x

Бадам, Чагдар хоёрын "баавай"-тай хийсэн ярилцлага

 Эрдэни Жалцанов

Буриад улсын "Ульгэр" Хүүхэлдэйн театрийн уран сайхны удирдаач, найруулагч, зохиолч, "Нүүдэлчдийн зам" олон улсын Хүүхэлдэйн их наадмын ерөнхий зохицуулагч Эрдэни Жалцановтай ярилцлаа.

Бүх Оросын үндэсний театрын "Золотая маска" 3 удаагийн шагналт:

-2006 онд "Дуут сум" жүжгээр 2 удаа 

-2010 онд "Кумаланы мөнхийн гэрэл дор" жүжиг

БИ ШАГДАР БИШ, БИ ЧАГДАР 

-Сайн байна уу, Та? Сайхан өвөлжиж байна уу?

-Сайхаан, сайн байна уу?

-Улаан-Үдээр сонин сайхан юутай, уран бүтээл олз омог ихтэй юу?

-Улаан-Үдэд ойрд тэнгэр бүрхэг ч дулаахан байна. Тас хийсэн жавартай өдрүүд удахгүй болно.

Би 2000 оноос хойш Хүүхэлдэйн театрт уран сайхны удирдаач, Буриад FM радиод хүүхдийн нэвтрүүлгийн зохиолч, найруулагчаар ажиллаж байна. Урлаг өөрөө хязгааргүй болохоор уран бүтээл арвин байнаа. 

-Танд буриад зон олноос гадна өөр үндэстэн ястны аж амьдралаас сэдэвлэсэн бүтээл бий юу?

-2010 онд Эвэнк буюу цаатан үндэсний үлгэр домог, ёс заншлаас сэдэвлэсэн жүжгийн зохиол бичиж, найруулан тавьсан. Энэ жүжиг минь надад гурав дахь "Золотая маска" авчирсан түүхтэй. 

-Та монгол ахан дүүстэйгээ хэдий үеэс холбогдсон бэ?

-1991 оноос Хасар Жаргалсайхантай бид дотно найзууд болсон. Мөн Ц.Төмөрбаатар, яруу найрагч Хэнтийн Батхүү, драмын театрын жүжигчин Түвшинхүү, Хүүхэлдэйн театрын ахмад жүжигчид гээд нэрийг нь дурдахад дуусахгүй олон найз нөхөд бий. 2007 онд Монголын Хүүхэлдэйн театртай Бавуугийн Лхагвасүрэн гуайг дарга байхад хамтран ажиллаж, харилцан айлчлан тоглолт хийж, Халимаг руу фестивальд цугтаа явж байсан сайхан дурсамжтай. Одоо ч манай Хүүхэлдэйн театрт Санкт Петербургт төгссөн таван авьяастай монгол залуус тав дахь жилдээ ажиллаж байна. 

-Эртний сайхан харилцааг ганхаахгүй, гагнаж яваа танд талархмаар байна. Ингэхэд та аль нутгийн хөвүүн бэ?

-Баярлалаа. Би Сартуул буриад хүн. Бидний өвөг дээдэс Завхан нутаг орчмоос гурван зуугаад жилийн тэртээ Буриадад нүүж ирсэн. Сартуул буриад халх аялгатай хамгийн төстэй. Бидний ёс заншил, ахуй соёлд ч адилхан зүйл их байдаг. Манай Зэд аймаг Сэлэнгэ аймагтай хиллэдэг болоод ч тэр үү бид монголоор бусад буриадаас илүү сайн ярьдаг. 

-Таны уран бүтээлийг ажиглахад, нутгийн аялга анзаарагдсан?

-Тиймээ. Хүүхдүүд багаасаа цэцэрлэг, сургуульд орос хэлээр сурна. Хорь, сонгоол, булгад, ага гэх мэт буриад аялга бий ч буриадууд голдуу оросоор ярих юм. Буриад монголоо мэдэхгүй буриадууд ч их. Дараагийн бүтээлүүдээ энэ маягаар улам баяжуулах төлөвлөгөөтэй. 

