x

“Би хариуцлагатай аав, ээж” нийслэлийн зөвлөгөөн боллоо

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 93 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхт ойн хүрээнд хүүхдийн төлөө байгууллагуудын төлөөлөл, нийслэлийн удирдлагууд хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Мөн нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Би хариуцлагатай аав, ээж” нийслэлийн зөвлөгөөнийг Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулж байна. Зөвлөгөөний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, МУ-ын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцов.

Зөвлөгөөнөөр хүүхдийн хүмүүжил төлөвшил, гэр бүлийн эерэг харилцаа, хүмүүжлийн эерэг арга хэлбэрийг олон нийтэд танилцуулан хүүхдийн төлөө хүн бүр хариуцлагатай байхыг урилах юм байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Улаанбаатар хот хүүхдийн байгууллагын тэгш ойг тохиолдуулан олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь “Би хариуцлагатай аав, ээж” зөвлөгөөн юм. Түүнчлэн нийслэлийн удирдлагын зүгээс хүүхдийн асуудалд онцгойлон анхаарч ажиллаж байна. Миний бие Улаанбаатар хотын хүүхдийн төлөө зөвлөлийг удирдан ажилладаг. Энэ зөвлөл ээлжит хурлаа хийж тодорхой асуудлууд дээр шийдвэр гарган ажиллаж байна. Тухайлбал сургууль, цэцэрлэгийн дээвэр дээр байрлуулсан үүрэн телефоны комданиудын антенуудыг буулгаж, хэт долгионоос хүүхдүүдээ хамгаалах, шаардлага хангахгүй байгаа цахим тоглоомын газруудыг цэгцэлж, хяналтыг сайжруулах үүрэг даалгаврыг холбогдох хүмүүст өгөн ажиллаж байна. Хүүхдээ сонсох өдөртэй болж, хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих хөтөлбөрийг НИТХ-аар батлуулан хэрэгжүүлсэн. Түүнчлэн хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрийг эрчимжүүлэн ажиллаж байгааг та бүхэнд хэлэхэд таатай байна. Улаанбаатар хот хүүхдийн хүчирхийлэлгүй хот байхын төлөө бүхий л шатанд чармайн ажиллаж байна” хэмээн онцолж байв.

Зөвлөгөөний үеэр Сэтгэл судлалын үндэсний төвийн захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэг “Гэр бүлийн чанартай цаг”, ОУ-ын Улаанбаатарын их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Оюун-Эрдэнэ “Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоо”, МУБИС-ийн Нийгмийн ажил, аргазүйн тэнхмийн ахлах багш М.Нямдорж “Гэр бүл дэх хүүхэд хамгаалал” сэдвээр илтгэл тавив. Үүний дараа хэлэлцүүлэг өрнүүлж, уриалгаа гаргах юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 1 цаг 11 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 1 цаг 19 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 4 цаг 59 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 5 цаг 12 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 5 цаг 20 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 5 цаг 50 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 6 цаг 4 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 6 цаг 15 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 6 цаг 36 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 6 цаг 42 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 7 цаг 17 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 7 цаг 35 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 7 цаг 47 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 7 цаг 55 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 20 цаг 4 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 20 цаг 10 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 20 цаг 14 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 20 цаг 57 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 21 цаг 23 мин Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 23 цаг 6 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top