x

Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт болж байна

Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Монголын эдийн засгийн чуулганы эхний шат болох энэ уулзалтаар Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл” зэрэг хөгжлийн бодлого, шийдвэр, цаашдын чиг хандлага, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж байна. Зөвлөлдөх уулзалтын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаныхан, хувийн хэвшлийнхэн оролцлоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар УИХ-аас баталсан Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлснээр өнөөдөр эдийн засгийн төлөв байдал сэргэн, тогтворжиж байгааг дараахь статистик үзүүлэлтүүдээс харж болохоор байна. Эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувьд хүрч буурч байсан бол 2017 онд  5.1 хувьд хүрч өслөө. Өрийн удирдлагыг сайжруулж, Хөгжлийн банк болон Чингис бондын 1,1 тэрбум ам.долларын өрийг төлж барагдууллаа. Өнгөрөгч 2017 онд экспорт түүхэндээ анх удаа 6.2 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны ашиг 1.9 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Засгийн газар төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлж, төсвийн алдагдлыг хоёр дахин буурууллаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.5 дахин өсч,хөрөнгө оруулалтын хэмжээ 1 тэрбум 500 сая ам.долларт хүрлээ. Гадаад валютын албан нөөц 3.2 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Манай улсын өрхийн бодит орлого сүүлийн дөрвөн улирал дараалан өсч, өрхийн бодит зарлага гурван улирал дараалан нэмэгдсэн байна. Сүүлийн хэдэн жил тасралтгүй өсч байсан ам.долларын ханшийг тогтворжуулж, төгрөгийн ханшийг чангарууллаа. Эдгээрийн үр дүнд эдийн засгийн төлөв сайжирч, тогтвортой байдал руу шилжиж байна” хэмээн онцолсон юм.

“Гурван тулгуурт хөгжлийн бодлого” нь Монгол Улсын 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг юм. Шударга ёс, сахилга хариуцлагатай, тогтвортой төрийн тогтолцоог бэхжүүлж, үндэсний хөгжлийн нэгдсэн бодлогоор эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлж, иргэдийн амьдралын түвшинг сайжруулах нь бодлогын гол зорилт юм гэж НЗДТГ-ын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу явах байсан юм... 7 цаг 12 мин Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 7 цаг 21 мин Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ 7 цаг 28 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ? 7 цаг 34 мин Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ 7 цаг 38 мин Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ 9 цаг 37 мин Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 11 цаг 18 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 11 цаг 26 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 11 цаг 32 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 11 цаг 37 мин Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ 11 цаг 41 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 11 цаг 43 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 12 цаг 18 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 12 цаг 24 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 12 цаг 33 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 12 цаг 37 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 12 цаг 42 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 12 цаг 55 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 17 цаг 34 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-08-01
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top