x

Бадма, Чагдар хүүхэлдэйн киног Буриадын Соёлын яам дэмжихээр болжээ

Бадма, Чагдар хэмээх буриад хөвүүдийн хөгжилтэй түүхийг өгүүлэх хүүхэлдэйн киног Буриадын Соёлын яамнаас дэмжихээр болжээ.

Ийнхүү хөвүүд Буриад хэлийг хөгжүүлэх төлөвлөгөөнд тус нэмрээ хүргэж эхэлж байна. 

Хүүхэлдэйн цувралыг бүтээсэн, Буриад улсын "Ульгэр" Хүүхэлдэйн театрийн уран сайхны удирдаач, найруулагч Эрдэни Жалцановтай манай сайтад өгсөн ярилцлагадаа "Би Сартуул буриад хүн. Бидний өвөг дээдэс Завхан нутаг орчмоос гурван зуугаад жилийн тэртээ Буриадад нүүж ирсэн. Сартуул буриад халх аялгатай хамгийн төстэй. Бидний ёс заншил, ахуй соёлд ч адилхан зүйл их байдаг. Манай Зэд аймаг Сэлэнгэ аймагтай хиллэдэг болоод ч тэр үү бид монголоор бусад буриадаас илүү сайн ярьдаг. 

Хүүхдүүд багаасаа цэцэрлэг, сургуульд орос хэлээр сурна. Хорь, сонгоол, булгад, ага гэх мэт буриад аялга бий ч буриадууд голдуу оросоор ярих юм. Буриад монголоо мэдэхгүй буриадууд ч их. Дараагийн бүтээлүүдээ энэ маягаар улам баяжуулах төлөвлөгөөтэй. Бадма хорь буриадаар, Чагдар сартуул буриадаар ярьдаг" хэмээж байсан юм. 

Буриад найруулагч маань эхнэр, охины хамтаар хүүхэлдэйн цувралыг бүтээсэн бөгөөд Буриад төдийгүй Монгол, Өвөр Монгол, Халимаг, Европ, Америк, Австрали, Солонгос, Япон зэрэг орны үзэгчдийн хүртээл болжээ.

Дашрамд, Буриадын "Ульгэр" хүүхэлдэйн театрын уран сайхны удирдагч Эрдэни Жалцановыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын төрийн дээд шагнал "Найрамдал " медалиар шагнаж байсан билээ. 

Буриад хөвүүд Бадма, Чагдар хоёрын хөгжөөнтэй түүх нийт 11 анги үзэгчдийн хүртээл болоод байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана
Top