x

Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг эхлүүллээ

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төв орчмын 1.3 га талбайг тохижуулж, ашиглалтад оруулсан.

Тодруулбал, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар авто зам, явган хүний зам, гүүрэн гарц, дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, амрах болон дасгалын талбай, усан оргилуур, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, бусад тохижилтын ажлуудыг хийсэн юм.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын төлөөлөгч асан М.Тулгатын санаачилгаар нийслэлийн хөрөнгө оруулалтаар Сансарын туннелт орчмыг тохижуулж, ашиглалтад оруулаад байна. Цаашид нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжийг үе шаттай шинэчилж, шинээр байгуулна. Бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор энэ жил 3933 нэгж талбар чөлөөлсөн бөгөөд ирэх жилүүдэд ч үргэлжилнэ. Хот энэ жил газар чөлөөлөлтийн сантай болсон. Уг сангийн санхүүжилт ирэх жилээс бэхжээд явна” гэдгийг хэлж байв.

Мөн тэрбээр “Цахилгаан, дулаан хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 30 гаруй жил яригдсан “ДЦС-5” төслийг эхлүүлээд байна. Дэнжийн мянгад 93 МВт хийн дулааны станц, “Хан хилсс” орчимд 112 МВт хийн дулааны станц, Морингийн даваанд баригдах хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төсөл, Амгалангийн дулааны цахилгаан станцын өргөтгөл зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлоосоо бууруулах чиглэлээр орон сууцны төслүүд болон хийн халаагуурт шилжүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Энэ жил Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гурван хороонд 2000 гаруй айлын газрыг чөлөөлж, Сэлбэ 20 минутын анхны жишиг хорооллын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Энэ бол 3, 4 дүгээр хорооллоос том орон сууцны төсөл юм. Ирэх жилүүдэд Дэнжийн 1000, Дамбадаржаа, 5, 6 буудал, Ханын материал, Цайз 16 орчимд газар чөлөөлөлт хийж, орон сууцны төсөл хэрэгжүүлнэ” гэдгийг онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 9 цаг 39 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 9 цаг 44 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цаг 48 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 9 цаг 55 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 9 цаг 58 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 10 цаг 2 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 10 цаг 6 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 10 цаг 9 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 15 цаг 26 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 15 цаг 40 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 15 цаг 44 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 15 цаг 47 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 16 цаг 1 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 16 цаг 6 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 16 цаг 8 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цаг 13 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цаг 15 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 16 цаг 21 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 16 цаг 28 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top