-Таны Бадам, Чагдар хоёрын богино хэмжээний хүүхэлдэй монголчуудад их хүрч, нийгмийн сүлжээнд нэлээд тарсан. Энэ бяцхан түүхийн санаа хэрхэн төрөв?

-Бага наснаас эхлэлтэй. Бидний үеийнхэн өвлийн улиралд яг л тиймэрхүү нусаа гоожуулаад цас, мөсөн дээр гулгаж, тоглож өнждөг байсан. Дашрамд хэлэхэд, Бадам, Чагдар хоёрт миний найман настай охин Янжмаа дуу оруулсан. Бадам хорь буриадаар, Чагдар сартуул буриадаар ярьдаг. 

-Хөөх, авьяастай охин байна шүү. Ирээдүйн алдартай жүжигчин аль хэдийн танигдаад эхэлжээ. Та гэр бүлээ бидэнд танилцуулаач?

-Баярлалаа. Манай эхнэр эвлүүлэгч хийдэг. Том охин хөгжмийн зохиолч, Москвад амьдардаг. Дунд охин компьютер графикч, хүү зураач, бага охид дунд сургуулийн сурагч. 

-Урлагийн уурхай болсон гэр бүл юм. Энэ уурхайгаас шавхагдашгүй эрдэнэс олон мянган тонноор олборлогдох нь дамжиггүй. Таны уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье!

-Маш их баярлалаа. Бадам, Чагдарын хүүхэлдэйг анх эхнэр маань фэйсбүүк хуудсандаа оруулсан. Олон хүмүүст тэр дундаа монголчуудад таалагдаж, хэдэн мянгаар хуваалцсан нь сайхан санагдсан. Уран бүтээлч хүний хувьд улам их урам зориг орж, хүүхэлдэйгээ цувралаар хийж байна. Дөнгөж сая хоёрдугаар хэсэг төрлөө. Цаашид би ухаанаа уралдуулж, санаагаа хэрэгжүүлэх том ажилтай боллоо. (Инээв)

-Ярилцсанд баярлалаа.


Бадам, Чагдар хоёр

Бадам Чагдарынд зочилсон нь

"Хоёр хөвүүн"

Би том болоод чемпион (аварга) болхоб.

Би том болоод пират (дээрэмчин) болхоб. 

Би том болоод человек паук (хүн аалз) болхоб. 

Би том болоод пират паук болхоб. 

Би том болоод кунг фу панда болхоб. 

Би том болоод кунг фу пират болхоб. 

А манайд Тоёота корова (Королла) бий.

А манайд тоже корова бий.

А манай ааваа милиционер (цагдаа)

А манай баавай пенсионер (тэтгэвэртээ)

А манай ээжээ домакозявка.

А манай ээжээ козявка (1. жижиг хорхой, 2. хатсан нус)

А манай 

А манай 

А манай... 

"Абгай хүү хоёр"

Скажи, "Абгай, би болёоб"

Скажи, абгай 

Үгий, ши хэлээ, "Абгай, би болёоб"

Үгий, ши хэлээ, "абгай" 

Үгий, ши хэлээ, "аб- гай" 

А-б-гай би-и, би-ии

Болёоб

Абгай би даарааб л шээхэм 

М. Саруулсайхан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (124.158.65.24)
    Байнга үздэг
    2020 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.109.119)
    Сайхан сэтгэлд дулаахан хүүхэлдэйн кино вэ. Ажилд нь улам их амжилт хүсэе!
    2020 оны 12 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 9 цаг 34 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 12 цаг 52 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 13 цаг 1 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 13 цаг 6 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 13 цаг 10 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 16 цаг 22 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 16 цаг 26 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 16 цаг 29 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 16 цаг 40 мин Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ 18 цаг 12 мин Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна 18 цаг 53 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 18 цаг 54 мин Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваарь 19 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 19 цаг 54 мин “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ Уржигдар 11 цаг 19 мин Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв 2026-11-06 Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ 2026-11-06 Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл 2026-11-06 Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ 2026-11-06 Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о...
Top