x

Б.Жаргалан: Монголын хэдэн үеийн мөрөөдөл, итгэлийг МАН үгүй хийлээ

"Бидэнд ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгаа хэрэгтэй байна"

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Жаргалантай ярилцлаа.

-Ардчилсан нам багагүй талцал тэмцэл, багагүй хугацааны дараа эв цавандаа орлоо. Нэг тамга тэмдэг, нэг туган дор ойлголцож нэгдсэн энэ үед АН-д яг ямар шинэчлэлийг хийвэл зохилтой гэж та харж байна?

-Өнгөрөгч гурван жилийн хугацаанд Ардчилсан нам нэлээн асуудалтай байсан нь үнэн. Гэхдээ би үүнийг зөвхөн АН-ын асуудал гэж харахгүй байгаа. Монгол Улсын ардчиллын ухралтын нэг хэлбэр гэж харж байна. АН бол Монголын ардчиллын тулгуур багана. Сүүлийн жилүүдэд Монголд ардчилал бодитоор хумигдлаа, бүх индексээр ухарсан үзүүлэлттэй байна. Энэ бүх макро хүчин зүйлүүд АН дээр илэрсэн. АН нээлттэй учраас дотоод зөрчил нь ил байдаг. Харин өнгөрсөн хугацаанд болсон үйл явдал бол дан ганц АН-ын дотоод зөрчлөөс шалтгаалаагүй. Үүнд дээр хэлсэнчлэн макро үзүүлэлтүүд, мөн эрх баригчид нөлөөтэй гэж бодож байна.

Жишээлбэл, нэг намын тамгыг хувилж хоёр талд олгосон. Энэ бол эрх баригчдын нөлөө орсны нэг илрэл юм. Үүнээс гадна том дүр зургаараа ардчиллын ухралттай холбоотой. Монгол Улс төв Азийн цээжин дэх ардчиллын баянбүрд хэмээгдэж ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд тэр байдал үгүй боллоо. Энэ бол бодитой шүү. Хоёр жилийн өмнө надад тулгарсан кейсийг ярья. Ардчиллын хөгжилтэй холбоотой олон улсын хуралд илтгэл тавих санал надад тухайн үед ирсэн. Би дотроо Монгол бол төв Азийн цээжин дэх ардчилсан улс учраас эерэг туршлагаа хуваалцаач хэмээн санал тавьж байгаа болов уу гэж бодоод ямар сэдвээр илтгэл тавих талаар лавлатал “Ардчиллын ухралтын талаар яриач" гэсэн. Олон улсад ингэж дүгнэж байна шүү дээ.

Ер нь ардчиллаас ухрах байдал ганц Монгол Улсад ажиглагдаагүй. Дэлхий нийтэд ажиглагдаж байгаа зүйл. АНУ хүртэл олон сорилттой тулгарч байна. АНУ-ын ардчилал бат бөх суурьтай учраас бүрэлдэхүүн хэсгүүд нь тэрхүү сорилтуудтай тэмцэж, засч залруулаад явж байна. Европын холбооны зарим улсууд ч ийм асуудалтай тулгарч байна. Саяхан Туркт сонгууль боллоо. 20 жил эрх барьсан Рэжэп Тайип Эрдоган эхний шатаа давсангүй. Тайландад мөн парламентын сонгууль болсон. Сөрөг хүчний ардчиллын төлөөх намууд нь парламентаа бүрдүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, ардчиллын бүрэлдэхүүн эд эсүүд нь тогтолцоогоо засахаар тэмцэж гарч ирж чадаж байна. Ардчилсан нам ч ялгаагүй энэ тэмцлийг хийж байгаа. Бид амаргүй он жилүүдийг туулсан ч босоод ирлээ. Намын даргынхаа туг дор нэгдээд асуудлаа шийдээд явж байна. Энэ утгаараа АН хүчтэй институц мөн. Учир нь тэр олон сорилт, саад бэрхшээлүүд дундаас босоод гараад ирлээ. Энэ бол ардчиллаа хамгаалж байгаа зүй тогтлын нэг хэсэг.

