x

"Пересвет Челубей хоёрын тулалдаан" зургийн НАЙМАН НУУЦ

Үнэн хэрэгтээ бол энэ зураг нь алс холын үеийн тухай өгүүлсэн боловч түрэмгийлэгчдийн эсрэг дайны талаарх орчин үеийн зураачийн үзэл санаа юм.

Оросуудын татар-монголыг дийлсэн цуутай ялалт хийгдсэн гэх Куликовын тулалдааны сэдэвт эргэн орох онцгой тохиолдол Михаил Авиловт хэрэг болжээ. "Татарын Чели-Бейн  Пересветтэй халз тулахаар гарч байгаа нь" зургаа тэр аль өмнө 1917 онд анх тавьж үзүүлсэн байдаг. Хожим тэр зургаа олигтой болсонгүй гээд устгажээ.

Михаил Авилов. "Пересвет Челубей хоёрын тулалдаан" 1943 он

Зотон, тос. 327×557 см

Санкт-Петербургийн Улсын Русский музейд (Оросын музей) хадгалагддаг

Зураг устгагдснаас хойш зууны дөрөвний нэг өнгөрөх цагаар Эх орны дайн эхэлжээ. Дэлхийн нэгдүгээр дайны ахмад дайчин Авилов сайн дураар фронтод очих гэсэн ч наснаас нь болоод түүнд татгалзсан байв. Харин уран зураач дайн эхлэх үед жар хүрсэн байлаа. 1941 оны арванхоёрдугаар сард түүнийг бүслэгдсэн Ленинградаас Узбекистанд нүүлгэжээ.

Зураач 1942 оны намар Москвад ирсэн ба түүнд засгаас урлан гарган өгчээ. Ингээд тэр Оросын Алтан ордтой хийсэн тэмцлийг огт өөр сэтгэлтэйгээр зурж эхлэв. Өөрийнх нь яриагаар зураг ер бусын хөнгөнөөр бичигдсэн гэнэ. Куликовын тулалдааны эхлэл болсон татар монголын баатрын орос ламтай хийсэн тулаан хоюулангийнх нь үхлээр дууссан гэдэг. Тэр нь нэлээдгүй хожмын эх сурвалж болсон "Мамаевын их нүдэлцээний тухай домог"-оос (ердийнхөөр түүнийг XV зууны хоёрдугаар хагас, XVI зууны эхний бичлэг гэдэг) сэдэвлэсэн тогтоогджээ. Өмнөх домог, үлгэрлэлийн эх сурвалжид 1380 оны тэр үйл явдалд  энэ халз тулааны талаар өгүүлэгдээгүй ба орчин цагийн түүхчид "…домог" үнэн эсэхэд  эрзэлздэг.

Дайны жилүүдэд энэ эх сурвалжид шүүмжлэлтэй ханддаг байсан ч харийн түрэмгийлэгчдийн эсрэг амжилттай хийсэн Оросын тэмцлийн түүхийн шаардлага өндөр байлаа. Зөвлөлтийн цэргийн ялалтаар төгссөн Сталинградын төлөөх хүнд тулалдаан явагдаж байсан шийдвэрлэх үед Авилов энэхүү зураг дээрээ ажиллажээ. Зотон дээрх үйл явдал нь үнэн түүхийн резонанс болж чадав. Хэн нь ялах нь тодорхойгүй байгаа ч хувилгаан хөгшнөөр адислуулагдсан дайчин лам амиа алдсан ч догшин дайснаа даран орос цэргийнхэнд найдвар төрүүлж өгчээ. 

1. Тулалдаан болсон газар. Куликово поле (Куликовын тал) нь Дон ба Непрядва голын уулзварт байгаа. Өнөөдөр тэр газар нь Тульск мужид багтах ба тэнд үйл явдалд зохицуулсан музей, дархан газар бий. Гэхдээ, түүхч, хэл судлаач, профессор Сергей Азбелев түүний талаар "XIV зууны судар бичигчид "устье-уулзвар" гэдэг үгээр Волова нуураас Непрядва голын эх авсан газрыг хэлсэн. Тэр нь Дон мөрөнтэй нийлсэн уулзвараас ойролцоогоор 40-өөд километрын зайтай" гэсэн маргааныг өдөөсөн байгаа.

2. Александр Пересвет. Эх сурвалжуудад түүнийг лам, язгууртан тайж хүн гэж нэрлэж байгаа. "...домогт" тэр хүний тулааны талбарт гарахаас өмнөх түүхийг анх өгүүлжээ. Донын Дмитрий вангийн хүсэлтээр ном хурсан хувилгаан Сергий Радонежский өмнө нь алдартай дайчид байсан Пересвет, Ослябю гэсэн хоёр ламыг вантай хамт илгээсэн гэжээ.

