x

Нийслэл ирэх өвөлд эртнээс бэлтгэж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар ирэх 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангуулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Хурлын эхэнд өнгөрсөн оны өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал,  шуурхай зохицуулалт хийсэн талаар болон цаашид анхаарч авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар Захирагчийн ажлын албанаас танилцуулаа.  “Өнгөрсөн онд өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж ажилласны дүнд 2017-2018 оны халаалтын улиралд инженерийн шугам сүлжээнд гэмтэл гараагүй” гэдгийг УБЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн танилцуулгынхаа эхэнд дурьдсан.

Мөн тэрбээр “2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажилд 1231 арга хэмжээ төлөвлөсөн байснаас 100 хувийн биелүүлж ажилласан. “Амгалан ДС” ХХК, “ДЦС-2” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК-иуд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, ОСНААУГ-ын харьяа 3 түгээх болон хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдээр дамжуулан 9200 гаруй барилга, 2453 аж ахуйн гэрээтэй хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр найдвартай ханган ажиллалаа. Түүнчлэн 45 ширхэг нам даралтын зуухны 56 ширхэг барилга байгууламжийг төвлөрсөн дуаан хангамжинд холбосон. Өвөлжилтийн үед гарсан гэмтэл, саатлыг түргэн шуурхай илрүүлэн устгаж, зохицуулалтыг хийж ажилласан” гэлээ.

Ирэх халаалтын улиралд БЗД-ийн 4, 5, 22 дугаар хороо Их засаг сургуулийн орчимд 16 ширхэг, Маахуур толгойн орчимд 25 ширхэг, БЗД-ийн цогцолбор сургууль орчимд 12 ширхэг нийт 53 хааалтын зуухыг “Амгалан” ДС-ын сүлжээнд, СХД-ийн 22-р хороо 0151 дүгээр цэргийн анги орчимд 15, ХУД-ийн 7, 8 дугаар хороо, 60 дугаар сургууль 118 дугаар сургууль зэрэг 68 ширхэг нам даралтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбож, агаарын бохирдлыг бууруулах бодит арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөөд байгаа аж.

Танилцуулгын дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд холбогдох албан тушаалтнуудад 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн барилга, байгууламжийн урсгал засварын ажил болон халаалтын зуух, инженерийн шугам сүлжээнд хийгдэх их, урсгал завсарын ажлыг төлөвлөсөн хугацаандаа хийж гүйцэтгүүлэн дуусгахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Хотын даргын зүгээс сургууль, цэцэрлэгийг засвар үйлчилгээтэй холбоотой бүх ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүрэн дуусгахад онцгой анхаарч ажиллахыг даалгаад “Ирэх өвөлжилтийн бэлтгэл ажлыг бид өнөөдөр  хэлэлцэж байна. Хэдий хаврын сар дуусаагүй ч гэсэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс базааж, завсар үйлчилгээг цаг хугацаанд нь төлөвлөсөн графикийн дагуу хийж гүйцэтгэх ёстой. Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг наадмын өмнө хэлэлцэнэ. Нийслэлийн харьяа байгууллагууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрууд болон холбогдох байгууллагууд дор бүрнээ өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад анхаарч ажиллах хэрэгтэй” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 1 цаг 9 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 1 цаг 17 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 4 цаг 57 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 5 цаг 10 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 5 цаг 18 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 5 цаг 48 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 6 цаг 2 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 6 цаг 13 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 6 цаг 34 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 6 цаг 40 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 7 цаг 15 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 7 цаг 33 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 7 цаг 45 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 7 цаг 53 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 20 цаг 2 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 20 цаг 8 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 20 цаг 11 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 20 цаг 55 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 21 цаг 21 мин Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 23 цаг 4 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top