"The Voice of Mongolia" шоунаас төрөн гарсан "NS" хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайхан өнгөрсөн долоо хоногийн ням гаригт "B" продакшинтай байгуулсан гэрээний дагуух цалингаа авч чадахгүй байгаа талаараа мэдээлсэн билээ. Түүний хэлснээр тоглолтод оролцсон төлбөрийн 90 хувийг "B Production" авч, 10 хувийг нь уран бүтээлчид өгөх гэрээг хоёр жилийн өмнө хийсэн гэж байсан юм.
Тэгвэл өнөөдөр "B" продакшн дараах мэдэгдэл гаргав. Мэдэгдэлд, "Н.Энэрэлсайханд гэрээгээр тохирсон хувиа өгдөггүй гэсэн нь худал мэдээлэл бөгөөд уран бүтээлчийг удаа дараа гэрээний үүргээ зөрчсөн. Дахиж олон нийтийн сүлжээнд буруу, ташаа мэдээлэл нийтэлбэл хууль, шүүхийн байгууллагад хандана" гэсэн байв.
Тэгвэл уг мэдэгдлийн хариуд "NS" хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайхан "Мөнгө өгсөн баримт байвал би ч гэсэн хармаар" гэж өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан бичжээ.
"B" продакшны мэдэгдэл: