x

Байгаль хамгаалагчдад улсын байцаагчийн эрхийг нэг жилийн хугацаанд олгохоор болов

Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын зөвлөлдөх уулзалт Шангри-Ла зочид буудалд энэ сарын 3-5-нд болж байна.

БОУАӨЯ-ны санаачилгаар Монголын Байгалийн өв сан, Германы сэргээн босголт зээлийн банк (KfW)-ны Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл (BACCP), Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Ханнс Зайделийн сан, Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллагууд хамтран зохион байгуулсан тус уулзалтад БОУАӨЯ-ны харьяа агентлагууд, ССАЖЗЯ, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газар, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад, төсөл, хөтөлбөр, олон улсын байгууллага, байгаль орчны ТББ, ИНБ-ын 200 гаруй төлөөлөгч оролцож байна.

БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Монголын Байгалийн өв сангийн Удирдах зөвлөлийн дарга М.Болдоо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Байгаль орчны төслийн дарга Бастиан Флүри нар уулзалт зохион байгуулж буй зорилго, ач холбогдлыг онцлон үг хэлсэн юм.

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар ярихдаа, “Ан амьтан, гол горхи, булаг шанд, байгаль дэлхий бидэнд үг хэлж гомдоллож, санал хэлэхгүй. Эх дэлхийн өмнөөс ярьж, үүнийг бид хамгаалах ёстой гэж дуугардаг, ухуулдаг, хууль дүрэм сахиулдаг хүмүүс нь байгаль хамгаалагчид. Өнөөдөр тусгай хамгаалалттай газар нутаг ямар чухлыг бид харж байна. 1400 орчим байгаль хамгаалагч оролцсон судалгааны тайланг нэгтгэлээ. Үүнээс харахад бидэнд эрх зүйн болон чиг үүргээ хэрэгжүүлэхэд бэрхшээл тулгарч байна. Иймд нийгэм, хөрөнгө оруулалт, засаглалын асуудлыг тодорхойлон гаргаж ирсэн. Сайдын эрхийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутаг болон энэ салбарт ажиллаж буй байгаль хамгаалагчдад бүгдэд нь улсын байцаагчийн эрхийг нэг жилийн хугацаанд олгохоо зарласан. Орон нутгийн байгаль хамгаалагчид босоо тогтолцоотой байх ёстой. Тодорхой хугацаанд ажиллаж үзээд, цаашид давхардлыг яаж арилгах эрх зүйн өөрчлөлт хийнэ. Ажлын шаардлагаар маш олон хүнтэй зөрчилддөг. Энгийн жишээ дурдахад, хөдөө аялаад явж буй хүмүүс ус горхи бохирдуулж, гал тавих вий гэхчлэн сэрэмжлүүлж заримтай нь муудах тохиолдол ч бий. Иймээс байгаль хамгаалагчдаа ойлгож, бүгдээрээ эх дэлхийгээ хайрлах нэгэн зүгт явж байгаа гэж бодох хэрэгтэй. Мөн энэ салбар боловсон хүчний хомсдолтой байгаа тул 2026 онд гадаад, дотоодын их дээд сургуульд 2 мянган оюутныг нэмж сургаж, хүний нөөцөд нь анхаарна” гэлээ.

Гурван өдөр үргэлжлэх зөвлөлдөх уулзалтын үеэр тусгай хамгаалалттай газар нутаг болон биологийн олон янз байдлын хамгааллын өнөөгийн суурь нөхцөл, тулгамдсан асуудал, боломжийг хэлэлцэж, “Тусгай хамгаалалттай газар нутгийн замын зураг” боловсруулах ажлыг албан ёсоор эхлүүллээ.

Үүнтэй зэрэгцэн ТХГН-ийн хамгаалалтын захиргаадын 2026 оны ажлын төлөвлөгөөг сүлжээний түвшинд нэгтгэх, менежментийн төлөвлөгөө, байгаль хамгааллын санхүүжилтийн өнөөгийн байдал, суурь судалгааны эхний үр дүнг хэлэлцэх, тусгай хамгаалалттай газар нутгийн хууль тогтоомжийг сайжруулах шаардлагыг тодорхойлж байна. Түүнчлэн хамгаалалтын захиргаадын удирдлага, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у...
Top