x

Токиогийн хөрөнгийн биржээс тендерийг цуцалсны дараа яагаад хувьцаа худалдан авах гурван гэрээ хийв?!

Хаан банкны хувьцаа эзэмшигчдийн хурлаар Монгол Улсын “Мелвилл Эрдэнэдалай” ХНН /Хувь нийлүүлсэн нөхөрлөл/-өөс 2021 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр “Савада холдингс” компанийн хувьцааны бүтцэд орж болзошгүй өөрчлөлтийн талаар хэлэлцсэн байх юм. Энэ хурлаас “Хаан банкны хувьцаа эзэмшигчид “Савада холдингс” компанийн хувьцааны бүтцэд орох өөрчлөлттэй холбоотой асуудлын талаар хэлэлцэн шийдвэрлэх үүрэг хүлээхгүй гэж үзэж байна. Монгол Улсын Банкны тухай хуулийн 29.2-т хувьцаа эзэмшигчдийн хурлаар зарим нэг тодорхой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр заасан байдаг хэдий ч үүний дотор хувьцаа эзэмшигчдийн хувьцааны бүтцэд өөрчлөх оруулах асуудал багтаагүй. Хаан банкны дүрэмд мөн энэ талаар ямар нэг заалт ороогүй. Иймд Банкны тухай хууль болон Хаан банкны дүрмийн дагуу Хаан банкны хувьцаа эзэмшигчид “Савада холдингс” компанийн хувьцааны эзэмшлийн бүтцэд өөрчлөлт оруулах асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан хэлэлцэх шаардлагагүй. Нэмж дурдахад энэ нь мөн Компанийн тухай хуулийн ерөнхий зарчимд нийцэхгүй болно” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Тэгвэл “Мелвилл Эрдэнэдалай” ХНН /Хувь нийлүүлсэн нөхөрлөл/ гэж юу вэ, үүнд хэн байдаг вэ гэдгээс Хаан банкны хувьцааны худалдан авалттай холбогдож болох эхний монгол хүн “тодров”. Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэснээр тус ХНН 2017 оны 11 дүгээр сарын 1-нд, ашгийн төлөө, Гадаадын хөрөнгө оруулалттай хувь нийлүүлсэн нөхөрлөл бөгөөд захирлаар нь Монгол Улсын иргэн Одхүүгийн Эрдэнэдалай, хувь эзэмшигчээр ИБУИНВУ-ын иргэн Мелвилл Критофер Жон гэдэг хүн бүртгүүлсэн, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, менежментийн зөвлөгөө өгөх хуулийн ферм чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгэгджээ. Тус ХНН нь 2019 оны 6 дугаар сарын 26-нд Санхүүгийн зохицуулах хорооны 147-р тогтоолоор үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан байдаг.

О.Эрдэнэдалайг уул уурхай, харилцаа холбоо, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, газрын тос, санхүү зэрэг хөгжиж буй эрэлт ихтэй салбарт голчлон хууль эрх зүйн болон стратегийн зөвлөгөө өгдөг гэж танилцуулгад нь дурдсан байна. Мөн түүний хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр бичсэн нийтлэл салбарынхандаа таашаагдсан байдаг аж.

Одхүүгийн Эрдэнэдалайгийн талаарх мэдээллээс Монгол Улсаас Мальта улсад суух өргөмжит консул гэх мэдээлэл олдов. Дашрамд дурдахад Хаан банкны 15 хувийг эзэмшигч, хатагтай Д.Хулан Монгол Улсаас Люксембургт суух өргөмжит консул юм билээ. Мөн Голомт банкны Д.Баясгалан Финлянд Финланд, Богд банкны Л.Болдхуяг Швед улсад суух өргөмжит консулаар томилогдсон байдгаас үзэхэд энэ бол хэвийн л үзэгдэл.

О.Эрдэнэдалайг 2017 оны 11 дүгээр сарын 24-нд болсон “Invest Mongolia Tokyo” 5 дахь удаагийн арга хэмжээнд Монголбанкны ерөнхийлөгч болон Монголын арилжааны банкны удирдлагууд, төрийн байгууллагын зарим дарга нарын хамт оролцох үеэр Японы хөрөнгө оруулагчидтай чадварлаг харилцаж, идэвхтэй яриа хөөрөө өрнүүлж явснаар нь банкны салбарынхан “танил хүн” гэж үздэг аж.