Энэ утгаараа Монголын ардчиллын ирээдүйг, тэр дундаа АН-ын ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байна.

-АН-ын хагаралд эрх баригчид яагаад нөлөөлсөн гэж. Сөрөг хүчингүй болчихвол нэг намын дарангуйлал тогтоно, Монгол ардчилалгүй болно гэдгийг эрх баригчид мэдэж байгаа бололтой, яриад л байдаг шүү дээ?

-Өнөөгийн эрх баригчид Монголын ардчилалд итгэж байгаа эсэхийг эрх баригчдаас өөрсдөөс нь асуух хэрэгтэй. Асар олон жилийн түүхтэй, маш их нөөцтэй бүтэцтэй өрсөлдөхийн тулд ардчиллын төлөөх хүчнүүд тун хэцүү замыг туулсан нь үнэн. Энэ хугацаанд эрх баригчид сөрөг хүчнээ нугачин дарах олон алхам хийсэн. Үүнийг бодитоор харах хэрэгтэй. Эрх баригчид зөвхөн Ардчилсан намын дотоод асуудалд оролцохоос гадна хэвлэлийн эрх чөлөөг хумьж байна. Иргэдэд үзэл бодол, үг хэлснийх нь төлөө ял тулгаж шоронд хийж байна. Эрх чөлөөний индексүүд унаж байна. Үүний шалтгааныг бид өдөр тутам эрх баригчдаас асуух хэрэгтэй.

2023 оны нэгдүгээр сарын 29-нд бид намын даргаа сонгосон. Ингээд намын даргаа Улсын Дээд шүүхэд бүртгүүлж гэрчилгээ, тамгаа аваад бүх бүрэлдэхүүн бий болоод үндсэн ажилдаа ороод явж байна. Гэтэл хэвлэлээр “АН-д янз бүрийн фракц бий болж гэнэ, дахиад маргаан гарсан гэнэ” гэхчилэн сөрөг мэдээлэл гарсан хэвээр. Энийг нь хараад би твиттерт “АН-ыг арай гэж босч байхад яагаад дахиад “боргоод” унав аа” гэж жиргэтэл нэг хүн “АН-д иргэд хайртай, өндөр хүлээлттэй байдаг учраас илүү сайн байгаасай гэдэг утгаар ингэж байгаа юм” гэсэн утгатай хариу бичсэн байсан. Нээрээ л их хүлээлт иргэдийн дунд байдаг учраас АН-ын аливаа асуудлыг нийтээрээ шүүдэг болов уу.

-Ардчиллын бат суурь нь юу байдаг вэ. Нэг нам буюу АН-тай холбох нь зөв үү?

-Ардчилсан нийгэм оршин тогтнохын тулд хүчтэй иргэний нийгэмтэй байж, хүний үндсэн эрх хангагдаж хамгаалагдаж байх ёстой. Иргэн бүр дуугарах боломжтой байх ёстой. Мөн улс төрийн өрсөлдөөнд сонгогчид чөлөөт, шударга сонгуулиар эрх баригчдад дүн тавих ёстой. Хоёроос дээш улс төрийн нам өрсөлдөж байж иргэдэд алдаа дутагдал гаргасан эрх баригчдыг хариуцлага тооцох боломжийг олгодог. 1990 оны ардчиллын үйл явц дунд Зүүн Европын улс орнуудаас ч юм уу, ЗХУ-ын зарим улс орнуудаас бидний ялгаатай зүйл нь тухайн үеийн коммунист намыг татан буулгаагүй. Ардчилсан тогтолцоонд шилжээд 30 жил болж байгаа хэдий ч 100 жилийн түүхтэй эрх баригч намтай улс шүү дээ, бид. Тэр нам нь бахархалтайгаар саяхан 100 жилийн ойгоо тэмдэглэлээ. Маш олон жилийн түүхтэй, хүний болоод материаллаг их нөөцтэй тэрхүү бүтэцтэй өрсөлдөхийн тулд ардчиллын төлөөх хүчнүүд хүнд хэцүү замыг тууллаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, анхнаасаа өрсөлдөөн тэгш бус байсан. АН олон намын нэгдэл учраас зөрчилтэй байдаг гэдэг л дээ. Гэхдээ АН олон намын нэгдэл болохоос өөр сонголт байгаагүй. Учир нь бидний өрсөлдөгч биежсэн бүтэцтэй байсан. 10, 20 нам ижил тэгш гараанаас гарсан бол улс төрийн өрсөлдөөн нь эрүүлжих байсан байж магадгүй.

