x

Хүчирхийлэл илбэ шид мэт алга болохгүй !!!

Өчигдөр ЦЕГ мэдээлэх хийж байна. "Хамгийн сүүлд 10 дугаар сарын 14-нд Дорноговь аймагт 12 настай хүүхэд хойд эцэгтээ хүчиндүүлсэн, мөн Дундговь аймагт 10 сарын 2-нд хойд эцэгтээ хүчиндүүлсэн хэрэг гарсан" ... Үргэлжилүүлэн мэдээллэнэ 2018 оны 9-р сарын байдлаар 79 хүүхэд хүчингийн хэргийн хохирогч болоод байна ... 

Хамгийн түрүүнд энэ бол амьдрал дээр Монгол улсад таны хажууханд болоод байгаа зүйл гэдгийг мэдэрч ойлгох хэрэгтэй. Энэ бол зүгээр нэг таны уншаад өнгөрдөг мэдээ байх ёсгүйг, дотор тань арзасхийгээд зугтдаг сэдэв байх ёсгүйг ойлгох ёстой. Хүний үйлдэж буй энэ бузар үйлийг эцэстээ ХҮМҮҮС л зогсоож чадна. Тэр нь заавал гав гинжтэй цагдаа биш, заавал хууль цааз биш зүгээр л эцэг эх, хөрш айл, энгийн хүмүүс тэд олуулаа нэг зүйлийг үнэн голоосоо ойлгож нэгдсэн үедээ маш хүчтэй байж болохыг бид ойлгох ёстой. Сүүлийн хэдэн жилд бид юун дээр алдав ?

/ 7 хоногийн тэмцэл / 
Бид юманд өнгөц ханддаг, их хурдан санаа амардаг, тууштай биш, хамгийн гол нь ХУРДАН ҮР ДҮН-г л хүсдэг. Тэр нэг новшыг цаазалчих юм бол л түүний цаана байгаа 1000 хүүхэд аврагдчих мэт сэтгэдэг. Шөнө бүр чимээгүй уйлж байгаа охидыг тийм зүйл байгааг гэдгийг мэддэг болсон хэрнээ л хуурамч сэтгэлээ засахыг оролдоно. Гэтэл хүчирхийлэл гэдэг зүйл хэзээ ч тийм хурдан биш, нэг жил хоёр жилд арилчих зүйл биш юм байна гэдгийг бид ойлговол ойлгохоор олон цус, хүчин, амь насыг алдлаа. Хэнийг ч тайган болгоод олны нүдэн дээр яргалсан бусад нь сүнсээ залгиад сайн хүн болчихгүй гэдгийг ойлгох ёстой.

/ Улс төрчид хэвлэл мэдээллийнхэний зажилсан бохь / 
Гэнэт л нийгэм учиргүй хүчирхийллийг ярьдаг болсон. Үүнийг яривал улс төрчид гоё харагддаг болж, сонгуулийн сурталчилгаагаар хүний наймааны эсрэг үг хэлнэ. Хамгийн сенсаацтай аймар хэргийг давтан давтан орилж байсан болохоос үүний уг шалтгааныг судалсан, эрэн сурвалжилах ажил хийсэн дарга, сэтгүүлчид маш цөөхөн. Тэр яриад байгаа хүүхдүүдийнхээ царайг нь харж, биеээрээ уулзаж ч үзээгүй дарга нар үүнд санаа тавьж буй мэт дүрийг үзүүлж зурагтаар ярина. Хэвлэлийн бага хурал зарлачихаад ТББ руу залгаж "За байз нөгөө хүүхэд чинь яасан гэлээ би одоо зурагтаар ярих гээд байна" гэж хэлэх хүүхдийн байгууллагын дарга, төрийн албан хаагчийг чихээрээ сонсож байлаа. Гэтэл одоо нөгөө заазуурдуулсан 5 настай хүүгийн аавын авсан ял нь өршөөлөөр дуусаж өнөөдөр наранд гарч ирчихээд дахиад л дарамтлаад явж байна, 2 настай охиноо хазсан аавын ял дахиад л өршөөлөөр дуусчихсан гарч ирээд инээгээд явж байгаа. Тийм ээ та бидний мэддэг хэргүүд цаг хугацаа ингээд л өнгөрчихлөө 2 настай охин одоо дөнгөж 7 настай ... Хорихын дараахи нийгэмшүүлэх ажиллагаа гэх мэт зүйлсийг ярьдаг хэрнээ тийм аюултай нөхдүүдийг шоронгоос гаргаад л хайхрахгүй хаячихдаг, өршөөдөг, уучилдаг ...

