x

Янжуурын утаа ярьж суух цаг яг мөн үү?

О.Номинчимэг нарын 78 гишүүний санаачилж УИХ-д өргөн мэдүүлсэн Тамхины тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ид яригдаж байна. Тухайлбал, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороогоор гишүүд тэр чигтээ янжуурын утаа ярьсаар тарсан. Хуулийг санаачилсан гишүүн эмэгтэй “Нийгмийн том эсэргүүцэлтэй тулгарч байна. Гэвч бид давж гарах хэрэгтэй. Энэ хуулийг батлах нь амин чухал байна” гэлээ. Тэгвэл янжуурын утаа ярьж суух цаг яг мөн үү.

Улс оронд энэнээс өөр чухал асуудал байхгүй гэж үү. Хотын утаа ямар хэмжээнд байгаа билээ. Хэчнээн хүний амь нас угаарын хийнээс болж эрсдэв гээд үзэхээр үнэхээр харамсмаар, гол харламаар санагддаг. Өнгөрсөн онд гэхэд 11 мянга гаруй хүн угаартаж 200 шахам хүн нас барсан гэх мэдээлэл байна. Энэ бол шинжээчдийн гаргасан судалгаанд үндэслэсэн нийтэд мэдэгдсэн тоо. Олон нийтэд мэдэгдэлгүй дарагдаж, хэл чимээ гаргалгүй хэчнээн хүн амиа алдсаныг таашгүй. Хүүхдүүдтэйгээ гэр бүлээрээ угаартаж нас барлаа гэх мэдээнд бараг бид цочирдохоо байх тийм хэмжээнд хүрчихээд байна.

Дээрээс нь яг одоо ханиад ямар байгаа билээ. Эмнэлгүүдийн ор хүрэлцэхгүй хавтайгаад ханиад томуунд дарлуулж, сургууль цэцэрлэг хаагдахдаа хүрч байна. Мөн үнийн өсөлтөд ард түмэн сөхөрч, шатахуунд өдөржин шөнөжин оочерлож, оочер дарааллаасаа болж хоорондоо зодолдож, картны барааны үе шиг нийгэм тэр чигтээ бухимдалтай, туйлдсан байдалтай байна. Хэчнээн компани татвар, цалингаа өгч дийлэхгүй хаалгаа барьж байгаа вэ. Юмны үнэ өсч бидний авдаг цалин хэрхэн цаас болж үрэгдэж байгаа вэ. Нөгөө нүүрсний дөч тавин их наядын чинь хулгай яасан бэ. Хүн алсан УИХ- гишүүн чинь хаана байна. Энэ бүгдээ ярьж шийдэхийн оронд “электрон тамхийг Монголд байхгүй болохыг заавал харна” гэж хөмхийгөө зуун тугийн цохионы Бор мэт тэмцэх нь цагаа олсон гэж үзэж байгаа юу. Зөвхөн хотынхон ийм байдалтай байна уу гэтэл хөдөөд зуд турхан нүүрлэж, хатуу өвлийн дохио харанга дэлдэж байна. Хаашаа л харна хөр цас, шувуу суух харгүй болчихоод байна. Хөдөө мөнгө байхгүй, мах хямд, тариа ургаагүй, төмс байхгүй. Дээр нь шатахуун “жог”. Энэ бүгд электрон тамхины дэргэд юу ч биш үү гишүүнээ.

Ард түмний амьдрал ийм л баргар, улс орны нүүр царай ийм өрөвдөлтэй байхад ядарсан иргэдээрээ тохуурхаж байгаа юм шиг янжуурын утаа ярьж суудаг чинь ямар учиртай юм бэ. Хотын утаа угаар, ханиад томуу, бензин шатахуун гээд улс орны амин чухал асуудлууд хөсөр хаягдсан энэ хахир өвлийн эхэнд өөр хийх ажилгүй юм шиг тамхины хууль яриад, түүнийгээ амин чухал асуудал мэт, огтоос хойшлуулшгүй зүйл мэтээр ярьж байгаа нь эрх баригчид ядарсан ард түмнээрээ яаж тохуурхдагийн бодит жишээ бус уу.