Хувилгаан гэгээнтэн хөгшин Куликовын тулалдааны өмнө вантан уулзсан гэдэгт түүхчид бас л эргэлздэг. Жишээлбэл, түүхч Игорь Данилевский оросын цэрэг цугларч байсан Коломно руу яарч явсан Донын Дмитрийн хувьд замаа хоёр дахин уртасган хувилгаан Сергийд хүрэлцэн очих нь эрсдэлтэй хэрэг байсан ба тэр үед ван хөгшин хоёр сөргөлдөөнтэй байсан гэх магадлалтай гэжээ.

3. Челубей. "…домгийн" янз бүрийн редакторлалд энэ догшин дайчинг нэрлээгүй буюу эсвэл Темир-мурза үгүй бол Таврул гэж нэрлэсэн байгаа. Дайсныхаа гол баатрыг анх 1680 оны эх сурвалжид Челубей гэж нэрлэжээ. 

4. Пересветын зэвсэг. Авилов нарийн деталь гаргах эрмэлзлэлдээ хөтлөгдөн Улсын түүхийн музейд орос зэвсэг, хуяг дуулгын олон тооны таталбар хийж байжээ.

5. Дуулга. Домгийн өгүүлснээр, тулалдаанд Пересвет "архангельск маягийн шелом" нэг үгээр, даянч бадарчны куколь гэх гозгор дуулгатай байсан гэнэ. Гэхдээ, зөвлөлтийн зураач баатрын ламын статусыг онцлох гээгүй ба зурагтаа тэр түүнийг христийн ертөнцийн аврагч гэдгийг хуяг дээрх загалмайгаар “хальт” үзүүлжээ. Дайчны толгойг хожуу үеийн пөмбөгөр, шовх үзүүр бүхий дуулга хамгаалжээ. XIV зуунд тийм дуулга Орост дэлгэрээгүй байжээ.

6. Челубейн хувцас. Авилов Узбекистанд нүүлгүүлсний дараа хийсэн азийн хувцас хээний таталбаруудаа энд ашиглажээ.

7. Бамбай. Пересветын жад нь дайсныхаа бамбайн могойн дүрсийг хатгасан байгаа нь Оросын дайны бурхан Хувилгаан Георгийн бэлгэдэл болж байна. Могой нь оросын аман зохиолд талын зэрлэг омгийнхны бэлгэдэл болдог. Тэдний эсрэг тэмцэх уриалга юм.

8. Оросын дайчид. Догдлолд автсан дайсны эгнээг бодвол оросын цэргийн эгнээ тайван, тогтуун итгэлтэй. Тэр нь жад, тугны христийн зурагтай хоругвь гэх далбаа зэргийн босоо байдлаар илэрч Доны Дмитрийн дайчид тэдний үйлс зөвгэдэгт итгэлтэй зогсоно.

ЗУРААЧ: Михаил Авилов

1882 он: Тэрээр Петербургт төржээ.

1904-1913 он: Уран зургийн Академийн дайны зураачийн ангид суралцав. "Ханхүү Иван Грозный ба сурган хүмүүжүүлэгчид" зургаар дипломоо хамгаалжээ.

1914-1917 он: Дэлхийн дайнд сайн дураар оролцон тулалдаж, сэтгүүлүүдэд фронтын  таталбаруудаа нийтлүүлж байв. 

1918-1921 он: Сибирьт амьдрав. Уран зураг, таталбарын курс зохион байгуулж, хотын баяруудад чимэглэл хийдэг байв.

1923 он: Хувьсгалт Оросын зураачдын эвлэлд элсэн таталбар зургийн курс зохион байгуулж байлаа.

1941 он: Ленинградын бүслэлтээс нүүлгэн шилжүүлэгдэв. 

1942-1944 он: Москвад амьдрав. 

1946 он: "Пересвет Челубей хоёрын тулалдаан" зургаар Сталины шагнал хүртэв. 

1947 он: СССР-ын Уран зургийн академийн жинхэнэ гишүүн болоод И.Е.Репины нэрэмжит Ленинградын уран зураг, баримл, уран барилгын дээд сургуульд багшлав.

1953 он:  РСФСР-ын Ардын зураач цол хүртэв. 

1954 он: Насан эцэслэв. Санкт-Петербургийн Тихвины оршуулгын газрын урлагийн мастеруудын дунд нутаглуулагджээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 8 цаг 50 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 8 цаг 57 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 9 цаг 6 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 9 цаг 48 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 12 цаг 18 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 12 цаг 39 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 13 цаг 1 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 13 цаг 7 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 13 цаг 17 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 13 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 13 цаг 31 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 13 цаг 33 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top