x

Орон сууцны ордер хуурамчаар үйлдэж, залилах гэмт хэрэг гарч байна

Орон сууцны ордер хуурамчаар үйлдэж, залилах гэмт хэрэг гарч байна. Ийм төрлийн гэмт хэрэгт орон сууц худалдан авч буй иргэд болон мөнхүү санхүүгийн байгууллагууд, тэр дундаа Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ), Хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ)-д хохирогч болсон тохиолдол олноор бүртгэгджээ.

Орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой залилан мэхлэх гэмт хэргийн арга, үйлдэл улам нарийсаж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсныг Санхүүгийн зохицуулах хороо иргэд, санхүүгийн байгууллагуудад сэрэмжлүүлж байна. Гэмт этгээдүүд,

  • Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний үнэт цаасыг ашиглан эзэмшигчийн мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн хаяг байршил, гэрчилгээний Ү дугаар, улсын бүртгэгчийн гарын үсэг, тэмдэг зэргийг өөрчлөн хуурамч бичилт хийх;

  • Цахим ТҮЦ машины үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг хуурамчаар үйлдэж ашиглах;

  • Хуурамчаар үйлдсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, цахим ТҮЦ машины лавлагааг ашиглан арилжааны банк, ББСБ, ХЗХ-ноос үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан их хэмжээний зээл гаргуулан авах;

  • Арилжааны банк, ББСБ-ын зээлийн мэргэжилтэн судалгаа хийж барьцаанд тавьж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн хаягаар очиж шалгах үед тухайн орон сууцыг урьдчилан түрээсэлж, өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр тохижуулан танилцуулах байдлаар зээлийн эдийн засагчийн итгэл үнэмшлийг олох;

  • Барьцаа, зээлийн гэрээнүүдийг байгуулсны дараа Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн тэмдэг, гарын үсгийг хуурамчаар үйлдэж, материалыг зээлийн эдийн засагчид өгөх;

  • Арилжааны банк, ББСБ-аас зээл авах сонирхолтой иргэдэд хуурамч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, цахим ТҮЦ машины лавлагаа зэргийг гарган өгөх, зээлийн гэрээ, барьцааны гэрээн дээр улсын бүртгэгчийн гарын үсэг, тэмдгийг дуурайлган үйлдэх зэргээр гэмт хэргийг зохион байгуулалттай үйлдэж байж болзошгүй байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Иймд иргэд, олон нийт болон банк, санхүүгийн байгууллагууд үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, барьцаалан зээл олгохдоо тухайн эд хөрөнгийн эзэмшигчийн мэдээллийг бүртгэлийн байгууллагаас авах, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн оршин байгаа дүүрэг, хорооноос шаардлагатай лавлагаа, мэдээллийг албан ёсоор гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний нууцлалыг сайтар шалгах зэргээр гэмт хэрэг, луйвраас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 1 цаг 9 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 1 цаг 17 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 4 цаг 57 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 5 цаг 10 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 5 цаг 18 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 5 цаг 48 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 6 цаг 2 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 6 цаг 13 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 6 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 6 цаг 40 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 7 цаг 15 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 7 цаг 32 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 7 цаг 45 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 7 цаг 53 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 20 цаг 2 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 20 цаг 8 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 20 цаг 11 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 20 цаг 55 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 21 цаг 21 мин Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 23 цаг 4 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top