x

Он гарсаар 79 хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болжээ

Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн Г.Золжаргал: 

- 2018 оны эхний 9 сарын байдлаар 13 хүртэлх насны 79 хүүхэд хүчингийн хэргийн хохирогч болоод байна. Хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 54 орчим хувь нь архины хамааралтай, эрхэлсэн тодорхой ажилгүй этгээдүүд байна. Үүнээс 59 холбогдогч ойр дотны болон танил хүмүүс хүчингийн гэмт хэргийн холбогдогч болсон. Задлаад үзвэл үл таних хүн 8, эцэг эхийн найз 1, төрсөн эцэг 3, хойд эцэг 9, хүргэн ах 2, төрсөн ах 2, авга ах 2, нагац ах 4, өвөө 2, зүс таних хүн 26 гээд ихэвчлэн ураг төрлийн буюу гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн байна.

Шинэ эрүүгийн хуулинд зааснаар хүчиндэх гэмт хэргийг бэлгийн шинжтэй, хүч хэрэглэсэн, завдсан, бүлэглэж үйлдсэн, бэлгийн замын халдварт өвчин тараасан, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол хамгийн хүнд ялтай буюу 12-20 жилийн хугацаагаар хорьдог.

Улсын хэмжээнд түр хамгаалах байр 11 байна. Нэг цэгийн үйлчилгээ дөрөв бий. Нийтдээ 15 хамгаалах байранд 1-30 хоногийн хугацаатай байрлуулж, тухайн хүүхдэд эрүүл мэндийн болон сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлдэг. Хүчиндэх гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг шууд цагдан хорьж саатуулж байгаа.

Хамгийн сүүлд 10 дугаар  сарын 14-нд Дорноговь аймагт 12 настай хүүхэд хойд эцэгтээ хүчиндүүлсэн, мөн Дундговь аймагт 10 дугаар сарын 2-нд хойд эцэгтээ хүчиндүүлсэн хэрэг гарсан. Дээрх хэргүүдэд Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.229.123.219)
    Энэ нэг хуулиа чангатгаад өгөөсэй.Тэхгүй бол хүний жаахан нялх үрс хохироод дууслаа.Мэдээж ар гэрийн байдлаас их шалтгаалж бга.Хүн дүрстэй малнууд ийм эмзэг хэсгийг сонгох нь тодорхой.Цаазын ялаар шийтгэмээр юмдаа
    2018 оны 10 сарын 19 | Хариулах
  • Иргэн (202.9.43.100)
    Зарим тохиолдолд эх нь ѳѳрѳѳ биеэ үнэлэгч архинаас хамааралтай гэртээ элдэв хүмүүс цуглуулдаг, дагуулж явдаг хүүхэддээ нѳлѳѳлѳх иймэрхүү тохиолдлоос хүүхэдүүд их хохирч бна. Энэ тал дээр нь хариуцлагтай ажиллаж анхаараачээ!
    2018 оны 10 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 5 цаг 31 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 5 цаг 39 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 5 цаг 48 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 10 цаг 58 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 11 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 11 цаг 14 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 11 цаг 19 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 11 цаг 27 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 цаг 36 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 11 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 23 цаг 49 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top