x

Дуучин С.Жавхлан “Дулаахан намар” тоглолтоо хаалттай группээр шууд дамжуулна

Хамаг Монгол төслийн санаачлагч, удирдагч Монгол Улсын Гавьяат жүжигчин, Бүгд найрамдах Тува Улсын Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан бие даасан тоглолтоо маргааш буюу энэ сарын 30-нд 14:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх гэж байна. Тэрээр энэхүү тоглолтоо өөрийн уран бүтээлийн сүүлийн тоглолт болно хэмээн мэдэгдээд буй.

Дуучин С.Жавхлан “Хурай” нэртэй шинэ дуугаа дүрсжүүлэн бямба гаригт нийтэд хүргэсэн юм. Тоглолтод нийтийн дууны салбарт нэрээ өргөсөн МУГЖ Т.Баясгалан, Л.Болдбаатар, МУСТА Л.Банзрагч, А.Мөнхбат, Д.Бурмаа, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа болон залуу уран бүтээлчид, Монгол Улсын морин хуурын чуулга оролцох аж.

Тоглолтын өдөр дулаахан, нарлаг байх төлөвтэй байгаа бөгөөд зохион байгуулах багийн зүгээс ахмад настай сонсогчдод зориулан “Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн гол хэсэгт тусгай суудал нэмэлтээр зассан байна. Түүнчлэн дуучин С.Жавхлан Өвөр Монгол, Тува, Халимаг, Буриад зон олноо тоглолтдоо мөн урьсан бөгөөд хүрэлцэн ирэх сонсогч түмнээ үндэсний дээлээр гоён ирж, намрын нэгэн уянгалаг үдшийг хамтдаа сэтгэл дулаан өнгөрүүлэхийг уриалж байгаа юм.

Мөн энэ жил МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар хамтран дуулсны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд тэд “Дулаахан намар” тоглолтод зориулан хуучны болон шинэхэн уран бүтээлүүдээ хамтран дуулж бэлэг барих аж.

Энэхүү тоглолтын нэг онцлог нь Дэлхийн өнцөг булан бүрд байгаа халуун сэтгэлт монгол ахан дүүстээ зориулан тоглолтын шууд дамжуулалтыг хаалттай группт нэвтэрч чанарын өндөр түвшинд үзэх боломжийг бүрдүүлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бүрэнжаргал (172.69.252.166)
    Үзэе
    2023 оны 09 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон гурван хүнд хорих ял оногдуулжээ 11 цаг 32 мин Монгол, Оросын өсвөрийн геологичдын олимпиад ОХУ-д болно 11 цаг 32 мин 2026 оны Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ 11 цаг 34 мин Монгол, Хятад улс хүнсний аюулгүй байдлын чиглэлээр санамж бичиг байгууллаа 11 цаг 35 мин Иргэдэд шинээр газар олгох ажлыг түр зогсоожээ 11 цаг 36 мин Төрийн тахилгат Хошуу овооны тэнгэрийг тайх ёслол боллоо 11 цаг 38 мин Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа 11 цаг 39 мин Олон улсын хэт бартаат замын “РФС Монголия” уралдаан Өвөрхангай аймагт болно 14 цаг 39 мин Япон дахь “Миний Монгол” сургуулийн 10 жилийн ойн баяр боллоо 14 цаг 39 мин Монгол, БНСУ-ын батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжлээ 14 цаг 40 мин Боловсролын сайд иргэдтэй уулзаж, санал гомдлыг шийдвэрлэлээ 16 цаг 38 мин Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохион байгуулна 16 цаг 40 мин Сонгинохайрхан дүүрэгт бог малыг дархлаажуулах ажил 60 хувьтай үргэлжилж байна 16 цаг 42 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 16 цаг 43 мин Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзлаа 16 цаг 43 мин Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулганд оролцлоо 16 цаг 44 мин Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 16, 17-нд амрахаар боллоо 16 цаг 52 мин Лука Модрич шигшээ багийнхаа төлөө 200 дахь тоглолтоо хийлээ 18 цаг 22 мин Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа эхэллээ 18 цаг 23 мин Дархан-Уул аймгийн баг тамирчид гал унтраах техник спортын улсын рекордыг шинэчиллээ 18 цаг 25 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг...
Top