Гэтэл бид 33 жил ижил тэгш бус өрсөлдөөнд өнөөг хүртэл явж байна. Монголын ардчилалд ард түмэн хайртай учраас бас ч гэж АН хоёр удаа Засгийн газар байгуулсан. Тэр хугацаанд бодлогын реформыг хийж чадсан. Тухайлбал, 1996-2006 оны Ардчилсан холбоо эвслийн Засгийн газар, 2012-2016 онд Шинэчлэлийн Засгийн газрын хийсэн ажлыг бид мэднэ. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд Ардчилсан нам дандаа эвслийн Засгийн газартай буюу өөрсдөө бүрэн дүүрэн бодлогоо хэрэгжүүлэх боломжгүй нөхцөлд ажиллаж ирсэн. Энэ утгаараа яалт ч үгүй улс төрийн өрсөлдөөний орчинд АН Монголын ардчиллын нүүр царай болохоос өөр аргагүйд хүрч байна шүү дээ.

Яалт ч үгүй энэ тогтолцоондоо шахагдсаар байгаад ардчиллын төлөөх хүчнүүд нэгдэж АН гэж байгуулсан. Монголын ардчилал ямар байх вэ, ямар засаглалтай байх вэ, эдийн засгийн болоод хүний эрхийг дээдэлж хөгжих үү, эдийн засгаа хөгжүүлэх үү гэдэг Монголын ирээдүй ардчилалтай холбоотой. Энэ утгаараа дахиад том эвсэл гарахыг үгүйсгэхгүй. Учир нь бидний үндсэн өрсөлдөгчид хэвээрээ байгаа.

-Тэгш бус гараанаас гарсан ч нөгөө талаас эрх баригчид өнөөг хүртэл сонгууль бүрээр өөрсдөдөө зориулж хуулиа өөрчилсөөр ирсэн. Ер нь улс төрийн намуудад тэгш өрсөлдөөн, тогтвортой байдлыг бий болгохын тулд яах ёстой вэ?

-Өнгөрсөн хугацаанд найман удаа сонгууль хийхдээ бараг сонгууль бүрийн өмнө Сонгуулийн хуулиа ямар нэгэн хэлбэрээр өөрчилж ирсэн. Ингэж тоглоомын дүрмээ байнга өөрчлөөд байхаар байр суурь нь бэхэжсэн хатуу бүтэцтэй МАН-аас бусад намуудад хүнд тусдаг. Энэ нь ардчиллын төлөөх намуудын төлөвшилд сөргөөр нөлөөлсөн.

Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах нь эрх баригчдад одоо хангалтгүй болсон байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гурав дахь удаагаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Энэ удаагийн өөрчлөлтөөр холимог тогтолцоотой болъё, гишүүдийн 50 хувийг нь жагсаалтаар оруулах төсөл оруулж ирлээ. 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байх үед 65 суудалтай эрх баригч нам “Засгийн газрын эрхийг нэмэгдүүлэхгүй бол бид шүдгүй арслан болчихлоо” хэмээн ярьж байсан. Тогтолцооны өөрчлөлтийг хийх ёстой гээд улс төрийн намууд ойлголцож дэмжиж, өөрчилсөн. Гэтэл 2022 онд Үндсэн хуулийн Цэцээр “могой бариулж” давхар дээлийг оруулж ирсэн. 100 жилийн ойгоо тэмдэглэсэн, 62 суудалтай өнөөх айхавтар институци “76 даргатай боллоо” хэмээн өнөөдөр ярьж байна. Тийм айхавтар бодлоготой, тийм айхавтар төлөвшилтэй институци юм бол яахаараа өөрсдийнх нь санал болгосон гишүүд дарга болчихоод дураараа авирлаж байгаа юм бэ. Яагаад бүх л хулгай зэлгийд холбогдоод байгаа юм. Ингээд харвал асуудал Үндсэн хуульд бус эрх баригчдад байгаа юм.