Шуудхан хэлэхэд, О.Номинчимэг гишүүн ээ, та бүгдийн Их хурлаар батлуулах гэж улайран дайрч байгаа Тамхины хуульд эрх баригчид ч энгийн ард иргэд ч дургүй байна. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “50 метрт тамхи татахыг хараад, эсвэл дэлгүүрт худалдаалж буй тамхийг хараад хүний сэдэл төрөөд тамхи татна гэдэг бол бидний өөрсдийн төсөөлөл. Эрүүл гэр бүлээс эрүүл хүүхэд төрнө. Тамхи хараад татах сэдэл нь төрдөг бол Монголын бүх хүүхэд тамхи татаж байгаа. Тамхи татахгүй хүүхдүүд маш олон байна. Хууль тогтоогчид өөрсдийн төсөөллөөр биш асуудалд судалгаатай хандах”-ыг хэлсэн.

Тэгвэл нийтлэлч Батбаяр “О.Номинчимэгийн Тамхины хяналтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад татвараа 5-12 дахин өсгөх (2026–2030), татварыг никотины агууламжаар бус мл, кг, ширхгээр тогтоохын дээр жижиг худалдаа эрхлэгчдэд ноцтой дарамт учруулах зохицуулалт ч багтжээ. Энэ бол О.Номинчимэгийн “алдаа” биш Bloomberg Initiative-ийн LMIC package-ийн бэлэн загвар. Bloomberg Philanthropies-ийн гол агуулга нь “Өндөр онцгой албан татвар, зурагт сануулга, тамхины хатуу хяналттай хууль, иргэний нийгмийн шахалт”. Үүнээс О.Номинчимэг иргэний нийгмийн шахалтыг нь “Хүүхдүүд электрон тамхи их хэрэглэж байна”, “Жилдээ нэг сумын иргэд үхэж байна” гэдэг хоёр “гоё” аргументаар хөнгөхөн орлуулсан” гэж уг хууль цаанаа ямар учиртайг гаргасан байх жишээний. Мөн тамхины онцгой албан татварыг нэмснээр бусад бараа үйлчилгээний үнэ дагаж нэмэгдэх эрсдэлтэйг эдийн засагчид хэлж байгаа.

Ерөнхийдөө Тамхины тухай хууль өнгөн дээрээ үр хүүхэд ирээдүйгээ бодсон гэх боловч өрхийн төсөвт, ард иргэдийн бодит амьдралд лай ланчиг учруулсан хууль гарах магадлалтайг олон нийт хэлж байна. Хууль санаачлагчид шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн болох электрон тамхи нь хүн амд хор багатай гэдэг нь нотлогдоогүй.

Хүүхэд залуусын дунд өргөн дэлгэрч, ирээдүйн хорт зуршлуудад хөтөлж байгааг хэлээд хорт бодис агуулдаг, амьсгалын замын үрэвсэл үүсгэх, зүрх, судасны системд сөргөөр нөлөөлөх, никотинд донтуулах эрсдэл өндөртэйг дурдлаа. Электрон тамхи утаат тамхинаас гарах арга хэрэгсэл болохгүйгээр үл барам өсвөр үе, залуусын тамхинд орох магадлалыг 3-5 дахин ихэсгэдгийг тогтоосон тухай мэдээллийг өгч байгаа.

Тэгвэл электрон тамхи нь янжуураас 95 хувиар хор багатайг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрчихсөн. Английн Эрүүл мэндийн яам болон Америкийн Хүнс ба эмийн захиргаа цахилгаан тамхины аюулыг янжуур тамхитай харьцуулан судалж дүгнэлт гарсан юм. Тэрхүү судалгаагаар “Цахилгаан тамхи нь уламжлалт тамхитай харьцуулахад 95 хувь бага хортой. Харьцангуй бага хэмжээгээр хорт бодис ялгаруулж, тамхинаас гарахыг хүсэж буй хүмүүст илүү аюулгүй хувилбар болж чадна” гэсэн дүгнэлтийг дэлхий нийтэд танилцуулсан. Тэгэхээр электрон тамхи Монголын ирээдүйг дуусгах нь, бүгд электрон тамхинд донтож бие эрхтний хувьд өртөх нь хэмээн хууль санаачлагчдын зүгээс хэлээд байгаа нь дэлхий нийтийн судалгаатай нийцэхгүй байна.

