x

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг мастер төлөвлөгөөг боловсруулж байна

“Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламжийн бодлого, хэрэгжилт” зөвлөгөөн өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо. Зөвлөгөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар оролцлоо.

Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Дэлхийн хотуудын хөгжлийн чиг хандлага өндөр байшин, үнэтэй машин, үйлдвэрлэлээр өрсөлдөхөө больсон. Харин хүний амьдрах таатай орчин нөхцөлийг хэрхэн бүрдүүлэхэд чиглэж байна.

Улаанбаатар хотын хувьд ногоон байгууламжаараа дэлхийн хотуудаас хоцорч байна. Улаанбаатар хот ургамал ургадаггүй говь цөлийн газар биш. Евро Азийн тал хээрийн бүсэд багтдаг манай бүс нутагт ямар ч ургамал тарьсан ургах нөхцөл бий.

Гол нь бидний хичээл зүтгэл, шинжлэх ухаанч бодлого нийслэлийг ногоон байгууламжаар хүрээлж чадна. Бид өнөөдрийн зөвлөгөөнөөр төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтраад нийслэл хотоо ногоон болгоход хэрхэн анхаарч ажиллах вэ гэж ярилцаж байна.

Тухайлбал Монгол орны унаган ургамлуудыг тарьмалжуулсан эрдэм шинжилгээний ажлууд байгаа. Унаган ургамал арчилгаа бага шаардаж нийслэлийг ногоон болгоход нөлөөлөх учраас үүнийг ашиглах. Тарьж ургуулах модлог ургамлын төрлөө зөв сонгох хэрэгтэй. Цэцэрлэгт хүрээлэн барих, мод тарьж ургуулахдаа хотынхоо хэв шинжийг чиг хандлагыг бас бодох шаардлагатай байна. Мөн арчилгаанд онцгой анхаарах нь чухал юм. Тиймээс албан тасалгаанд суудаг цагаан захтныг олон болгохыг би хүсэхгүй байна.

Харин хотоо ногоон болгодог, эрүүл хот болгодог хүний тоог нэмэхэд тэдэнд хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлэхэд би бэлэн байна. Тиймээс бүгдээрээ хамтраад хотоо хогоон болгож амьдрах орчноо сайжруулая” гэлээ.

Зөвлөгөөнд нийслэлийн ногоон байгууламжийг сайжруулах, арчилгаа усалгааг хэрхэн хийх зэрэг сэдвээр илтгэл тавигдлаа. Тухайлбал “Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламжийн бодлого, хэрэгжилт”, “Ургамал хамгаалал, ургамлын өвчин, хортонтой тэмцэх”, “Ногоон байгууламжийн арчилгаа, усалгаа” сэдвээр илтгэлүүд тавигдлаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Бид нийслэлийн ногоон байгууламжийн бодлогод өөрчлөлт оруулах ёстой байна. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд ямар мод тарих ёстой вэ, Улаанбаатар хотын эргэн тойронд бичил ой төгөлүүдийг байгуулах, цэцэрлэгт хүрээлэн барихдаа мод ургамлыг хэрхэн тарих вэ зэрэг цогц асуудал яригдаж байна.

Одоогоор Улаанбаатар хотын нэг хүнд 2-5 мкв ногоон байгууламж ногдож байна. Үүнийг 3-4 дахин ихэсгэж 8 мкв болгохоор зорьж ажиллалаа. Тухайлбал 2017 онд нийт жилийн 4 улиралд ургадаг 4081 ширхэг шилмүүст мод, 408 мянган ургамлын мод, бут, сөөг, 1 сая гаруй мкв талбайг ногоон байгууламжаар тохижууллаа.

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг мастер төлөвлөгөөг боловсруулж байна. Ингэснээр хот төлөвлөлтийн бодлого, ногоон байгууламжийн бодлоготой нягт уялдах ёстой юм” гэж ярьлаа хэмээн гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 3 цаг 58 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 5 цаг 34 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 5 цаг 42 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 9 цаг 22 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 9 цаг 35 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 9 цаг 42 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 12 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 10 цаг 27 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 10 цаг 37 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 58 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 5 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 11 цаг 40 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 11 цаг 57 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 10 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 12 цаг 17 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top