Монгол Улсад тогтолцооны реформ хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Шүүх засаглал, Үндсэн хуулийн Цэц, парламентын засаглалаа бэхжүүлэх зэрэг өргөн цар хүрээтэй реформыг АН-ынхан дэмжинэ. ҮХНӨ-ийн анхны төсөл дээр эрх баригчид Цэцтэй холбоотой зэрэг дөрвөн өөрчлөлт оруулж ирсэн ч түүнээсээ ухарч гишүүдийн тоог нэмэхтэй холбоотой ганцхан өгүүлбэр оруулж ирлээ.

2019 оны ҮХНӨ эрх баригчдад эергээр нөлөөлсөн. Тодруулбал, эрх баригчид ч тогтолцоогоо эрүүлжүүлж өөрчлөх сонирхолтой байгаа юм байна, шинэ залуу залуус гарч ирж намынхаа удирдлагыг хүртэл солилоо гэж сайшааж байсан. Гэтэл өнөөдөр үндсэн асуудлаа харалгүй урьдын адил бүх буруугаа тогтолцоо руу чихэж байна. Бараа, бүтээгдэхүүний үнэ хэд дахин өслөө, эдийн засаг уначихлаа. Ханшаа алдлаа. Ажилгүйдэл, ядуурал ямар хэмжээнд очив. Энэ бүгд эрх баригчдын гаргасан шийдвэр, авч байгаа арга хэмжээний урхагтай холбоотой байтал өмнөх шигээ л тогтолцоо яриад байна. Угтаа тогтолцооны гажуудлын үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь өөрсдөө. 2019 оны ҮХНӨ-ийн хүрээнд олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байсан ч хийгээгүй. Өөрөөр хэлбэл, УИХ ажлаа хийхгүй байгаагаас 2019 оны ҮХНӨ-ийн үр дүнг бүрэн гүйцэд хараагүй.

АН улсаа бодоод тогтолцооны реформоо хийх нь чухал гэсэн байр сууриндаа хэвээрээ байгаа. Гэхдээ сонгууль угтуулсан, сэдвийг өөр тийш нь залсан, гуравдагч хүчин зүйлээс бурууг хайсан эрх баригчид Сонгуулийн хуулийг байнга өөрчилдөг шигээ сонгууль бүрээр Үндсэн хуульд гар хүрдэг болчих вий гэж эмээж байна. Хэн ч гарч ирсэн Үндсэн хуулиа өөрчилдөг болчихвол Монголын өнөөгийн тогтолцоог юу ч үгүй чирч унагана. Өнгөрсөн 33 жилийн хугацаанд Монголын ардчилал амь бөх оршсон шалтгаан нь 1992 оны хүний үндсэн эрхийг хамгаалсан Үндсэн хууль.

-Хоёрдугаарт?

-Эрх баригчдын санал болгосон 50:50 тогтолцоо, 152 гишүүнтэй байх нь эрх баригчдад буцаад хариуцлага тооцоход бэрх болохоор байна. Сонгуулийн мөн чанар бол хариуцлага тооцох. Гэтэл МАН 2016-2020 онд эрх барьж байх үедээ “АН улс орныг дампуурууллаа. Өр ширэнд орууллаа. Бид эмхэнд нь оруулж байна” гэсэн түүх бүтээчихсэн явж байсан. Гэтэл өнөөдөр Монгол Улсын өр хоёр дахин нэмэгдчихсэн байна. 2015 онд шинээр төрсөн хүүхэд 15 сая төгрөгийн өртэй болж байна гэсэн сонгуулийн ПиАр явсан. Гэтэл энэ тоо өнөөдөр 33 сая болчихсон байна. Тиймээс МАН-ынхан асуудлаа огт шийдэхгүй байна. Харин ч улам л гүнзгий нүх рүү оруулаад байна. 10 жилийн өмнө эрх барьж байсан нам руу бүх буруугаа чихэлтэй нь биш гээд одоо тогтолцоо руу чихэж байна.

