x

“Инновацийн нээлттэй үзэсгэлэн 2018” болно

БСШУСЯ, Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх ухааны академи, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран “Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээг зохион байгуулж байна. 

Арга хэмжээ энэ сарын 7-13-ний өдрүүдэд үргэлжлэх юм. Энэхүү долоо хоногийн үйл ажиллагаа нь нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд мэдлэгийн эдийн засаг, инновацийн талаарх ойлголтыг түгээх, инновацийн соёл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, шинжлэх ухаан, технологи, инновацийн түншлэлийг өргөжүүлэх замаар улс оронд мэдлэгийн эдийн засгийн хөгжүүлэх, хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэхэд зорилготой.

Инновацийн долоо хоногийн хүрээнд “Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын үе ба Монгол Улсын хөгжлийн асуудлууд”, “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” онол практикийн бага хурал, “Инновацийн түншлэл-Хөгжлийн гарц” чуулган, “Хөдөө аж ахуйн технологи, инноваци-2018” форум, “Инновацийн үзэсгэлэн” зэрэг арав гаруй арга хэмжээ зохиогдох юм.

Уг арга хэмжээний нэг хэсэг болох “Инновацийн үзэсгэлэн” 2018 оны тавдугаар сарын 11,12-ны өдрүүдэд 11:00-18:00 цагт “Улаанбатар чуулга”-ын байранд болно. “Инновацийн нээлттэй үзэсгэлэн” нь Монгол улсад мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд төр, шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн түншлэлийг бэхжүүлэн нийгэмд энтрепрёнер сэтгэлгээ, инновацийн соёлыг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулагдах юм.

Судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацийн үйлчилгээ бий болгох, төр-хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, шинжлэх ухааны ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах хүрээнд үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лаборатори, төрийн бус байгууллага, өндөр технологийн компанийн төлөөлөл болсон 60 гаруй байгууллага оролцоно. Үзэсгэлэнд 13 эрдэм шинжилгээний байгууллага, 6 Төрийн байгууллага, 41 хувийн хэвшлийн байгууллага тус тус оролцох юм. Үзэсгэлэнд уг байгууллагууд хэд хэдэн чиглэлээр оролцох бөгөөд Үүнд:

  1. Инновацийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж,

  2. Мэдээллийн технологийн бүтээгэхүүн үйлчилгээ,

  3. Төрийн үйлчилгээний инноваци

  4. Нийгэм, соёлын инноваци

  5. Гоо сайхны, эм, био бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн

  6. Инновацийн дэд бүтэц,

  7. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болох нийт 7 чиглэлийн 200 гаруй инновацийн бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд дэлгэн харуулахаар төлөвлөөд байна.

Мөн энэ жилийн инновацийн үзэсгэлэн нь 2 хоног үргэлжлэх юм. Инновацийн талаарх хязгаарлагдмал ойлголтыг өөрчлөх үүднээс мэдээллийн технологи, Нийгэм, соёлын инноваци, төрийн үйлчилгээний инноваци зэрэг инновацийн олон төрлүүдтэй бодитоор танилцах боломжийг олон нийтэд олгож байгаа юм. Түүнчлэн энэ үеэр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд амжилттайгаар яаж нэвтрүүлэх талаар маркетингийн зөвлөгөө өгөх бөгөөд тус үзэсгэлэн нь их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд, бизнесийн байгууллага, үйлдвэр аж ахуйн газрууд, төр, засгийн байгууллагууд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод зэрэг өргөн цар хүрээг хамарч байгаагаараа онцлогтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 1 цаг 10 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 1 цаг 18 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 4 цаг 58 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 5 цаг 11 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 5 цаг 19 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 5 цаг 49 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 6 цаг 3 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 6 цаг 14 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 6 цаг 35 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 6 цаг 41 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 7 цаг 16 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 7 цаг 34 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 7 цаг 46 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 7 цаг 54 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 20 цаг 4 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 20 цаг 9 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 20 цаг 13 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 20 цаг 56 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 21 цаг 22 мин Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 23 цаг 5 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top