x

Экспортлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн эх үүсвэр, мэргэжлийн ажиллах хүч дутмаг байна

МҮХАҮТ-аас “Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн сэдэвчилсэн судалгаа”-ны үр дүнг танилцууллаа.

Судалгааг МҮХАҮТ, ҮСХ-той хамтран ААНБ-ын тооллогын үр дүнд үндэслэн боловсруулсан бөгөөд экспортлогч аж ахуйн нэгжүүдийг бүрэн хамтруулсан анхны судалгаа юм. Монгол Улсын экспортын салбар 2022 онд оны үнээр 12.5 тэрбум ам.долларт хүрч, үнийн дүнгээр ДНБ-ий 83.2 хувьтай тэнцэж байна. Үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 4.2% нь экспортлогч бөгөөд түүхий эд бэлтгэн нийлүүлэгч, ханган нийлүүлэлтийн сүлжээний оролцогч талуудыг тооцвол илүү өргөн салбарыг хамарсан манай улсын эдийн засгийн нөлөө бүхий салбар болжээ.

Манай улсын экспортын салбар 1995 онд дэлхийн экспортын 0.01 хувийг, 2014 онд 0.031 хувийг, 2021 онд 0.043 хувийг эзэлж байна. Экспортын үнийн дүнгээр 1995-2021 онд Монгол Улсын экспорт 19.5 дахин өссөн, үүнд уул уурхайн салбарын экспорт жилд дунджаар 14.5 хувиар өссөн бол уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспорт жилд дунджаар 7.2 хувиар өссөн байна.

Судалгаанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй экспортод бүтээгдэхүүн үйлчилгээ гаргадаг 1923 аж ахуйн нэгжийн тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн өнөөгийн нөхцөл байдал, аж ахуйн нэгжүүд экспорт хийхэд тулгарч буй бэрхшээл, шаардлагатай дэмжлэгийг тодорхойлжээ.

Гол үр дүн:

  • Монгол Улсад экспортод бүтээгдэхүүн үйлчилгээ гаргадаг 1923 аж ахуйн нэгж байгаа ба эдгээрийн 1219 нь заримдаа экспорт хийдэг бол 704 аж ахуйн нэгж тогтмол экспорт хийдэг байна. Аж ахуйн нэгжүүдийн 77.1 хувь буюу 1.5 мянга орчим аж ахуйн нэгж Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг, 81 орчим хувь нь 2.5 тэрбум төгрөгөөс бага борлуулалтын орлоготой бичил, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид байна.

  • Экспортлогч аж ахуйн нэгжүүдийн дунджаар 90 орчим хувь нь экспорт хийхтэй холбоотой санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн хөрөнгөөр шийдвэрлэж байгаа нь энэ төрлийн бизнес эрхлэгчдэд тохирсон зорилтот санхүүжилтийн дэмжлэг дутмаг, санхүүгийн хэрэгцээ өндөр, хангалттай өсөн дэвжиж чадахгүй байгааг харуулж байна.

  • Экспортод бүтээгдэхүүн үйлчилгээ гаргадаг аж ахуйн нэгжүүдийн 25 хувь нь хүний нөөцийн дутагдалтай байна. Энэ нь улсын дунджаас өндөр дүн бөгөөд экспортлогч аж ахуйн нэгжүүд ажлын туршлагагүй, гадаад хэлний мэдлэг дутмаг зэрэг шалтгаанаар мэргэжлийн ажиллах хүчээ олж чадахгүй байна.

  • Экспортлогч аж ахуйн нэгжүүдийн 16.5 хувь (улсын дүнгээс 2 дахин өндөр) нь хэрэглэгч үйлчлүүлэгчдэдээ чиглэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийсэн байна.

  • Экспортлогч аж ахуйн нэгжүүдээс бизнесийг хөгжүүлэхэд төрийн бодлогын түвшинд нэн түрүүнд авбал зохистой арга хэмжээг тодруулахад 32.7 хувь нь авлига, хүнд суртлыг бууруулах шаардлагатай гэж хариулсан нь улсын дунджаас өндөр дүн юм.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн 4.2% нь экспортлогч аж ахуйн нэгж байна. Тэдгээрийн:

  • 94.9% буюу 1824 нь уул уурхайн бус

  • 5.1% буюу 99 нь уул уурхайн компани бөгөөд экспортлогч аж ахуйн нэгжүүдийн 81% орчим нь 2.5 тэрбум төгрөгөөс бага борлуулалтын орлоготой бичил, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид байна.

"Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал" сэдэвчилсэн судалгааны үр дүнгээс

Монгол Улсад экспортод бүтээгдэхүүн үйлчилгээ гаргадаг 1923 аж ахуйн нэгж байгаагаас:

  • 1219 нь заримдаа экспорт хийдэг

  • 704 аж ахуйн нэгж тогтмол экспорт хийдэг байна.

Аж ахуйн нэгжүүдийн 77.1 хувь буюу 1.5 мянга орчим нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг.

"Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал" сэдэвчилсэн судалгааны үр дүнгээс

Экспортлогч аж ахуйн нэгжүүдийн 90 орчим хувь нь экспорт хийхтэй холбоотой санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн хөрөнгөөр шийдвэрлэж байгаа нь энэ төрлийн бизнес эрхлэгчдэд тохирсон зорилтот санхүүжилтийн дэмжлэг дутмаг, санхүүгийн хэрэгцээ өндөр, хангалттай өсөн дэвжиж чадахгүй байгааг харуулж байна.

Монгол Улсын нийт аж ахуйн нэгжийн 36.5% нь зээлтэй бол экспортлогч аж ахуйн нэгжийн 41.3% зээлтэй байна.

"Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал" сэдэвчилсэн судалгааны үр дүнгээс

Экспортод бүтээгдэхүүн үйлчилгээ гаргадаг аж ахуйн нэгжүүдийн 25.6% нь хүний нөөцийн дутагдалтай байна. Энэ нь улсын дунджаас өндөр үзүүлэлт бөгөөд экспортлогч аж ахуйн нэгжүүд ажлын туршлагагүй, гадаад хэлний мэдлэг дутмаг зэрэг шалтгаанаар мэргэжлийн ажиллах хүчээ олж чадахгүй байгааг судалгааны дүнд тэмдэглэжээ.

"Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал" сэдэвчилсэн судалгааны үр дүнгээс

McKinsey компанийн зөвлөсөн дижитал чадамжийн хүрээнд экспортлогч аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл технологи, инновац, судалгаа хөгжүүлэлтийн ажлын нөхцөл байдал ямар байгааг харьцуулж үзэхэд хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ чиглэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг экспортлогч аж ахуйн нэгжүүдийн 16.5% нь хийсэн бол 29.5% нь бүтээгдэхүүн, үйлчилгээг хүндрэл бэрхшээл багатай хэрэглэгчдэд хүргэх зорилгоор бизнесийн үйл явцдаа инновац нэвтрүүлсэн байна.

"Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал" сэдэвчилсэн судалгааны үр дүнгээс

Экспортлогч аж ахуйн нэгжүүд: Бизнесийг хөгжүүлэхэд төрийн бодлогын түвшинд нэн түрүүнд авлига, хүнд суртлыг бууруулах шаардлагатай. Мөн

  • Банк, санхүүгийн байгууллагын зээлийн хүүг бууруулах

  • НДШ-ийн иргэдээс авах хувь хэмжээг бууруулах

  • Албан зөвшөөрлийн хураамжийн хэмжээг бууруулах

  • Экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг гаалийн хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэж үзжээ.

"Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал" сэдэвчилсэн судалгааны үр дүнгээс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top