-Тэгвэл өнөөдөр Монголын улс төрд ямар хэлэлцүүлэг өрнөөсэй гэж бодож байна вэ?

-Энэ улс орон хөгжмөөр байна. Залуучууд мөрөөдөлтэй баймаар байна. Таван жилийн дараа өнөөгийн асуудал эмхэрч амьдрал сайхан болно гэдэгт итгэлтэй баймаар байна. Эх орондоо амьдрах хүсэлтэй баймаар байна. Шинээр бизнес эхлүүлмээр байна. Амьжиргаагаа сайжруулах итгэл хэрэгтэй байна. МАН-ынхан Монголын хэдэн үеийн итгэл, мөрөөдлийг үгүй хийлээ. Сүүлийн долоон жил гадаад эдийн засаг сайн байлаа. Түүхий эдийн үнэ ч өндөр байлаа. Харамсалтай нь энэ бүх эерэг үзүүлэлт Монголын нийгмийг сайжруулахад ямар ч нэмэр болсонгүй. Үүнд МАН буруутай ч бид амиа хоохойлоод хаямааргүй байна. Бид нэг эх оронтой. Тиймээс 10, 20 жилийн дараа бид хаашаа явах вэ, яаж хөгжих вэ гэдэгт улс төрийн сэдвийг чиглүүлж бодит хэлэлцүүлэг өрнүүлмээр байна. Эрх баригчдаас ч үүнийг хүсмээр байна. Бид дандаа тэмцэл хийж болохгүй шүү дээ. Залуу Ерөнхий сайдтай болсонд бахархаж байлаа. Гэтэл хоосон тэмцэл хийгээд байна. Засгийн газар нь шүгэл үлээдэггүй юм. Засгийн газар эдийн засгаа өсгөх, томоохон бүтээн байгуулалт хэрэгжүүлэх зэргээр бодит ажил хийх ёстой шүү дээ. Бүгдээрээ урагшаа харж улс орноо хөгжүүлмээр байна. АН-ын нэг үеийнхэн ийм хэлэлцүүлэгт ороход, үүнд ур ухаанаа уралдуулахад бэлэн байна. Заавал хэн нэгэнтэйгээ тэмцэх бус, үүрэг хариуцлагаа мэдэрмээр байна. Манай үеийнхэн бол их азтай үе. Гадаад зах зээл нээлттэй болсон үед өсч бойжиж, боловсрол эзэмшсэн. Энэ утгаараа биднийг маш том үүрэг хариуцлага хүлээж байгаа. Тиймээс амиа аргацаасан бус урагшаа харсан улс төрийг хаа хаанаа хиймээр байна.

-Тэгэхээр та бид хоёрын яриа буцаад эхний асуулт руугаа чиглэх нь. Эрх баригчдын энэ бүх үнэн мөнийг нь улалзтал хэлдэг, ойлгуулдаг хүчтэй амьд сөрөг хүчин хэрэгтэй байна. Ийм сөрөг хүчин байхын тулд АН-д ямар шинэчлэл хэрэгтэй вэ. Тэгш бус гараанаас гарсан хэмээн өнгөрснийг яриад шалтаглаад суумааргүй байна шүү дээ?

