x

Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар төсөл”-ийн багийнхантай уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Дэлхийн банкны нэмэлт санхүүжилтын бэлтгэл, хяналт үнэлгээний ажлын хэсгийнхэнтэй өнөөдөр уулзлаа.

Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга С.Мягмаржав, Дэлхийн банкны Хяналт үнэлгээний багийн ахлагч, “Улаанбаатар-Цэвэр агаар төсөл”-ийн Дэлхийн банкин дахь удирдагч Юүнь Вү, Хяналт үнэлгээний багийн гишүүн, Байгал орчны мэргэжилтэн Ёнли Ван, Эрчим хүчний мэргэжилтэн Славяна Георгева нар байлцав.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд төслийн хүрээнд хийгдсэн томоохон ажлууд тухайлбал, 200 айл өрхийн байшин сууцны дулаан алдагдлыг бууруулсан ажлын үр дүн /түүхий нүүрсний хэрэглээ тухайн айлд 50 хувь хүртэлх хувиар буурч, өрхийн төсөвт хэмнэлт гарсан/ ахуйн хэрэглээний болон нам даралтын зуухны стандартыг боловсруулсны үр дүнд 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн бохирдуулагч ихтэй зуухыг үйлдвэрлэх, борлуулахыг хориглох эрх зүйн орчин бүрдсэн тухай зэргийг онцлон тэмдэглэсэн. Тэрбээр “Хэдийгээр төслийн анхны зорилго өнөөдөр 95 хувиар биелээд байгаа ч нийслэлийн агаарын бохирдлын асуудал нэн тулгамдсан асуудал хэвээр байгаа тул төсөл хэрэгжүүлснээр гарсан үр дүнг бууруулахгүй хадгалах, цар хүрээг тэлэх, агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлхийн тулд төслийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэх хүсэлтийг хүлээн авсанд баяртай байна. Түүнлэн одоо хэрэгжиж байгаа энэхүү төслийн үйл ажиллагаанаас хэмнэгдсэн хөрөнгийг хуваарилж, нэмэлт санхүүжилт олгохдоо нийслэлийн бодлоготой нягт уялдуулан гэр хорооллын сонгогдсон хэсэгт “Дэд бүтцийн төв”-үүдийг байгуулах үйл ажиллагаатай төслийн цар хүрээг холбох, агаарын бохирдлыг бууруулахад нэгдсэн цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх  цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх нь зүйтэй” хэмээн онцлон тэмдэглэлээ.

НЗДТГ нь Дэлхийн Банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Улаанбаатар-Цэвэр Агаар” төслийг 2012 оноос хэрэгжүүлж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу явах байсан юм... 2 цаг 47 мин Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 2 цаг 56 мин Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ 3 цаг 3 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ? 3 цаг 9 мин Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ 3 цаг 13 мин Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ 5 цаг 12 мин Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 6 цаг 53 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 7 цаг 1 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 7 цаг 7 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 7 цаг 11 мин Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ 7 цаг 16 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 7 цаг 18 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 7 цаг 53 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 7 цаг 59 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 8 цаг 8 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 8 цаг 12 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 8 цаг 17 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 8 цаг 30 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 13 цаг 9 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top