Хувьцаа худалдаж авсан мөнгөний эх үүсвэр, эцсийн өмчлөгч тодорхой болсон

Олон нийтийн мэдэж байгаагаар Монголбанкны ерөнхийлөгч 2021 оны 07 дугаар сарын 26-нд А-1/761тоот албан бичиг илгээгдсэн байдаг. Энэ нь “Савада Холдингс” компанийн хувьцааг худалдан авахыг зөвшөөрсөн эцсийн шийдвэр биш бөгөөд зөвхөн тус компанийн хувьцааг худалдан авах хүсэлт ирүүлсэн худалдан авагч талын бичиг баримт шаардлага хангаж байна, хүлээн авахад татгалзах зүйлгүй, мөн үргэлжлүүлэн хяналт тавих болно гэсэн агуулгатай хэмээн Монголбанкныхан үзэж байгаа аж.

Харин “Савада Холдингс” компанийн хувьцааг худалдаж авсан эх үүсвэрийн тухайд өмнөх нийтлэлд дурдаж байсан Японы улсын иргэн Жүничи Хаттори 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өөрийн мэдлийн нэг бүр нь 113 871 иений үнэ бүхий 310 мянган хувьцааг “Санко кигёо” ХХК-д эргүүлэн худалдан авах гэрээ байгуулжээ. “Санко кигёо” ХХК нь эдгээр хувьцааны төлбөр болох 35.5 тэрбум иенээс холбогдох татвар 7.2тэрбум инеийг суутгаж 28.1тэрбум иенийг “Сумитомо мицуи банкинг корпораци” банкин дахь 8033016 тоот Жүничи Хатторигийн дансанд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн байна. Үүнээсээ “Упсилон” ХХН-д хөрөнгө оруулж “Савада Холдингс” компанийн хувьцааг худалдаж авах эх үүсвэрийг бүрдүүлжээ.

Тендер цуцалсны дараа яагаад 3 гэрээ хийв?

“Упсилон” ХХН Япон улсын хуулийн дагуу “Савада Холдингс”-ийн гаргасан хувьцааны 50.1 хувь буюу 19, 859,758 ширхэг хувьцааг худалдан авах тендерийн саналыг гаргаад байсан ч нийт 1, 480, 383 ширхэг хувьцаа зарах хүсэлт л ирсэн тул уг тендер саналыг хэрэгжүүлэх боломжгүй болсныг Токиогийн хөрөнгийн биржээс 2021 оны 7 дугаар сарын 16-нд мэдэгдсэн. Ингээд тендер цуцалсны дараа хаалттай хүрээнд “Савада холдингс” компани болон “Упсилон” ХХН нарын хооронд нийт 12, 686, 829 ширхэг энгийн хувьцаа худалдан авах гурван гэрээг 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр байгуулан байдаг. Эдгээр хэлцлийн дүнд холбогдох арилжаа хийгдсэн тохиолдолд “Упсилон” ХХН “Савада Холдингс”-ийн нийт хувьцааны 32.2 хувийг эзэмших юм. Энд тендер цуцалсан байхад яагаад гэрээ хийв гэдэг асуулт гарч ирж байна. Үүнийг Япон улсын Санхүүгийн хэрэгсэл ба үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн заалтаар тайлбарладаг. Учир нь япон компаниудын хоорондын харилцаа юм. Уг хуулийн дагуу “аливаа компанийн нийт хувьцааны 1/3 хүртэлх хэмжээний хувьцааг 10-аас доошгүй хувьцаа эзэмшигчээс худалдан авсан тохиолдолд тендер санал зарлах шаардлагагүй гэсэн зохицуулалт үйлчилсэн байна.

