x

Монголын аялал жуулчлалын салбар арай гэж нэг суурин дээрээ суув

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэдэн жилийн өмнө “Монгол Улс жилд 400 сая жуулчин авдаг болно” хэмээн ам халаад ам руугаа алгадуулж байсан цаг саяхан. Түүгээр ч зогсохгүй 400 сая жуулчиндаа үзүүлэхээр Хэнтий аймагт барьсан хэдэн цементен овоолгынхоо заримыг буцааж буулгаж, бариулсан компаниасаа зардлыг нь буцаан татаж төсөвт суутгасан ч тохиолдол гарсан.

Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр манай аялал жуулчлалын салбар агаарын тооноосоо халширч, арай гэж суурин дээрээ сууж эхэлж байна.

Тухайлбал, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ сар шинийн дараа news.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Биднийг тойрсон дөрвөн бүсэд 238 сая жуулчинтай. Бид нэг саяыг нь татах боломжтой" хэмээн ярьсан байна. Харамсалтай нь энэ нь манай аялал жуулчлалын салбарынхны 15 жилийн өмнөх "мөрөөдөл" юм.

Сануулахад, 2008 онд С.Баярын Засгийн газар байгуулагдаад анх удаа аялал жуулчлалын асуудал хариуцсан яамтай болсны дараа БОАЖ-ын сайд Л.Гансүх “Манай аялал жуулчлалын компаниуд жилд 400-500 мянган жуулчин авч байна. Ядаж жилд сая жуулчин авдаг болчихвол аялал жуулчлалын салбар бүхэлдээ сэргээд ирнэ” хэмээн төлөвлөж, хил орчмын аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар ярьж явлаа.

Гэвч Б.Бат-Эрдэнэ сайдын сүүлд өгсөн ярилцлагаас харвал манай аялал жуулчлалын салбар 15 жилийн өмнөхөөсөө огтхон ч ахиагүй, харин ч агшсан шинжтэй байна. Тодруулбал, коронавирусын өмнөх жил буюу 2019 онд Монгол Улс хамгийн их буюу 577 мянган жуулчин авсны 168 мянга нь БНХАУ-аас жуулчны визээр орж ирсэн хятад ажилчид байдаг юм байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 20 цаг 23 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ 21 цаг 45 мин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 22 цаг 11 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ Өчигдөр 15 цаг 22 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ Өчигдөр 13 цаг 46 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ Өчигдөр 13 цаг 38 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ Өчигдөр 09 цаг 58 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ Өчигдөр 09 цаг 45 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа Өчигдөр 09 цаг 37 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна Өчигдөр 09 цаг 07 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ Өчигдөр 08 цаг 53 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Өчигдөр 08 цаг 42 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 21 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 08 цаг 15 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Өчигдөр 07 цаг 40 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ Өчигдөр 07 цаг 22 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо Өчигдөр 07 цаг 10 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав Өчигдөр 07 цаг 02 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Уржигдар 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Уржигдар 18 цаг 47 мин
iИх уншсан
С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Петр Ян аварга цолоо хамгааллаа Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэд...
Top