x

Монгол бичгэн гэрлэн чимэглэлийг хотын төвд байршуулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар Монгол хэл, Үндэсний бичгийг “Гэрлэн чимэглэл, зар сурталчилгааны байгууламж, хөшөө баримал”-аар дамжуулан сурталчлах, танин мэдүүлэх талаар хэлэлцлээ. Төлөвлөж буй ажлын тухай УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн М.Гансэлэм зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

Үндэсний хэл, бичгийг сурталчлах ажлын хүрээнд гурван үндсэн ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм байна. Үүнд Улсын их дэлгүүрийн баруун зүүн талын 76, 1-3 дугаар байр, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 44, 60 дугаар байрны дээвэр, фасад дээр Үндэсний бичиг бүхий гэрэлт сурталчилгааны байгууламж байрлуулах ажлын зураг төслийг боловсруулсан байна. Тухайн дөрвөн байрны дээр Улаанбаатар хотын билэгдэл болсон дөрвөн хүчтэний дүрс бүхий гэрэлт байгууламж, ханан хэсэгт Монгол бичгэн гэрэлт самбаруудыг байршуулахаар төлөвлөсөн байна. Бичиглэлийн хувьд “Миний сайхан хот”, “Бид нийслэлдээ хайртай”, “Өргөөгөөс Улаанбаатар” зэрэг үгийг уран бичлэгийн мастер Д.Баттөмөрийн “Аттилла тиг”-ээр бичихээр төлөвлөжээ. Энэхүү төлөвлөсөн ажлыг зөвлөлийн гишүүд дэмжсэн юм.

Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайд Үндэсний бичиг бүхий биет байгууламж байрлуулахаар төлөвлөж байгаа аж. Уг байгууламжийн загвар шалгаруулах уралдааныг уран бүтээлчдийн дунд зарлаж, шалгаруулалт явагдаж байгаа юм байна.

Хөшөө баримлаар дамжуулан Монгол хэл, Үндэсний бичгийг сурталчлах зорилгоор Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, эрдэмтэн зохиолч орчуулагч Ц.Дамдинсүрэнгийн хөшөө барих саналыг мөн танилцуулсан. Харин хөшөө барих байршлын хувьд өөрчлүүлэх саналыг ажлын хэсгээс гаргаж байгаа аж. Зөвлөлийн гишүүдээс хөшөө барихыг дэмжиж байгаагаа илэрхийлж, байршлыг сайтар судалсны үндсэн дээр НИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй хэмээж байлаа. Хурлын төгсгөлд хотын даргын зүгээс эдгээр ажлыг яаралтай хийж, улсын баяр наадмын өмнө дуусгахыг үүрэг болгов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • punsaa (66.181.161.8)
    ub hotod uil ajillagaa yawuulj bgaa uilchilgee bolgon mongol bichgeer haygtai ard ni tr angli, so, hyatadaar bs bj bolnoshdee, ub hotod mongoliig ilerhiileh hayg reklamtai gazar tun howor yum, grand plaza, ene tr mall, shangrella ch gj bhshig, ulsiin ih dlguur ulaanbaatar dlgvvr hoyor l bndaa
    2018 оны 05 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 1 цаг 9 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 1 цаг 17 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 4 цаг 57 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 5 цаг 10 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 5 цаг 18 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 5 цаг 48 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 6 цаг 2 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 6 цаг 13 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 6 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 6 цаг 40 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 7 цаг 15 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 7 цаг 32 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 7 цаг 45 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 7 цаг 53 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 20 цаг 2 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 20 цаг 8 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 20 цаг 11 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 20 цаг 55 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 21 цаг 21 мин Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 23 цаг 4 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top