x

Өнөөдөр орон даяар гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу өнөөдөр 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг орон даяар зохион байгуулах гэж байна. Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага, сургуульд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хэрхэн хамрагдаж, оролцох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч Онцгой байдлын ерөнхий газраас хэвлэлийн бага хурал хийлээ.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд гарч буй газар хөдлөлтийн тоо, давтамж 2-3 дахин ихэссэн байна. Тухайлбал, 2017 оны байдлаар нийт 36,000 гаруй газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байна. Он гарснаас хойш хүнд мэдрэгдэхүйц хүчтэй газар хөдлөлт нийт 13 удаа болсон байна.

Онцгой Байдлын Ерөнхий Газрын Дэд дарга, Хурандаа Б.Ууганбаяр:

-“Энэ жилийн сургуулилт өмнөх жилүүдээс онцлогтой зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд бид Улаанбаатар хотын хэмжээнд нийт 110 аюулгүйн цэг, талбай төлөвлөгөөнд тусгаж тодорхойлсон. Энэ удаагийн сургуулилтаар тус талбай, цэгүүдэд очиж цугларах юм.

Бодит байдал дээр газар хөдлөлт, гамшиг тохиолдоход тодорхой арга тактик олон улсын хэмжээнд зааж өгсөн байдаг. Үүнийг ирээдүйд хэрэгжүүлж, суралцахын тулд сургалт зохион байгуулж байгаа юм” гэв.

ГШУГ-ын ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Л.Энхболд:

-“Монгол Улсын хэмжээнд нийт 395 зарлан мэдээллийн сирени дохио байдаг.

Улаанбаатар хотод 60 дуут дохиоллын цамхаг байна, үүнээс 18 нь электрон юм. 

Энэ жилийн сургалтад Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй дотоодын болон гадаадын бүхий л байгууллага, төлөөлөгчийн газрыг хамруулах чиг гаргасан.

Баянзүрх болон Налайх дүүргүүдийн зарим хороодод туршилтаар нүүлгэн шилжүүлэх сургалтыг зохион байгуулах гэж байна. Энэ жил цугларах төв, цэгүүдэд сургуулилт хийснээр ирэх жилүүдэд нүүлгэн шилжүүлэх цэгүүд рүү шилжүүлэх сургалтуудыг мөн зохион байгуулна” гэлээ.

Ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагад өгч буй зөвлөмж:

  1. Зарлан мэдээллийн дохио 16:00 цагт Улаанбаатар хотын хэмжээнд байдаг нийт 60 дуут дохио, зарлан мэдээллийн хэрэгслээр дамжуулж зарлана
  2. Зарлан мэдээллийн дохио хүлээж авсны дараа тухайн албан байгууллага, сургуульд буй хүмүүс газар хөдлөлтийн чичирхийлэл болсныг мэдэрсэн байдалтайгаар аюулгүй байдлыг хангах алхмуудыг хийж эхэлнэ
  3. Газар хөдлөлт, чичирхийллийн үед бат бөх ширээн дор орж өөрийн аюулгүй байдлыг хангах нь чухал
  4. Дуут дохиог 20-30 секундийн хугацаанд дуугаргана, дуугарч дууссаны дараа орон сууц, барилга байгууламжаас гарч аюулгүйн цэг, талбайд очих ёстой
  5. Аливаа байгууллагын албан хаагчид барилга, байгууламжаас гарсны дараа байгууллагын дарга, удирдагчийн зааврын дагуу тухайн дүүрэгт буй цугларах талбай руу очно
  6. Сургалтад хамрагдахын өмнө тухайн байгууллага, албан газар дүүргийн аль цугларах цэгт очиж сургуулилт хийх тухайгаа өмнө нь мэдсэн байх шаардлагатай, энэ жилд ард иргэд өөрсдийн цугларах талбайг олж мэдэх нь чухал юм
  7. Нийт ард иргэд,байгууллагын албан хаагч, оюутан сурагчид идэвхтэй оролцохыг уриалж байна.

Нийслэлийн иргэдийн цугларах 110 байршил:

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 3 цаг 57 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 5 цаг 33 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 5 цаг 41 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 9 цаг 21 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 9 цаг 34 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 9 цаг 41 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 12 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 10 цаг 26 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 10 цаг 36 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 57 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 4 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 11 цаг 39 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 11 цаг 56 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 9 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 12 цаг 16 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top