x

Үнэ төлбөргүй компьютерын үндсэн хэрэглээний программын ээлжит сургалт эхэллээ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага Койкагийн (KOICA) санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн сургалтуудаас гадна компьютерийн үндсэн хэрэглээний сургалтыг иргэдэд үнэ төлбөргүй явуулах төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тус төслийн  хүрээнд зохион байгуулдаг компьютерын үндсэн хэрэглээний сургалт өнөөдөр эхэллээ.

Үндсэн хэрэглээний сургалтын хөтөлбөр нэг сарын хугацаанд үргэлжилдэг бөгөөд энэ удаагийн сургалтад нийт 22 суралцагч хамрагдаж, 06-р сарын 07-ны өдөр төгсөлтөө хийнэ.  Сургалт Даваа, Лхагва, Баасан гарагт 18:30-19:50 цагийн хооронд хичээллэдэг тул хамрагдах сонирхолтой иргэд 9712-5557, 7012-2999 дугаарын утсаар холбогдоно уу гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

 Төлбөргүй сургалт:

  1. Үндсэн хэрэглээ (30 хүн*12 элсэлт=360 хүн)

Нэг сарын сургалт долоо хоногт 3 удаа 1 цаг 30 минутаар нийт 13 өдрийн сургалттай. Нэг ээлжид 30 сурагчтайгаар үндсэн хэрэглээний программ зааж жилд 360 хүн сургах зорилготой байна.

  1. Жава хөгжүүлэгч (20 хүн*4 элсэлт=80 хүн)

Энэхүү мэргэшүүлэх сургалт нь компьютерын суурь мэдлэгтэй элсэгчдийг сонгон шалгаруулж, 3 сарын практик сургалт зохион байгуулах бөгөөд долоо хоногт 3 удаа, 2 цаг 30 минутаар хичээллэх юм. Нийт 39 өдрийн сургалттай. Нэг ээлжид 20 сурагчтайгаар Java программын хэл зааж, жилд 80 хүн сургах зорилготой.

  1. Веб хөгжүүлэгч (20 хүн*4 элсэлт=80 хүн)

Энэхүү мэргэшүүлэх сургалт нь компьютерын суурь мэдлэгтэй элсэгчдийг сонгон шалгаруулж, 3 сарын хугацаанд практик сургалтаар долоо хоногт 3 удаа 2 цаг 30 минутаар хичээллэх бөгөөд нийт 39 өдрийн сургалттай. Нэг ээлжид 20 сурагчтайгаар Веб программын хэл  зааж, жилд 80 хүн сургах зорилготой.

  1. Вэбийн дизайн (15 хүн*4 элсэлт=80хүн)

Энэхүү 3 сарын практик сургалт нь  долоо хоногт 1 удаа 4 цагаар нийт 12 өдөр хичээллэх бөгөөд нэг ээлжид 15 сурагчтайгаар Дизайн хийхэд ашиглагдах хэрэгслүүдийг зааж, жилд 60 хүн сургах зорилготой байна.

  1. Систем администратор (10 хүн*6 элсэлт=60хүн)

Энэхүү 2 сарын практик сургалт нь долоо хоногт 1 удаа 2 цагаар хичээллэнэ.  Нийт 8 өдрийн сургалттай. Нэг ээлжид 10 сурагчтайгаар Систем администратор чиглэлээр сургалт зохион байгуулна.  Жилд 60 хүн сургах зорилготой байна.

  1. Өгөгдлийн сан (10 хүн*6 элсэлт=60хүн)

Энэхүү практик сургалт нь 2 сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд долоо хоногт 1 удаа, 2 цагаар нийт 8 өдөр хичээллэнэ. Нэг ээлжид 10 сурагчтайгаар Өгөгдлийн сангийн чиглэлээр сургалт зохион байгуулж, жилд 60 хүн сургах зорилготой байна.

  1. Солонгос хэл анхан шат (Сайн дурын анги)

Зөвхөн мэргэжлийн ангид суралцаж байгаа сурагчид сайн дураар сонгож суралцана. Нийт 3 сарын хугацаатай. Долоо хоногт 3 удаа, 1 цагаар 39 өдрийн хичээл орно.

  1. Бизнес инкубатор төв (Сонгон шалгаруулна)

Манай сургалтыг амжилттай төгссөн 10 сурагчдад бизнес инкубатор орчинг бүрдүүлэн өгч, өөрсдийн хэрэгжүүлэх төслийн болон Солонгосын зах зээл дээрх аутсорсингийн ажлуудад хамруулах зорилготой ажиллана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 1 цаг 11 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 1 цаг 19 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 4 цаг 59 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 5 цаг 12 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 5 цаг 20 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 5 цаг 50 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 6 цаг 4 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 6 цаг 14 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 6 цаг 35 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 6 цаг 42 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 7 цаг 17 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 7 цаг 34 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 7 цаг 47 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 7 цаг 55 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 20 цаг 4 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 20 цаг 10 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 20 цаг 13 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 20 цаг 57 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 21 цаг 23 мин Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 23 цаг 6 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top