x

200 мянган жилийн турш тусгаарлагдсан эртний хүмүүсийн үлдэгдлийг Өмнөд Африкт илрүүлжээ

Өмнөд Африк болон Европын палеогенетикийн судлаачид эртний хүмүүсийн өмнө нь мэдэгдэж байгаагүй популяцийг илрүүлжээ. Энэ бүлэг хүмүүс одоогийн Өмнөд Африкийн нутагт хэдэн арван мянган жил амьдарч, 200 мянга орчим жилийн турш хүн төрөлхтнөөс генийн хувьд тусгаарлагдсан байжээ.

Энэхүү эртний хүмүүсийн генийг судлах нь хүний төрөлхтний үүслийг тодруулахад тусална гэж Шведийн Упсалагийн их сургуулийн хэвлэлийн алба мэдээлжээ.

“Энэхүү эртний хүмүүсийн бүлэг нь манай төрөл үүссэн цагаас эхлэн хамгийн багадаа 200 мянган жилийн турш хүн төрөлхтнөөс бүрэн тусгаарлагдсан байсан. 1.4 мянган жилийн өмнөөс л тэдний генийн санд Дорно болон Баруун Африкаас гаралтай хүмүүсийн ДНХ-гийн хэсгүүд илэрч эхэлснийг бидний хийсэн судалгаа шинжилгээ харуулж байна" гэж Упсалагийн их сургуулийн профессор Маттиас Якобсон ярилаа. 

Энэхүү нээлтийг судлаачид Өмнөд Африкаас олдсон эртний хүмүүсийн 30 орчим үлдэгдлийн ДНХ-ийн бүтцийг тайлах явцдаа хийжээ. Эдгээр яс нь 150-10.2 мянган жилийн настай бөгөөд Лимпопо голоос урагш орших янз бүрийн бүс нутгаас олдсон байна. Судлаачдын тайлбарласнаар, тивийн энэ хэсэг нь хэдэн арван мянган жилийн турш Африкийн бусад хэсгээс газар зүй болон цаг уурын хүчин зүйлсийн улмаас үндсэндээ тусгаарлагдсан байжээ.

“Бид Африкийн эдгээр бүс нутагт ямар нэгэн төрлийн хүмүүс оршин сууж байсан гэдгийг мэдэж байсан хэдий ч тэд манай төрөл Хомо сапиенсийн төлөөлөл үү эсвэл өөр эртний гоминид төрөлд хамаарах хүмүүс үү эсэхийг бүрэн баталгаатай мэдэхгүй байлаа. Харин одоо бид оюун ухаант хүмүүс Африкийн өмнөд хэсэгт урт хугацааны турш оршин амьдарч, хувьсаж хөгжиж байсныг, мөн тивийн энэ бүс нь манай төрөл үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байж болох юм гэдгийг итгэлтэйгээр хэлэх боломжтой боллоо” гэж профессор Якобсон нэмж хэлэв.

Судлагдсан 28 эртний хүний 25 нь Өмнөд Африкийн койсан үндэстний төлөөлөгчид мөн багтдаг L0d гапло бүлэгт хамаарч байгааг эрдэмтдийн хийсэн шинжилгээ харуулжээ. Эдгээр койсанчуудыг дэлхийн хамгийн эртний угсаатан гэж үздэг. Өмнөд Африкийн Намиби, Ботсванад амьдарч буюу сан үндэстний одоогийн төлөөлөгчид Өмнөд Африкийн эдгээр эртний оршин суугчдын генийн 80 орчим хувийг өвлөсөн нь тэдгээр үндэстнүүд Африкийн бусад олон бүс нутгаас ирсэн хүмүүсийн ген холилдсоны үр дүнд бий болсон гэсэн түгээмэл онолыг эргэлзээтэй болгож байна.

Палеогенетикчид мөн эртний одоогийн ӨАБНУ-д амьдарч байсан эртний хүмүүс Африк тивийн бусад ард түмнээс 200 мянга орчим жилийн турш генийн хувьд тусгаарлагдсан байсныг тогтоожээ. Үүний ачаар тэдний генд Хомо сапиенсуудыг бусад гоминидуудаас ялгадаг 79 мутаци хадгалж үлдсэн бөгөөд эдгээр мутацийн олонх нь бөөр, дархлааны системийн үйл ажиллагаа, мөн мэдрэлийн эсийн өсөлт, тархины нарийн төвөгтэй үйл ажиллагааг зохицуулдаг. Эдгээрийг судлах нь манай төрөл зүйлийн хувьслийн түүхийг бүрэн гүйцэд ойлгоход тусална гэж судлаачид дүгнэсэн байна.

Хүн төрөлхтний гарал үүсэл

Саяхныг хүртэл хүн судлаачид Хомо сапиенсууд нь Африкийн зүүн хэсэгт 200 мянга орчим жилийн өмнө, манай өвөг  неандертальчуудад болон сапиенсуудын төрөлд хуваагдсанаас хэдэн зуун мянган жилийн дараа үүссэн гэж үздэг байв. Хэдэн жилийн өмнө судлаачид Мароккогийн нутгаас 300 мянган жилийн настай эртний сапиенсуудын үлдэгдлийг олсон бол манай өвөг Африкийг 130 мянган жилийн өмнө орхисон баримт мөн илэрсэн байна.

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 44 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 51 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 56 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 2 цаг 35 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 2 цаг 44 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 2 цаг 53 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 2 цаг 59 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 3 цаг 17 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 3 цаг 37 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 3 цаг 43 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 3 цаг 48 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 3 цаг 53 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 4 цаг 13 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 5 цаг 0 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 5 цаг 44 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top