x

“Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал” сэдэвт уралдаан зарлагджээ

Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны удирдамж

Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.4.4-т заасан зорилт, ХХМТГ, ГБХЗХГ, ХХЗХ-ны даргын 2018 оны 3-р сарын 22-ны өдрийн А/37/А61/А67 тоот тушаалаар байгуулагдсан мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, цахим орчинд  хүүхэд хамгаалах зорилго бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөний 3.6 дахь зорилтыг  тус тус хэрэгжүүлэх хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамтран энэхүү нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарлаж байна.

Зорилго

Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран дэлхий нийтэд тархсан сошиал медиа хэмээх зах хязгааргүй орон зайд ХҮҮХЭД  “хаана нь явж байна”, тэд эрсдэлд байна уу, яагаад тэднийг хамгаалах ёстой, гэмт хэрэг, халдлага, хүчирхийлэлд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдлэг, ойлголтыг нийгэм, олон нийтэд түгээж, улмаар эцэг эхчүүд, томчуудын анхаарлыг хандуулах, хариуцлагыг дээшлүүлэхэд энэхүү нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны зорилго оршино.

Тус уралдааныг:

- Сонин болон сайтын нийтлэл
- Телевизийн нэвтрүүлэг гэсэн 2 төрлөөр шалгаруулна.

Хамрах хүрээ

Сэтгүүлчид, уран бүтээлчдийн баг, судалгааны болон мэргэжлийн байгууллага, хувь хүн (эдгээрийн хамтарсан баг байж болно)

Бүтээл хүлээн авах

Бүтээлийг 2018 оны 5 дугаар сарын 21-15-ны өдрүүдэд 17:00 цагаас өмнө ХХМТГ-ын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсийн 207 тоот өрөөнд оролцогч өөрийгөө тодорхойлох бичиг баримтын хамт биеэр авчирч өгнө.

Асуулт, тодруулгыг дараах утсаар авна уу:

- 99068517, 312835- Д.Ариунцэцэг /ХХМТГ-ын Радио телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн/

- 99770899, 312835- Б.Даваадорж /Тус хэлтсийн мэргэжилтэн/

Тавигдах шаардлага

Агуулгын шаардлага

- Бүтээл нь уралдаан сэдэв, агуулгад бүрэн нийцсэн байх;
- Нийтлэл, нэвтрүүлэг нь шинэлэг санаа, тодорхой асуудлыг дэвшүүлсэн байх;
- Бүтээл нь уралдааны хугацаанд шинээр бэлтгэгдсэн байх;
- Бүтээл өмнө нь нийтлэгдэж, нэвтрүүлэгдээгүй байх;
- Тухайн сэдвийнхээ хүрээнд зохих судалгаа хийсэн байх;
- Албан ёсны, сүүлийн үеийн статистик тоо баримт болон бодит жишээнд тулгуурласан байх;
- Хөндсөн сэдвээрээ олон талт үзэл бодол, байр суурийг харьцуулан, анализ хийсэн байх;
- Асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн эсвэл тодорхойлсон байх;
- Зөвхөн эерэг хандлага, өнгө аясыг агуулсан байх;
- Оюуны өмчийн зөрчилгүй байх;

Хэлбэрийн шаардлага

Нийтлэл нь сонины тал нүүр буюу А2, сайтын хувьд А4 хэмжээтэй цаасны /мөр хоорондын зай single, захаас авах хэмжээ 2.5 см, үсгийн фонт Arial 12/ 3 нүүрнээс тус тус хэтрэхгүй байх;

- Нэвтрүүлгийн видеог HD1080-mpeg форматтайгаар DVD дээр бичиж ирүүлэх;
- Нэвтрүүлэг нь 10-15 минутанд багтсан байх;
- Дүрс, дуу бичлэгийн стандартын шаардлага хангасан байх;

Бусад шаардлага

- Тухайн бүтээлд бусад улс орнуудын тодорхой үр дүнд хүрсэн бодлого, шийдвэрийн талаарх судалгааг дурдсан байвал давуу тал болно;
- Оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлэх;
- Шалгарсан бүтээлийг өөрийн телевиз /5-аас доошгүй удаа/, сонин, сайтаар дамжуулан олон нийтэд хүргэх;

Шалгаруулалт

ХХМТГ, ГБХЗХГ, ХХЗХ-ны даргын А/37/А61/А67 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсгийн гишүүд болон мэргэжлийн (сэтгүүл зүйн салбарт ажилладаг, туршлагатай) хүмүүс оролцсон баг бүрэлдэхүүн удирдамжийн  5-д заасан шалгуурууд болон бусад үзүүлэлтээр 5-10 хүртэлх оноо өгч, нийлбэр дүнгээр шилдгүүдийг тодруулна.

Зарласан төрлөөр шаардлага хангаагүй болон хугацаа хожимдсон бүтээлийг шалгаруулалтанд оролцуулахгүй.
Шалгаруулалт 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10:00 цагт ХХМТГ-ын хурлын танхимд болно.

Шагналын сан

Бүтээлийг шилдэг нэвтрүүлэг, шилдэг нийтлэл гэсэн 2 төрлөөр дүгнэж, тус бүр тэргүүн ба дэд байрын шагналыг олгоно. Шагналын нийт сан 8.3 сая төгрөг байна.

А. Шилдэг нэвтрүүлэг

Тэргүүн байр - 3.500.000 ₮ /Өргөмжлөл/
Дэд байр        - 2.500.000 ₮ /Өргөмжлөл/

Б. Шилдэг нийтлэл

- Тэргүүн байр - 1.500.000 ₮ /Өргөмжлөл/
- Дэд байр        - 800.000 ₮ /Өргөмжлөл/

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-1,
Төв шуудангийн байрны зүүн корпус, 2 давхарт 207 тоот. 
Харилцах утас: 312835, 99068517, 99770899 
Цахим шуудан: ariuntsetseg@cita.gov.mn

Жич: Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг сурталчлах эрх нь ХХМТГ-т хадгалагдана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу явах байсан юм... 2 цаг 44 мин Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 2 цаг 53 мин Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ 3 цаг 0 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ? 3 цаг 5 мин Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ 3 цаг 10 мин Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ 5 цаг 9 мин Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 6 цаг 50 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 6 цаг 58 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 7 цаг 4 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 7 цаг 8 мин Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ 7 цаг 13 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 7 цаг 15 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 7 цаг 50 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 7 цаг 56 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 8 цаг 5 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 8 цаг 9 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 8 цаг 14 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 8 цаг 27 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 13 цаг 6 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top