x

Нийслэлийн томоохон 16 төслийн явцыг хэлэлцсэн шуурхай хуралдаан боллоо

Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн явц, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, гарц шийдэл тодорхойлдог ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо.

НИТХ-ын 25/111 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын хөгжлийн бодлого бүхий бүтээн байгуулалтын төслүүдийг эрэмбэлэн эхний ээлжинд 16 төслийг шуурхай хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Эдгээр төсөл нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдан, дийлэнх төслийн ТЭЗҮ-ийг баталж, мөн зарим төслийн бүтээн байгуулалт эхэлсэн.

Хурлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай удирдан явуулж, төслүүдийн хэрэгжилтийг хурдасгах, шуурхай зохицуулалт хийх чиглэлүүдийг өглөө.

Томоохон төслүүдийн газар чөлөөлөлт үргэлжилж байна. Ханын материал орчмын орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 213 нэгж талбар өртсөнөөс өнөөдрийн байдлаар 210-ыг чөлөөлж, 98 хувийн гүйцэтгэлтэй байна. Сэлбэ орчмын орон сууцжуулах төслийн хүрээнд 2206 нэгж талбараас 2086-ыг чөлөөлсөн бол Дулааны тавдугаар цахилгаан станцын төсөлд өртсөн 26 нэгж талбараас 19-ийг, Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн төсөлд өртсөн 158 нэгж талбараас 105-ыг чөлөөлжээ. Мөн Туулын хурдны зам төсөлд нийт 112 нэгж талбар өртсөнөөс 10-ыг нь өнөөдрийн байдлаар чөлөөлжээ.

Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалтын нийт гүйцэтгэл 70 гаруй хувьтай хэрэгжиж байгаа бол хоёрдугаар маршрутын ТЭЗҮ-ийг боловсруулж эхэлсэн. Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг 12 дугаар сард боловсруулж дуусгаад ирэх оны нэгдүгээр сард батлуулахаар ажиллаж байна.

Хуралдааны төгсгөлд холбогдох албаны хүмүүст төслүүдийн гүйцэтгэлийг сайжруулах, газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх чиглэлийг үүрэг болголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 9 цаг 41 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 9 цаг 46 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цаг 50 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 9 цаг 57 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 9 цаг 59 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 10 цаг 4 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 10 цаг 8 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 10 цаг 11 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 15 цаг 28 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 15 цаг 42 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 15 цаг 45 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 15 цаг 49 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 16 цаг 2 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 16 цаг 8 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 16 цаг 10 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цаг 17 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 16 цаг 23 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 16 цаг 30 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top