x

Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн зөвлөгөөн болов

"Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн зөвлөгөөн” өнөөдөр (2018.05.08) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Зөвлөгөөнд 2018 онд шүүх хуралдаанд оролцсон 120 гаруй иргэдийн төлөөлөгч оролцож шүүн таслах ажиллагаа дахь иргэдийн төлөөлөгчдийн оролцоо, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ "Шударга шүүхийг бүтээх, иргэдийн оролцоог хангах, иргэдийн дунд байдаг шударга ёсны тухай ойлголтыг шүүх хуралдааны танхимд оруулахад шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн оролцоо чухал” гэсэн юм. Нээлттэй, олон нийтийн оролцоог хангасан, иргэдтэй хамтарч шийдвэр гаргадаг тогтолцоог бүрдүүлж шүүх итгэл хүлээдэг олон улсын жишгийг тэрбээр дурдаад иргэдийн оролцоог хангах эрх зүйн орчинг бэлтгэх шаардлагатайг онцоллоо. "Шүүхийг илүү хөгжүүлж, иргэдийн хяналтыг оруулахад шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах, тэднийг мэдээллээр хангаж сургах шаардлагатай гэдгийг мөн ярьсан юм.

Шүүн таслах ажиллагаа дахь иргэдийн төлөөлөгчийн оролцоо, тулгамдаж буй асуудлын талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Иргэдийн төлөөлөгч хариуцсан ахлах шинжээч Б.Мөнхзаяа мэдээлэл хийхдээ "Шүүхийн иргэдийн төлөөлөгч эрүүгийн хэрэгт гэм буруугийн талаар, захиргааны хэрэгт захиргааны талаар дүгнэлтээ гаргадаг. Тиймээс иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт чухал. Програмаар сонгогдсон иргэдийн төлөөлөгч үүргээ биелүүлэх шаардлагатай, ийм боломжоор ажил олгогч хангах учиртай” хэмээв. Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Н.Чулуунжав эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэдийн төлөөлөгчийн оролцоог танилцуулсан юм. Шүүхэд хяналт тавихад иргэдийн оролцоо чухлыг тэрбээр онцлоод, иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалтад иргэд идэвхтэй оролцож байгааг дурдлаа. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Н.Батхүү шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгч хэргийн материалтай танилцах, шүүх хуралдааны оролцогчдод асуулт тавих, нотлох баримт шинжлэх судлахад оролцох эрхтэй бөгөөд нууц задруулахгүй байх, хуралдааны дэг сахих үүрэгтэйг танилцуулсан юм.

Захиргааны шүүхийн тухайд нэг талд иргэн, нөгөө талд захиргааны байгууллага байдаг. Тиймээс олон нийтийн хяналтыг бэхжүүлэхийн тулд иргэдийн төлөөлөгчийн оролцоо чухал гэдгийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ТГ-ын дарга Д.Ганбаатар илтгэлдээ онцоллоо.

"Иргэдийн төлөөлөгчийн саналыг шүүхийн шийдвэрт тусгах эрх зүйн орчин шаардлагатай”

Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн зөвлөгөөн боллоо

Зөвлөгөөний үеэр шүүхийн иргэдийн төлөөлөгчид саналаа хэллээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн иргэн Л.Галт: Иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцохоос өмнө шүүхийн хэцүү газар, шүүхийнхэн хатуу ширүүн гэдэг ойлголттой байсан. Иргэний хувьд шүүхийн үйл ажиллагаанд оролцоод шүүхийн талаар эерэг ойлголттой болсон. Иргэн хүний хувьд хуулийн мэдлэгтэй байх ёстой юм байна гэдгийг мэдэрсэн. Харин шүүхийн иргэдийн төлөөлөгчийн санал шүүхийн шийдвэрт тусахгүй байгаад сэтгэл дундуур байна гэв.

Иргэн н.Мөнхнаран: Шүүхийн шийдвэрт иргэдийн саналыг оруулдаг олон улсын тогтолцоог бүрдүүлээсэй гэж хүсэж байна.

