x

Домогт хоккейчин У.Гретцки ДАШТ-ий сугалаанд оролцоно

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогч, Канадын хоккейчин Уэйн Гретцки баасан гарагт болох хөл бөмбөгийн ДАШТ-ий сугалааны ёслолд оролцоно гэж ФИФА-гийн хэвлэлийн алба мэдээллээ. 

Ёслолд мөн Супербоулын 7 удаагийн аварга, америк хөл бөмбөгийн тоглогч асан Том Брэди, Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга шалгаруулах тэмцээний 4 удаагийн аварга Шакил О'Нил, Америкийн бейсболын тэргүүн лигийн /MLB/ гурван удаагийн хамгийн үнэ цэнтэй тоглогч Аарон Жаж нар оролцох ажээ.

Ёслолыг “Манчестер Юнайтед” клуб, Английн шигшээ багийн тоглогч асан Рио Фердинанд, сэтгүүлч Саманта Жонсон хөтлөн явуулна.

“Хөл бөмбөгийн спорт бол бүх дэлхийн хүмүүсийг нэгтгэх онцгой увдистай бөгөөд хамгийн өргөн хүрээтэй ДАШТ-ийг зохион байгуулах тэр мөчийг тэсэн ядан хүлээж байна. Оролцогч багуудын хувь заяаг шийдэх, дэлхий дахиныг догдлуулах сугалааны ажиллагаанд оролцох болсондоо би туйлын их баяртай байна. Энэ бол миний хувьд хэзээ ч мартагдашгүй мөч юм” гэж Гретцки ярилаа.

Өдгөө 64 настай У.Гретцки Стэнлийн цомыг дөрвөн удаа хүртсэн домогт хоккейчин бөгөөд Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн тэмцээнүүд нийт 894 гоол оруулан дээд амжилт тогтоож байв. Түүний энэ амжилтыг “Вашингтон Кэпиталз” багт тоглож буй Оросын хоккейчин А.Овечкин өнгөрсөн улиралд эвдсэн ба одоо тэрбээр 911 шайб оруулаад байна.  

АНУ, Канад, Мексикт 2026 оны зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19 хүртэл зохион байгуулагдах хөл бөмбөгийн ДАШТ-д анх удаагаа 48 баг оролцох бөгөөд тэмцээний сугалаа маргааш явагдана. 

Эх сурвалж: ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top