x

БНСУ-тай аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан БНСУ-ын Пусан хотын орлогч дарга Пак Жэ Миныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсаас Пусан хотод суугаа Консул Д.Баямбадорж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар,  Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга   Д.Батсүх, Пусаны Эрүүл мэндийн газрын дарга Ём Дун Соб, Пусаны Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн хотын брэнд хэлтсийн дарга Хуан Ён Ха болон бусад албаныхан оролцов. Тэд хоёр хотын хамтын ажиллагаа ялангуяа аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар харилцан санал солилцож, тус салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх санамж бичгийг байгуулсан юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хотуудын нягт, харилцан ашигтай, бодит хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Улаанбаатар, Пусан хот 2016 онд  “Найрамдалт харилцааг хөгжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурснаар бидний хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш хоёр хотын харилцаа бүхий л салбарт тэр дундаа аялал жуулчлалын салбарт эрчимтэй өргөжин хөгжиж байна.

Улаанбаатар хотын аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх үүднээс бид өнгөрсөн хугацаанд хот орчмын уулын явган аяллын чиглэлийг хөгжүүлж байгаа. Тиймээс энэхүү чиглэлээр Пусан хотын аялагчдыг Улаанбаатар хот орчмын уулаар жилийн 4 улиралд аялахыг урьж хамтран ажиллах хүсэлтэй байна. Мөн Солонгос улс эрүүл мэндийн аялал жуулчлалыг Монголын зах зээлд нэвтрүүлэхээр сүүлийн 2 жилд эрчимтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлсээр ирсэн. Бидний зүгээс энэхүү эрүүл мэндийн аялал жуулчлалын хамтын ажиллагаанд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байв. Энэхүү хамтын ажиллагаа маань бодит биеллээ олж таны энэ удаагийн айлчлалаар Улаанбаатар хотод “Пусаны Эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих газар” нээлтээ хийх гэж байна. Түүнчлэн өнөөдөр хоёр хотын хооронд аялал жуулчлалын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх санамж бичгийг байгуулснаар манай хоёр хотын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

БНСУ-аас Монгол Улсад аялах жуулчдын тоо жилээс жилд байнгын өсөлттэй байгаа бөгөөд тэдгээр жуулчдын 90 хувь нь Улаанбаатар хотоор дамжиж ирдэг. Өнгөрсөн оны судалгаагаар 471.094 мянган жуулчин Монгол Улсад аялал жуулчлалаар ирсэн. Үүнээс БНСУ-с ирж байгаа жуулчдын тоо 74.985 мянгад хүрч өмнөх онтой харьцуулахад 23 хувийн өсөлттэй тоо гарсан байна.

Мөн “Air Busan” ХХК Улаанбаатар-Пусаны чиглэлд шууд нислэг долоо хоног бүрийн мягмар баасан гаригт явуулж байна. МИАТ ХК мөн адил пүрэв, ням гаригуудад шууд нислэг үйлдэж 7 хоногт 4 удаагийн шууд нислэгтэй болсон нь дээрх хамтын ажиллагааг хэрэгжүүлэх хамгийн том боломж гэж харж байгаагаа хоёр тал онцолж байв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 3 цаг 57 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 5 цаг 33 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 5 цаг 41 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 9 цаг 21 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 9 цаг 34 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 9 цаг 41 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 12 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 10 цаг 26 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 10 цаг 36 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 57 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 4 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 11 цаг 39 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 11 цаг 56 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 9 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 12 цаг 16 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top