Чингэлтэй дүүргийн иргэн Н.Дагвадорж: Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаар олон нийтийн дунд мэдээлэл хомс. Иргэдийн мэдээллээр хангаж оролцоог нэмэгдүүлэхийг хүсэж байна. Иргэд шүүхийн үйл ажиллагаанд оролцож эрх зүйн мэдлэгтэй болсноор өөрийгөө болон ойрын хүмүүсээ гэмт хэргээс хамгаалж чадна гэв. Мөн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэн н.Бадмаа иргэдийн төлөөлөгчийн талаар олон нийтийг мэдээллээр хангах, хөлсийг нь нэмэгдүүлэх саналаа хэлсэн юм.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн зөвлөгөөн боллоо

Баянгол дүүргийн зургаадугаар хорооны иргэн н.Нямсүрэн шүүхийн иргэдийн төлөөлөгчийн ажиллах орчин муу байсан учраас тусгайлан сандал байрлуулах саналтайгаа байгаагаа уламжлав. Баянгол дүүргийн иргэн н.Цэцэгсүрэн мөн шүүх танхимд иргэдийн төлөөлөгч суугаад санал, дүгнэлтээ бичих бичих боломжоор хангахыг хүссэн. Сонгинохайрхан дүүргийн иргэн н.Дэлгэр иргэдийн төлөөлөгчөөр жилд нэг удаа сонгогдох нь хангалтгүй байгааг дурдаад улиралд нэг удаа шүү хуралдаанд оролцуулах саналаа илэрхийллээ. Мөн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр дамжуулж шүүхийн талаарх ойлголтыг олон нийтэд өгөх нь зөв гэлээ. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн саналыг шүүхийн шийдвэрт оруулах эрх зүйн орчин бүрдүүлэх, ажлын хөлсийг нь нэмэгдүүлэх үндэслэлийг мөн тэрбээр ярьсан юм.

Зөвлөгөөнд оролцсон иргэдийн төлөөлөгчид олон нийтийг мэдээллээр хангах, сургалт явуулах, ажиллах нөхцөлөөр хангах, ажил олгогчид иргэдийн төлөөлөгчдөд цалинтай чөлөө олгох зэрэг санал хэлэв. Мөн шүүх хуралдаанд нэг удаа оролцох нь хангалтгүй, нэг хуралд хоёроос дээш иргэдийн төлөөлөгч оролцох, шүүгчид зөвлөлдөх үед иргэдийн төлөөлөгч хяналт тавих, урамшуулал хөлсийг нэмэгдүүлэх талаар саналаа хэлсэн юм. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн аюулгүй байдлыг хангах талаар ч санал хэлэх хүн байв.

"Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн зөвлөгөөн”-ий төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж үг хэлэхдээ "Аль ч улс оронд шударга шүүхтэй болоход иргэдийн хяналт чухал байдаг. Иргэд нь шүүхээ хянадаггүй, сонирхдоггүй, оролцдоггүй улсад шударга, хараат бус шүүх оршдоггүй. Иргэдийн төлөөлөгч шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа нь Монголын шүүх засаглалд иргэний хяналт нэвтэрч байгаагийн тод илрэл” гээд "Шүүхийн шинэтгэлийн нэг том багана нь Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль байсан. Хуулийн гол заалт болох иргэн шүүх хуралдаанд таслах эрхтэйгээр оролцох зохицуулалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон. Гэхдээ энэ хуулийн заалт дахин сэргэнэ гэдэгт эргэлздэггүй. Шүүхийн иргэдийн төлөөлөгч хууль мэдэх шаардлагагүй. Харин юу шударга, юу шударга биш гэдгийг мэддэг, түүгээрээ дүгнэлт гаргадаг байх ёстой” гэв.

Зөвлөгөөнөөс гарсан санал, зөвлөмжийг УИХ, Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн зөвлөгөөн боллоо

Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн зөвлөгөөн боллоо

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 1 цаг 8 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 1 цаг 16 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 4 цаг 56 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 5 цаг 9 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 5 цаг 16 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 5 цаг 46 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 6 цаг 1 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 6 цаг 11 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 6 цаг 32 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 6 цаг 39 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 7 цаг 14 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 7 цаг 31 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 7 цаг 44 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 7 цаг 51 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 20 цаг 1 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 20 цаг 7 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 20 цаг 10 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 20 цаг 54 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 21 цаг 20 мин Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 23 цаг 2 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top