-Тийм тийм, өнгөрснөөр шалтаглаж болохгүй. 1990 онд ардчиллын төлөөх намууд шинэ байсан. Учир нь тэр үеийн ах эгч нар Монголын ирээдүйг шинээр төсөөлж эрх чөлөөт нийгмийг бүтээхийн тулд өөрсдийн бүх хүчин чадлыг дайчилсан. Тэгвэл одоо бидэнд тухайн үеийн ардчилсан хувьсгалын хоёр дахь давлагаа хэрэгтэй байна. Тухайн үед хийж чадаагүйг дуусгах, ирэх 30 жилийн Монголын ирээдүй ямар байх, бүс нутагтаа хаана байх вэ гэдгийг гаргаж ирэх ардчилсан хувьсгалын хоёр дахь давлагааг бид бүтээх ёстой. Үүний тулд ухаан бодлоо уралдуулж байна. Нам дотор олон хэлэлцүүлэг өрнөж байна. Олон баримт бичиг дээр ажиллаж байна. АН үүнийг сонгуулийн өмнө хийж сонгогчдодоо танилцуулах боломжтой. Хүчтэй үзэл санаатай, хүчтэй байр суурь, итгэл үнэмшилтэй, улс орны асуудлыг макро түвшинд харж чаддаг хүний нөөц АН-д байдаг учраас бид хүчтэй байдаг юм. Тиймдээ л сүүлийн хэдэн жилийн дараалсан ялагдал, энэ их зөрчлийн дунд нугарсангүй. Бидэнд ийм хүний нөөц, эрмэлзэл, итгэл үнэмшил байгаа учраас АН-ын ирээдүй гэрэлтэй байна. Бид сорилтуудыг даван туулж чадаж байна. Итгэл үнэмшилдээ үнэнч байж чадаж байна. Тамга тэмдэггүй, дотооддоо асуудалтай байсан ч хөгжилд чиглэсэн яриаг дотооддоо өрнүүлж чадсан. Энэ утгаараа АН бол амьд нам. Өнгөрсөн хугацааны сорилтуудад цаг, хүч зарсан ч нэг талаар ардчиллын төлөөх үзэл санаа, итгэл үнэмшилтэй хүмүүс илүү нягтарч, нэгнийгээ таньж мэдсэн. Иймд АН илүү хүчтэй болж босч ирнэ.

АН өөрсдийн итгэл үнэмшлийг хадгалж ямагт ард түмний талд зогсох ёстой. Энэ бол ардчилсан хувьсгалын дараачийн давлагааны том хүчин зүйл. АН ард түмнийхээ талд зогсож ирсэн учраас энэ их сорилтын дундуур явлаа. Хөгжлийнхөө дараачийн шатанд зогсож чадаж байна гэдэг бол том итгэл үнэмшил.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Уранцэцэг: Ходоодоо олон дурандуулах нь эрүүл мэндэд муу байдаг гэсэн дам ярианд итгэх хэрэггүй 3 цаг 31 мин БНСУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайдыг томиллоо 3 цаг 53 мин "Либертари нам" бүртгүүлэх хүсэлтээ дөрөв дэх удаа УДШ-д хүргүүллээ 4 цаг 15 мин Ууланд алхах, хээрийн бүсэд аялал зугаалгаар явахдаа татсан тамхи, асаасан чүдэнзээ унтрааж байхыг зөвлөж байна 4 цаг 41 мин Дөрөвдүгээр сард цахилгаан тоноглолд засвар хийх ХУВААРЬ 5 цаг 11 мин Малын хорогдол 5.9 саяд хүрлээ 5 цаг 31 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг доктор Хью Парсонс-ыг хүлээн авч уулзав 6 цаг 6 мин Ирэх өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 6 цаг 32 мин Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа 11 цаг 37 мин “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлэв 13 цаг 11 мин Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан боллоо 13 цаг 36 мин Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү! 13 цаг 54 мин П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй 14 цаг 11 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 14 цаг 30 мин ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Өчигдөр 19 цаг 54 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ Өчигдөр 19 цаг 44 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна Өчигдөр 18 цаг 41 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ Өчигдөр 18 цаг 24 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ Өчигдөр 18 цаг 24 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг Өчигдөр 18 цаг 16 мин
iИх уншсан
Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөр... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Пут...
Top