x

Б.Эрдэнэмөнх: Өмгөөлөгчдийг шалгаж, нэгжих болсон нь тэдний эрх ашгийг зөрчиж байна

Нэр бүхий өмгөөлөгч нар Авлигатай тэмцэх газрыг Захиргааны хэргийн шүүхэд өгөөд байгаа талаар өмгөөлөгч Б.Эрдэнэмөнхтэй ярилцлаа.

-Авлигатай тэмцэх газрыг Захиргааны хэргийн шүүхэд өгч байгаа гэсэн. Ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргасан юм бэ?

-Авлигатай тэмцэх газрын даргын 2017 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн “Журам батлах тухай” А/32 тушаалын хавсралтаар батлагдсан Авлигатай тэмцэх газрын байранд нэвтрэх журмын 2.11, 3.1.1, 3.2.1 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ерөнхийдөө дээрх заалтууд нь өмгөөлөгч нарыг АТГ-ын байранд нэвтрэх бүрд нэгжиж, шалгах тухай, цүнх, гар утас оруулахгүй, бичиг баримт, цүнх, гар утсаа орхих тухай агуулгатай заалтууд юм. Өмгөөллийн тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар өмгөөлөгч нар нь хэргийн холбогдогч, хэргийн холбогдох материал, шинжээчийн дүгнэлт гэх мэт материалуудыг хуулбарлаж, авах, хувилж авах хоёр эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч нар хэргийн материалыг хуулбарлаж авахдаа гар утсаараа зургийг дарж авдаг. Байнга цаас хэвлээд зогсоод байх шаардлагагүй цаг хугацаа эдийн засаг талаасаа хэмнэлттэй. Өмгөөлөгч нар гар утсаараа зургийг аваад компьютер дээрээсээ хараад хэргийн материалтай танилцах боломжтой.

Тэгэхээр дээрх заалт нь бид нарыг өмгөөллийн үйл ажиллагаа явуулахад саад учруулж, хэргийн материалыг хувилж, хуулбарлаж авах хуульд заасан эрхийг хязгаарлаж байгаа юм. Мөн АТГ-ын байранд нэвтрэх, тэнд үйл ажиллагаа явуулах хугацаанд бидний гар утсыг үүдний хэсэгт авч үлдсэнээр бид тус хугацаанд бусадтай харилцах боломжгүй болдог. Хэргийн материалтай танилцах хугацаанд бидэнд гэр бүл, ажлын хүмүүс болон үйлчлүүлэгчид залгах, холбогдохыг хүсэх үед бид түүнийг мэдэх боломжгүй байдал үүсгэж, бусадтай харилцах харилцаанд хязгаарлалт тогтоох үр дагаврыг үүсгэдэг. Нөгөө талаас Үндсэн хуулиар баталгаажсан эрхтэй холбож тайлбарлаж байна. Энэ нь иргэн хүн бүр чөлөөтэй байх, халдашгүй байх эрхтэй. Иргэнийг хууль бусаар нэгжих, баривчлах, мөрдөн мөшгихийг хориглосон заалттай. Тэгэхээр өмгөөлөгч нарын цүнхийг нэгжээд, авч үлдээд байгаа нь өмгөөллийн үйл ажиллагааг хязгаарлаж байгаа нэг хэлбэр юм. Нөгөө талаар жирийн иргэний хувьд чөлөөтэй байх эрхэд халдаж байна гэж үзэж байгаа. Гэтэл энэ асуудалд АТГ-аас бидэнд ямар хариу өгч байна вэ гэхээр “Та нарын гар утас, цүнхийг түр хадгалж байгаа юм” гэдэг. Харин хадгалалт гэдэг нь эрх зүйн хувьд хоёр этгээдийн хоорондын харилцан тохиролцооны үндсэн дээр бий болдог. Өөрөөр хэлбэл, “Би танд эд зүйлээ хадгалуулъя, чи миний эд зүйлийг хадгалж, харж хандах үүрэг хүлээнэ” гэсэн үг. Хоёр талын хүсэл зорилгын агуулга нэгдээд хадгалах гэдэг асуудал үүсдэг. Тэгэхээр энэ нь түр хадгалах үйл ажиллагаа биш, өмгөөллийн процесст саад учруулж байгаа хэлбэр, нөгөө талаараа нэгжлэг хийж байгаа асуудал юм.

-Шүүхэд өгөхөөс өмнө энэ журмын талаар АТГ-т хандаж байсан гэж ойлгох уу?

-Захиргааны ерөнхий хуульд “Хууль бус захиргааны үйл ажиллагааны улмаас тухайн этгээдэд өөрт нь гомдол, хүсэлт гаргаж болно” гэсэн заалт байдаг. Энэ дагуу бид нар АТГ-т дээрх журмын тодорхой заалтуудыг өөрчилж, хууль бус үйл ажиллагаагаа зогсоож өгөөч гэж хандсан. АТГ-аас “Бид нар түр хадгалж байгаа” гэдэг хариу ирсэн учраас дараагийн шатанд нь буюу Захиргааны хэргийн шүүхэд хандсан гэсэн үг юм.

-Энэ журам 2017 онд батлагдсан гэлээ. Үүнээс өмнө өмгөөлөгч нар АТГ-т хэрхэн нэвтэрдэг байсан юм бэ. Чөлөөтэй нэвтэрч чаддаг байсан уу?