ХХБ холбоогүйг Kroll нотолж Монголбанкинд цахим шуудан болон утсаар ярьж мэдэгджээ

Монголбанкинд гадаад, дотоодын эх үүсвэрээс “Савада Холдинс”-ийн хувьцааг худалдан авах хүсэлт ирүүлсэн тал буюу “Таванбогд трейд” ХХК-ийн зүгээс ХХБ-ны эцсийн өмчлөгчтэй холбоотой гэх мэт мэдээлэл ирүүлж байсан байдаг. Шинээр үүссэн нөхцөл байдлыг холбогдож байгууллагуудаас тодруулж шалгахад Монголбанкинд ирүүлсэн тэдгээр мэдээлэл баримтаар нотлогдоогүй аж. Монголбанк шинээр үүссэн нөхцөл байдал бүрийг эцэслэн шалгах үүрэгтэй, холбогдох шалгалтуудыг үргэлжлүүлэн хийж шаардлагатай бол шат дараатай арга хэмжээ авах эрх нь Монголбанкны тухай хуулиар олгогдсон.

Энэ дашрамд нэгэн баримтыг дурдахад Хаан банкны 15 хувийг эзэмшигч, хатагтай Д.ХуланKroll /Forensicбуюу тулган баталгаажуулах аудит,АНД бүсийг хариуцсан Шүүхийн шинжилгээ, мэдээллийн алба/байгууллагаас ХХБ болон “Мета капитал”-ын холбоотой эсэх талаар холбогдох мэдээллийг хүргүүлсэн байдаг. Үүний хариу болгож тус байгууллагаас 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр түүнд ирүүлсэн бичигт “Үнэ цэнэтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Мета капитал нь 2014онд UBC /United Banking Corporation/ хувьцааг худалдан авч ХХБ-ны хувьцаа эзэмшигч болсон тухай бид мэдсэн. UBC-ийн хувьцааг авахын өмнө хувьцаа эзэмшигч ХХБ-ны мэдэгдлийг хүлээн авсан” гэсэн агуулгатай хариу өгчээ. 

Үүнийхээ араас тус байгууллагаас Монголбанкны хяналт шалгалтын газар руу утсаар ярьж “Шалгаж нягталсны дүнд баримтаар нотлогдсон зүйл байхгүй” гэдгийг баталгаажуулж мэдээлсэн. Мөн түүнээс хойш ч хамгийн сүүлийн байдлаар ХХБ-тай холбоотой гэх нотлох баримт байхгүй байгаа гэсэн хариу өгдөг аж.

Тэгэхээр эндээс юу харагдаж байна вэ гэхээр Монголбанк яах аргагүй зөвшөөрөл өгчихсөн. Гэхдээ тэнд зөвхөн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн л гарын үсэг бий. Ямар айхавтар эрх дарх вэ? Хаана байна, тэр Монголбанкны мэргэжилтэн, Ахлах мэргэжилтэн, Хяналт шалгалтын газрын захирал, Зөвшөөрлийн хэлтсийн захирал, Тэргүүн дэд ерөнхийлөгч, тэгээд Монголбанкны ерөнхийлөгч гарын үсэг? Тэд шат дараалан гарын үсэг зурах ёстой шүү дээ. Дээр нь зөвшөөрөл өгснийхөө дараа үүнийгээ “Зөвшөөрлөө биш” гэж мэлзсэн, мэдэн будилсан дүр зураг харагдаж байна. Энэ бол хардлага. Яагаад хардав гэхээр Монголбанкны ерөнхийлөгчийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны энэ бичгийг очингуут Токиогийн хөрөнгийн биржээс 2021 оны 7 дугаар сарын 16-нд мэдэгдсэн байсан тендер сэргэж гэрээ хийгдсэн нь сонирхол татаж байгаа юм. Ингээд асуудал “босмогц” Монголбанкны ерөнхийлөгч өгсөн зөвшөөрлийн  бичгэндээ орооцолдоод “зөвшөөрөл биш” гээд байх шиг. Үүнийхээ учрыг яаралтай олж тодорхой мэдээлэл хийхгүй бол ойлгомжгүй байдал үргэлжлэх тусам төөрөгдөл, будилаанд хөтөлдөгийг сануулах юун.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 9 цаг 21 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 9 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 9 цаг 32 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 9 цаг 39 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 9 цаг 46 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 12 цаг 36 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 12 цаг 55 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 13 цаг 2 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 13 цаг 8 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 13 цаг 16 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 13 цаг 40 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 13 цаг 50 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 13 цаг 57 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 14 цаг 6 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 14 цаг 14 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 14 цаг 44 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 15 цаг 19 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 16 цаг 23 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо Уржигдар 20 цаг 17 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ Уржигдар 19 цаг 00 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино
Top