Тамхийг ингэж хуульчилж хорих нь буруу, гадны лобби яваад байна гэдгийг олон нийт шүүмжилж байна. Ард түмний үг ортой байна, хууль санаачлагчид аа, О.Номинчимэг гишүүн ээ. Эрх баригчдын ажил ард түмнээ бодсон биш, амин хувиа бодсон гэдэг нь Тамхины хууль дээр айхавтар мэдрэгдэж байна. Хууль санаачлагчид хэрвээ ард иргэдийнхээ ахуй амьдралыг боддог, амь нас, эрүүл мэндийг хайрладаг байсан бол яг өнөөдөр электрон тамхийг ингэтлээ ад үзэхгүй, харин ч хэр таарсан татвар тавиад улам дэлгэрүүлмээр юм. Түүний оронд 90 гаруй хувь илүү хортой уламжлалт янжуурыг дэмжээд байгаа нь бидэнд хайртайдаа л ингэж байна гэж үнэмшихээсээ тамхи зардаг бүлгийн лоббид автсан гэж бодох нь үнэнд ойр юм биш үү. Дээрээс нь тамхины утаа яриад суух биш, гамшгийн дээд хэмжээнд хүрсэн, хэчнээн зуун хүний амь насыг авч одсон хотын утааг яриад, ямар нэгэн шийдэл хайгаад сууж байвал дээргүй юу. Хүүхдийн ханиад томуунаас аваад нийгмийн хурцадмал сэдэв захаасаа хөглөрч байна. Энэ бүхний дэргэд Тамхины хууль цагаа олоогүй хээнцэрдэж байгаа бус уу. Ингэж их сүр сүлд болохын оронд тэр татваргүй шахуу орж ирж байгаа электрон тамхинд нь хэр таарсан татвар оногдуулаад ямар ч үед уламжлалт янжуураас хэт өндөр үнэтэй биш байхаар зохицуулаад л болох баймаар. Тиймээс янжуурын утаа ярьж суух цаг яг мөн үү гэж асуугаад байгаа минь ийм учиртай.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Arthur Louis (102.217.4.113)
    A while back, I jumped into a global property deal, saying folks like me could cash in on hot foreign housing scenes. Real estate - sure, everyone knows it prints money, a big-time industry worldwide. It looked solid at first - they showed me online walkthroughs of places I partly owned, got me pumped. Still, there was this weird vibe nagging me, hard to explain, just wouldn’t quit bugging me inside. I ignored it though, brushed it off, kept going anyway. One thing I’d say now? Listen to that inner voice - every single time. I kept picturing the steady cash coming in, which blurred how clearly I saw things. At first, they paid me consistent returns, making it feel legit. Over time, though, I poured more money into it. Before long, I tried pulling out bigger amounts - but then the payouts just vanished. The reasons they gave shifted every week, and not long after, they began asking for added charges to fix the withdrawal issues. Still, I’d spent every dollar - put everything I owned into it, thinking it’d be okay. When things went south, I panicked, then remembered a name: {DIGITAL LIGHT SOLUTION}. Found them through some random post while scrolling late at night. Honestly? Didn’t believe they’d help, but they jumped on it fast, scanning stuff I didn't even know existed. Right away, knew these folks weren’t messing around. Used hidden clues online, tracked down where the cash got moved, then fought to pull it all back into my hands. I'm happy the hard work brought results - my full investment was back in just 72 hours thanks to the team handling my issue. I reached {DIGITAL LIGHT SOLUTION} through T e l e g r a m -- d i g i t a l l i g h t s o l u t i o n And E m a i l.d i g i t a l l i g h t s o l u t i o n (@) q u a l i t y s e r v i c e.c o m
    2025 оны 11 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 13 цаг 10 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 13 цаг 47 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 14 цаг 13 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 14 цаг 24 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 14 цаг 30 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 14 цаг 36 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 14 цаг 41 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 14 цаг 45 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 18 цаг 17 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 18 цаг 20 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 18 цаг 21 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 18 цаг 26 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 18 цаг 29 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 18 цаг 32 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 19 цаг 43 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 20 цаг 37 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top