/ Энэ үзэгдэл өөрөө нэг жилийн дотор үүсээгүй ! /

Нийгмийн ороо бусгаа шилжилтийн үе, архидалт, гэр бүл салалт, стресс сэтгэцийн эмгэг, хууль эрх зүйн орчин, төр засгийн цаасан дээр хийсэн хоосон ажил гэх мэт олон суурь хүчин зүйлсийн олон жил хураагдсан үр дагавар идээ бээр нь. Энэ тэмцэл бол урт хугацааны тэмцэл. Хүн бүр, өдөр бүрийн амьдралдаа талх идэж, цай уудаг шигээ үзэл бодолдоо гүн шингээх ёстой хандлага, тэмцэл байх ёстой. Тэмцээд байгаа хүмүүс нь магадгүй эрүүл саруул хүмүүс биш тэр шар хадны эмнэлэгт хэвтэж байх ёстой хүмүүс гудамжаар зүгээр мэт явж байна. Архи, улирал солигдох үед эмгэг нь илэрч санаанд оромгүй үйлдлийг хийж байгаа явдал ч бий.

/ Бид юу хийж чадах /
Нэг гүн амьсгаа аваад 7 хоногийн биш ядаж 7 жилийн тэмцэлд ормоор байна. Энэ бол өдөр бүр хийх ёстой зүйл, урт хугацаанд суулгах ёстой дадал гэдгийг ойлгох хэрэгтэй. Хамгийн түрүүнд хийх ёстой ажил хэцүү биш, эхлээд ойр тойрондоо, найз нөхөд, хамаатан садан, хөрш айлд, нэг орцонд чинь ийм хүчирхийлэл ийм аюул байгаа үгүйг маш сайн ажиглах хэрэгтэй. НҮДЭЭНЭЭЖ одоо асуудлыг өөр нүдээр харах хэрэгтэй болох нь. Ингээд өөрийнхөө ойр тойрноос эхлээд өөрчилөлт хийж эхлэх хэрэгтэй. Ямар ямар найз чинь охин хүүхэдтэй тэгсэн хэрнээ гэртээ хүн авчирж архидаж байна, тасарч унадаг уу, яагаад дээд айлд чинь үргэлж орилж уйлсан дуу сонсогдоод байна, ямар хамаатны хүүхэд чинь див дав хийж бүхнээс цочоод нэг л өөр болчихов ... Улаам цайм зарим нэг зүйл дээр нь бага багаар баримт цуглуулж эхлэх хэрэгтэй. Тэр нь нүүр номон дээр тавьж шуугих зорилготой биш харин цагдаагиийн байгууллагад гомдол гаргаж, 108 утсанд мэдээллээ өгөхөд, нэг ёсондоо нууцыг чандлан хадгалах үүрэгтэй хүмүүстэй уулзахад гол баримт болно. Өөрөө хэрвээ хүчирхийлэлд амьдардаг хэлэх зориггүй чимээгүй амьдардаг бол хүчирхийлэлд өртөж буй бүх мэдээллээ цуглуул, баримтжуул, гэрч үүсгэхийг хичээ. 10 жил хүчирхийлэл яргалал дунд амьдарлаа гэж уйлах хэрнээ нэг ч баримтгүй яг хуулийн өмнө яваад очиход яаж ч нотлох чадваргүй чөтгөрийн тойрог үргэлжилдэг тохиолдол олон бий.

/ Ямар ч нөхцөлд хохирогчийн талд зогс! /
Нийгэм өөрөө ямар аймар хүчирхийлэл үйлддэг гээч. Хүчирхийллээсээ мултрахаас тийчилж байгаа хөөрхий хүмүүсийн далавчийг бид тасалж, нулимдаг .... Хохь нь муу янхан өөрөөсөө л болоо биз ! Харваас явдалтай айлгүй амьтан байна ...Хүн ямар ч төрхтэй, архичин царайтай, буруу үг хэлтэй байж болно. Тэглээ гээд тамлуулж байхдаа таарсан амьтан хохь нь, чи хүчирхийлүүлэх ёстой гэж хандаж хэзээ ч болохгүй. Бид хохирогчийн талд зогсож чадахгүй юм бол хэзээ ч тэд тэр тойргоос гарч чадахгүй.