-Энэ журам батлагдахаас өмнө Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар зохицуулагддаг, тухайлсан журамгүй байсан. Харин энэ журам мөрдөгдөж эхэлснээр 2017 оноос хойш өмгөөлөгч нарыг шалгаж, нэгжих болсон нь өмгөөлөгчдийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байгаа.

-Нэхэмжлэлийг хэдэн өмгөөлөгч гаргаад байна вэ. Тухайлсан хуулийн фирм бий юу?

-Үүнд хоёр ойлголт байгаа. Өмгөөлөгчийнхөө хувиар болон иргэнийхээ хувиар нэхэмжлэл гаргах хоёр тусдаа ойлголт байна. Бид нар бол өмгөөлөгчийнхөө хувиар бус иргэнийхээ хувиар нэхэмжлэл гаргасан байгаа. Өмгөөлөгч О.Анхбаяр, миний бие Б.Эрдэнэмөнх нар нэхэмжлэл гаргасан. Харин хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэхээр А.Базар гэдэг өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэн, ажиллаж байна.

-Өмнө нь энэ асуудлаар АТГ-ыг шүүхэд өгч байсан тохиолдол байдаг юм болов уу?

-Өмнө нь энэ асуудлаас агуулгын хувьд арай өөрөөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдол байдаг. Гэхдээ гаргасан нэхэмжлэлийг “Захиргааны хэргийн шүүх харьяаллын бус байна. Энэ бол мөрдөн шалгах үйл ажиллагааны процесстой холбоотой асуудал учраас гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явах ёстой” гэсэн байдлаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм билээ. Энэ удаагийн бидний нэхэмжлэл энэнээс юугаараа ялгаатай вэ гэхээр тэр эрх ашиг зөрчигдөөд байгаа зүйл заалтыг хүчингүй болгуулах гэсэн агуулгаар явж байгаа юм. Тийм болохоор шүүхийн харьяаллын тухайд  асуудал гарахгүй байх гэж бодож байгаа. Ямар ч байсан энэ сарын 15-нд шүүхэд нэхэмжлэлээ өгсөн.  Долоо хоногийн дотор захиргааны хэрэг үүсэх эсэх нь шийдэгдэнэ.

-Захиргааны хэрэгт нэхэмжлэгч нь иргэний хувиар, хариуцагч нь АТГ юм байна. Нэхэмжлэгч талаас дээрх журмын заалтыг хүчингүй болгохоос гадна ямар нэг хохирол нэхэмжилсэн зүйл бий юу?

-Одоогоор бол энэ журмын заалтаас болоод бид нарт шууд, бодитой учирсан хохирол байхгүй учраас ямар нэг хохирол нэхэмжлээгүй. Ямар ч байсан 2017 оны журам үйлчилж байгаа тохиолдолд өмгөөллийн эрх зөрчигдөж байгаа учраас шүүхээр энэ журмыг хүчингүй болговол эрх зөрчигдөхгүй, өмгөөлөгч нар чөлөөтэй өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулмаар байна л гэж шүүхэд хандаж байгаа юм. Өмгөөллийн тухай хуулийн 26.1-т “Төрийн байгууллага албан тушаалтан гүйцэтгэх ажилтан мөрдөгч прокурор шүүгч нь өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэх болон үйлчлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх эрхийг хязгаарлахыг хориглоно” гэж заасан. Мөн хуулийн 26.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол өмгөөллийн үйл ажиллагаатай холбогдуулан өмгөөлөгчийн биед үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэсэн агуулгатай заалт байгаа. Тэгэхээр биднийг өмгөөллийн үйл ажиллагааг хийгээд явахад хуульд заасан баталгааг зөрчиж байна гэсэн үг. Хамгийн гол нь АТГ-ын байранд нэвтрэх үед гар утас хураан авснаараа Өмгөөллийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх буюу өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулахдаа хэргийн материалтай танилцах, хуулж, хуулбарлаж авах эрхийг нь зөрчиж байгаа хориглолт, хязгаарлалтыг зогсоох үндсэн шаардлага байгаа юм. Гар утасгүй орсон тохиолдолд өмгөөлөгч хэргийн материалтай уншиж танилцаад, нэг бүрчлэн тэмдэглэл хийх гэдэг нь маш дутуу дулимаг, эсвэл канондож аваад гарна гэдэг нь маш их цаг хугацаа алдсан, эдийн засгийн хохиролтой байгааг хэлэх нь зүйтэй.

-Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулж байна гэж нэхэмжлэл гаргаад байгаа боловч иргэний хувиар шүүхэд хандсан гэдгийг тодруулахгүй юу?

-Өмгөөлөгч бол жирийн иргэнийг бодвол тусгайлсан субъект шүү дээ. Өмгөөллийн тухай хууль болон бусад хуулиар эрх үүргийг нь заагаад өгчихсөн. Гэхдээ өмгөөлөгч гэдэг агуулгаараа шүүхэд нэхэмжлэл гаргах эрх байдаггүй. Ганцхан тохиолдол байдаг нь нийтийн эрх ашгийг хамгаалахын тулд өмгөөлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж болдог хуулийн зохицуулалт бий.

Гэхдээ энэ нь Захиргааны шүүхийн практик дээр өмгөөлөгч шүүхэд нэхэмжлэл гаргах эрх байхгүй гэж шийддэг. Уг нь бол Өмгөөллийн тухай хуульд  заагаад өгсөн байдаг боловч шүүхийн практикт хэрэгждэггүй. Тийм учраас иргэний хувиар гаргасан гэж ойлгож болно.

Эх сурвалж: Өглөөний сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 24 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top