x

МУАЖ А.Долгорын “Эгшиглэнт 50 жил“ хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд болно

Монгол Улсын Ардын Жүжигчин А.Долгор “Эгшиглэнт 50 жил” хүндэтгэлийн тоглолт гуравдугаар сарын 5-ны өдөр Соёлын төв өргөөнд тоглох гэж байна.

Төв аймгийн Соёлын ордноос уран бүтээлийн гараагаа эхэлсэн түүний хагас зуун жилийн бүтээлүүд энэхүү тоглолтоор дамжин үзэгч та бүхэнд хүрэх юм. 

Ардын жүжигчин А.Долгор "Миний хувьд тайзнаа тавин жил дуулахдаа бие даасан 30 гаруй концерт тогложээ. Үүнээс хоёр л тоглолтыг арваннэгдүгээр сард хийсэн, бусдыг нь дандаа гуравдугаар сард хийсэн байдаг. Гуравдугаар сард концертоо тоглодог минь учиртай. Миний уран бүтээлийн санд ээжийн тухай дуу олон. Ээж гэдэг бол бидний ивээл, энэрэл хайр юм. Би ээжийгээ их санадаг. Тиймээс гуравдугаар сард Монголын сайхан ээжүүдэд хүндэтгэл үзүүлж, тоглолтоо хийсний дараа сэтгэл хөглөгдөөд эвтэйхэн болдог. Та бүхэн ээжтэйгээ хүрээл ирээрэй. Энэ жилийн тухайд урлагийн тайзнаа тасралтгүй дуулсан хагас зуун жилийн ойд зориулсан хүндэтгэл, мэргэжлийн урлагт бэлтгэсэн шавь нараа дуунд дуртай олон түмэндээ танилцуулах тайлан тоглолт юм” гэлээ.  

Хүндэтгэлийн тоглолтод Ардын жүжигчин А.Долгортой хамтран уран бүтээл хийсэн дуучин, Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн, Б.Сарантуяа, С.Ганзориг болон дуучин Т.Дэлгэрмөрөн, Б.Алтанжаргал нараас гадна Ардын жүжигчний гарын шавь нар болох Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Энхнаран, Л.Нарангэрэл, Үндэсний урлагийн их театрын дуучин Л.Наранхүү, “Сүлд” чуулгын дуучин Т.Санжаа, дуучин Л.Солонго, Э.Сүнжидмаа, Ш.Лхагвасүрэн нар багшийнхаа олны сэтгэлд хоногшсон дуунуудыг хамтран дуулна.

Мөн тоглолтод Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулгынхан оролцно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж ...
Top