x

Монгол Солонгос харилцан визгүй зорчих уу?

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 3 дугаар хуралдаанд оролцож буй БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Солонгосын хэсгийн дарга Жо Хен-ийг энэ 3 дугаар сарын 26-нд хүлээн авч уулзав.

Сайд Д.Цогтбаатар манай улсын “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойрын түншийн нэг болох БНСУ-тай Иж бүрэн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж ирснийг онцлон тэмдэглээд 2020 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг угтаж тус улстай улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Ялангуяа, Монгол дахь БНСУ-ын хөрөнгө оруулалтыг дорвитой нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх чиглэлд харилцан бие биеэ нөхсөн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн хоёр улсын иргэд харилцан визгүй зорчиход чиглэсэн арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлэх талаар ярилцаж, санал солилцов.

БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Жо Хен Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны ээлжит хуралдаан амжилттай болж, талууд улс төрийн харилцааг гүнзгийрүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засаг, аялал жуулчлал, соёл, боловсрол, байгаль орчин, эрүүл мэндийн зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхтэй холбоотой асуудлаар ажил хэрэгч, үр дүнтэй яриа хэлэлцээ өрнүүлсэнд сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв. БНСУ-ын тал Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад зориулан БНСУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэх төслүүдийг монголын талтай шуурхай тохирч, холбогдох баримт бичгийг байгуулах талаар хамтран ажиллахаа мэдэгдэв. Мөн монгол иргэдийн визийн нөхцлийг хөнгөвчлөх, олон удаагийн виз олголтыг өргөжүүлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд анхаарахаа илэрхийлэв.

Талууд мөн уулзалтын үеэр бүс нутаг болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 3 цаг 57 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 5 цаг 33 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 5 цаг 41 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 9 цаг 21 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 9 цаг 34 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 9 цаг 42 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 12 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 10 цаг 26 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 10 цаг 37 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 58 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 4 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 11 цаг 39 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 11 цаг 57 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 9 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 12 цаг 17 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top