x

Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн лагийг шатаах технологиор устгах боломжтой гэж үзлээ

Улаанбаатар хотын хог хаягдлыг сэргээн ашиглан цахилгаан станц байгуулах асуудлаар БНХАУ-ын “Чайна Тиан Ин” компанийн төлөөлөл гуравдугаар сарын эхээр Монгол Улсад ажиллах үеэрээ Шинжлэх ухааны академид зочилж, өөрийн технологио монгол эрдэмтдэд танилцуулж, санал солилцож байсан.    

Тэгвэл тус компанийн урилгаар Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл зарим судлаач эрдэмтдийнхээ хамтаар  энэ сарын 19-23-ны өдрүүдэд  БНХАУ-д айлчлаад иржээ. Энэ үеэрээ ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, БНХАУ-ын “Чайна Тиан Ин” компанийн  ерөнхий захирал Цао Дэвяо нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Санамж бичгийн хүрээнд  Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын өнөөгийн хэмжээ, бүтэц, тархалт, ойрын жилүүдийн чиг хандлагыг судлан тогтоож, орчны бохирдолд хог хаягдлаас үзүүлэх нөлөөлөлд үнэлгээ хийх, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгоход инноваци нэвтрүүлэх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болсон байна.

Энэ үеэр хөндөгдсөн нэг чухал асуудал бол Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн лагийг тус компанийн шатаах технологиор устгах боломжтой гэж үзсэн явдал.

Тодруулбал, AСEM-ийн  чуулганы үеэр цэвэрлэх байгууламжийн үнэрийг ШУА-ийн ХХТХ-ийн боловсруулсан бүтээгдэхүүнээр нь дарж байсан нь зөвхөн түр зуурын арга хэмжээ байсан.

Цэвэрлэх байгууламжийн лагаас хүхэрлэг хий ялгардаг учраас хүний эрүүл мэнд байгаль орчинд хортой бөгөөд одоо хуримтлагдчихаад  байгаа 200 гаруй тонн лагийг “Чайна Тиан Ин” компанийн шатаах  технологиор устгах  бүрэн боломжтой гэж хоёр талын судлаачид үзжээ.  

Мөн хог хаягдлыг дахин сэргээж, эрчим хүч үйлдвэрлэдэг үйлдвэр нь Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулаад зогсохгүй олон жилийн туршид тулгамдсан асуудал болоод байгаа агаарын бохирдол, цаашлаад ус, хөрс, орчны бохирдлыг бууруулж, сэргээгдэх эрчим хүчийг дэмжсэн олон талын ач холбогдолтой чухал төсөл болохыг  онцлов.

БНХАУ 13 дугаар  5 жилд хог хаягдлынхаа 50 хувь, зүүн өмнөд бүсдээ 60 хувийг нь шатааж эрчим хүч үйлдвэрлэх зорилт дэвшүүлсэн юм байна. “Чайна Тиан Ин”  компанийн технологи нь энэхүү зорилтод бүрэн нийцдэг, Хятад улсын болон олон улсын байгаль орчны шаардлага, стандартуудыг өндөр түвшинд ханган ажилладаг төдийгүй дотоодын  болон бусад орнуудад 40 гаруй төсөл хэрэгжүүлсэн туршлагатай компани юм байна.  

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл айлчлалынхаа хүрээнд  Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуягтай  уулзаж  “Чайна Тиан Ин” компанийн хог хаягдал боловсруулдаг үйлдвэрүүд, судалгааны хүрээлэн, Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдол, хог хаягдал, цэвэрлэх байгууламжийн талаар санал солилцсон юм.

 Энэ үеэр Элчин сайд Д.Ганхуяг “Улаанбаатар хотын хог хаягдлын асуудлыг шийдэхэд хүчин чармайлт тавьж ажиллана гэдгээ уламжилав.

Мөн Ази номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас Монгол Улс код авч, сансрын зургийг үнэгүй авч ашиглах, хоёр улсын түүх, соёлын салбарт илүү идэвхтэй  ажиллах боломж байгааг мэдээлж, ШУА-ийг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. 

Эх сурвалж: ШУА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.22.123)
    he he yostoi neg hayagdsan gazar 1 bhiim aa yag yaah geed ch bdiin end tend jijig sajig tender haij yavdag mani metiin looseruudees iluu yum yerdoo alga zailuul
    2018 оны 03 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 3 цаг 58 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 5 цаг 34 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 5 цаг 42 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 9 цаг 22 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 9 цаг 35 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 9 цаг 43 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 13 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 10 цаг 27 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 10 цаг 37 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 58 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 5 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 11 цаг 40 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 11 цаг 57 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 10 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 12 цаг 18 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top