагуудад зориулсан Executive Summit арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Уг арга хэмжээ өмнөх жилүүдийнхээс ямар онцлогтой, мөн үр дүнтэй болсон гэж дүгнэж байгаа вэ?

-Бизнес академийн үйл ажиллагаа дөнгөж тогтворжиж эхлэх үед Ковид-19 цар тахал дэгдсэн. Яг энэ үеэр буюу цар тахал дэгдэж эхлэхэд тогтоосон хөл хорио хэд хоног сулрах үеийг ашиглан бид Executive Summit арга хэмжээгээ виртуал байдлаар анх удаа зохион байгуулж байв. Харин хоёр дахь жилдээ “Тасралтгүй суралцъя” уриан дор биет байдлаар зохион байгуулж, бизнесээ хэрхэн шинээр томъёолж, бизнес моделио дахин боловсруулж, өөр хоорондоо яаж шинэ маягаар хамтран ажиллах вэ гэсэн гол мессежийн дагуу илтгэл, хэлэлцүүлгээ өрнүүлсэн. Энэ жилийн тухайд “Өөрчлөлтөөр манлайлъя” сэдвийн хүрээнд тус арга хэмжээг зохион байгууллаа. Учир нь бизнесийн талбар дахь олон шилдэг удирдагчид бизнест өөрчлөлт амин чухал гэж онцолж байна. Мөн өнгөрсөн 20 жилийн инерциэр бид дараагийн 20 жил явах ямар ч боломжгүй. Тиймээс ямар нэг байдлаар үүнийг өөрчлөх ёстой. Тэр дундаа, удирдлагууд өөрсдөө эхэлж өөрчлөгдөж байж дараа нь бизнесээ өөрчилж чадна. Энэ ч үүднээс өнгөрсөн нэгдүгээр сарын арга хэмжээндээ компани гэхээс илүү гүйцэтгэх удирдлага буюу тухайн байгууллагыг удирдаж буй хувь хүмүүст чиглэсэн мессэж илүү өгөхийг зорьсон. Мөн бидний урьж оролцуулсан Пенсильванийн их сургуулийн профессор Кэти Милкмэн “Сорилт ба өөрчлөлт” сэдвээр илтгэл тавьж, манай академиас үүнтэй холбогдох дасгал ажлуудыг ажиллуулахын зэрэгцээ оролцогч бүрт Милкмэний боловсруулсан гарын авлагыг албан ёсны эрхтэйгээр орчуулан дурсгасан. Ингэснээр өөрчлөлт хэрхэн бий болдог, энэ явцад ямар саад бэрхшээл тулгардаг талаарх мэдлэг, мэдээллийг лекц, дасгал, гарын авлага буюу ном гэсэн гурван өөр хэлбэрээр, цогц түвшинд авах боломж бүрдсэн. Харамсалтай нь, Executive Summit -д оролцох хүмүүсийн тоо хязгаартай байсан учраас хүссэн хүн бүр оролцож чадсангүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Уржигдар 16 цаг 02 мин Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан нэмэгдэв Уржигдар 16 цаг 01 мин Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлалаа Уржигдар 16 цаг 00 мин Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гуравдугаар гараа Дарханд болно Уржигдар 15 цаг 59 мин Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан мөрдөн шалгаж байна Уржигдар 15 цаг 59 мин Сэлэнгэ мөрний түвшин нэмэгдэж, Ховд гол үерийн түвшинд хэвээр байна Уржигдар 15 цаг 50 мин Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа Уржигдар 13 цаг 32 мин Толгойтын хөл бөмбөгийн талбай, спорт цогцолборын ажил 75 хувьтай байна Уржигдар 13 цаг 28 мин Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээр үнэлдэг болно Уржигдар 11 цаг 52 мин Эрчим хүчний эрх чөлөө Уржигдар 11 цаг 23 мин Ч.Өнөржаргал: Өөрийгөө хамгаалах зорилгоор зэвсэг өмчлөх, эзэмших эрх иргэнд байхгүй Уржигдар 10 цаг 50 мин Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барив Уржигдар 09 цаг 44 мин Сэлэнгэд ой, хээрийн түймэртэй тэмцэхэд 96 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв Уржигдар 09 цаг 43 мин Трамп, Путин нар утсаар ярьж, Украины асуудлыг хэлэлцэв Уржигдар 09 цаг 42 мин U-15 волейболын Азийн аваргад Сэлэнгийн сурагчид багтлаа Уржигдар 09 цаг 41 мин И.Цэлмүүн Дэлхийн шатрын цомоос хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт гаргав Уржигдар 09 цаг 40 мин Улаанбурханы тохиолдол арван нэгэн мянга давжээ Уржигдар 09 цаг 39 мин Нийгмийн хамгааллын тусгай төв, БНСУ-ын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулав Уржигдар 09 цаг 38 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм Уржигдар 08 цаг 30 мин Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барив Уржигдар 08 цаг 28 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... ДОХ, гепатитийн В вирусын геном судалгаанд шинэ технологи нэ... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд бүтээмжийг онцоллоо
Top