/ Мэдээдэлд хүлээцтэй ханд /
Битгий энэ сэдвийг шогло, сенсаацли, хүчийг нь сулруул, зугаагаа гарга. Учир нь энэ бол бүхэл бүтэн хүний амьдрал ! Нэг дархлаа аваад хүн тоохгүй болчихвол маш эмгэнэлтэй зүйл. Хогийн новшнууд хандалт цуглуулахын тулд гадаадын бичлэг шээр хийж хүн гүтгэн, хэдэн жилийн өмнөх шийдэгдсэн хэргээр улс төрийн дайралт нэгэн руугаа хийх нь их. 5 хором анхааралтай харахад үнэн зөв нь мэдэгдэнэ. Битгий тэдний золиос бол.

Он гараад Лантуун дохио Ид шидийн орон хүүхэд хамгааллын төвд 0-18 насны хүүхдийн хүчирхийллийн 48 кейсийг амжилттай шийдвэрлэж, хууль өмгөөлөл, эмчилгээ, бичиг баримт, сэтгэлзүйн эмчилгээ, байр орон хамгааллаар хангажээ. 48 хүний амьдрал, амар амгалан ирээдүй, шийдэл, эргэх холбоо ... Энэ төвийг бид хамтдаа босгосон, ард түмэн бид хүнд асуудалд бодит шийдэл гаргалгаа дэвшүүлээд байр саваа босгоод төр засгийн ямар нэг тусламжгүйгээр өөрсдөө хүүхдээ хамгаалж чадаж болж байна. Чамлахаар чанга атгацгаая. Бид илүү ихийг хийж чадна. Ингэлээ гээд төр засгийн ажлыг сайн дурынхан хийх ёстой гэсэн үг биш, үнэхээр тийм 5-6 тэрбум төгрөг төр засагта нь байдаг юм бол зөв зүйлдээ, бодитой харагдахуйц зүйлд хүүхдийн төлөө зарцуулах ёстой гэж бодож байна. 1 тэрбум төгрөгөөр ард түмэн ид шидийн орон босголоо хэн ч үзий харий гэхэд тайлань нь амьдрал дунд үр дүнтэйгээ харагдаж байна, тэгвэл тэр хүүхэд хамгааллын 6 тэрбум төгрөгийн хийсэн ид шидийг нь нэр харж үзэж урам авмаар байна гишүүд ээ ! Арай ч тавилга авчихаагүй байлгүй дээ ...

Эцэст нь 1000 сайн хууль байгаад, 1000 цаазын ял байгаад, 10 жил 20 жил хүнд тогтсон зан араншин, хүчирхийлэх зуршил эмгэгийг нэг хууль гэнэт өөрчилж чадахгүй, нэг хүн нэг ТББ хэзээ ч барахгүй, цагдаа төр дангаараа ч дийлэхгүй хүн бүр "Сайн дурын хүүхэд хамгаалагч" "Хүчирхийллийн эсрэг тэмцэгч" болох ёстой. Ядаж нэг сая сайн дурын тэмцэгч, үүнийг зүрх сэтгэлээрээ ойлгосон цагт, тийм иргэдтэй байхад бид сайн цагийг хурдлуулж чадна гэж итгэнэ.

Лантуун дохио

https://www.facebook.com/lantuundohio/
Ч.Ганжавхлан

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • тааа (202.179.27.134)
    Эрүүл бус үйлдэл гэж олон нийтээр жигшээд бгааг хүчин хийгээд бгаа эмзэг бүлгийн малууд мэдээлэлийн эх үүсвэргүй учраас ойлгохгүй тусгаж авахгүй жигшихгүй бна . УБ хотод гэр хороололд зурагт үздэггүй маш олон айл бдаг юм билээ шдээ . Зурагт авахгүй яагаад гэвэл хүүхдийн мөнгө өгөхгүй гэж эргүүтсэн хар архичин яриад пад харанхуй толгойлчихоод хүүхдийн мөнгөөрөө архидаад сууж бна . Үр хүүхдээ өсгөж жинхэнэ амьдралын төлөө тэмцэж яваа гэр бүлийг дэмжээч ээ. Ийм малнуудыг архины мөнгөөр бүү хангаач ээ.
    2018 оны 10 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 4 цаг 31 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 4 цаг 39 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 4 цаг 48 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 9 цаг 59 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 10 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 10 цаг 14 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 10 цаг 20 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 10 цаг 27 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 10 цаг 37 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 10 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 22 цаг 49 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top