x

Хөвсгөл нуурт химийн хорт нэгдэл агуулсан хуванцар ихээр агуулагдсаныг Швейцарийн эрдэмтэд тогтоолоо

Хөвсгөл нуурыг хуванцар хог хаягдлаар бохирдуулан, түүний экосистем, нуурын амьтан ургамлыг сүйтгэж байгааг Женевийн Их сургуулийн эрдэмтэд судлан тогтоосон байна. 

ВВС агентлагийн өнгөрсөн сарын 30-ны нийтлэлд хуванцар хог хаягдлын судалгааг далай, тэнгист хийж байсан бөгөөд анх удаа цэнгэг уст, эртний нууруудад хийхэд дэлхий хуванцар хог хаягдлаас үүссэн химийн хорт бодист эзлэгдсэн байна хэмээн эрдэмтэд хүлээн зөвшөөрлөө гэжээ. 

Швейцарын Женев нуурын хэдэн арван эрэг орчмын хог хаягдлыг түүж түүний химийн хорт элементүүдийг судалж 3,000 дээжээс 670 –г шинжлэхэд бичил хуванцар буюу 5 мм-ээс бага хэмжээтэй хуванцар нь нуурын амьтдын залгиур хоолойг бөглөх, хоол боловсруулах эрхтэнд тээглэх, улмаар ходоодны хүчлийн нөлөөгөөр хорт элементүүд хурдан задрах, тухайн хордсон амьтны үлдэгдлээс нууранд хорт бодис ихээр алдагдах зэргээр нуурыг бохирдуулдагийг тогтоожээ. 

Мөн бичил хуванцрын химийн нэгдлийг судлахад хар тугалга, мөнгөн ус зэрэг маш хүчтэй хорт бодис илэрч байгааг тогтоосон аж. Женевийн нуурын эрэг орчмоос дээжилж авсан хуванцруудын ихэнхийг одоо хэрэглэхээ больсон бүтээгдэхүүнүүд эзэлж байжээ. Хэдийгээр одоо хэрэглэгдэхгүй байгаа ч хуванцар байгаль дээр хэдэн арван жилээр хорт бодисоо ялгаруулсаар байдаг аж. Энэ нь хуванцар хэдэн зуун жилээр байгаль орчныг хордуулсаар байх нь ойлгомжтой болов. 

Зөвхөн Женевийн нууранд гэлтгүй дэлхийд цэнгэг уст эртний нуурууд гэгдэх Италийн Гарда, Монголын Хөвсгөл нууруудад энэ судалгааг хийснээрээ онцлогтой. 

Бусад нуур ч Женевийн нууртай төстэй бохирдолтын төвшинг харуулж байна. Гарда нуурт 1 кв.км 1,000 том хуванцар хог 450 бичил хуванцар агуулагдаж байна. Энэ хуванцар хог хаягдлыг шинжлэхэд одоо Англид хэрэглэхийг хориглосон материалтай хувцас, гоо сайхны хэрэгслийн хэсгүүдээс хорт бодис ихээр агуулсан болох нь тогтоогджээ. Микропластик буюу бичил хуванцар нь ундны ус, пиво, зөгийн балд хүртэл илэрсэн хэмээжээ. Эдгээр нь хүний биед хэрхэн нөлөөлж буй судалгаа одоогоор хийгдээгүй байна.

Хөвсгөл нуурын тухайд  Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл дэлхийн 17 эртний нуурын нэг,  хоёр сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ.

Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Явсаар нийт 1,000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Энэ хоёр нуурын хоорондын шууд зай нь ердөө 200 км.

Алслагдсан Монгол нуур Хөвсгөлд хийсэн судалгаа нь Женевийн нуурын бохирдлоос их буюу 1 кв.км талбайд оногдож байгаа нь 48,146 бол Женевийн нуурынх 44,435 агуулагдаж байгаад санаа зовж буйгаа эрдэмтэд хэлжээ. 

Ихэвчлэн хүн ам ихээр төвлөрсөн газруудын хог хаягдал салхинд туугдан нуурт хүрдэг бөгөөд эдгээрийн ихэнх нь үйлдвэрлэлийн хог хаягдал байх нь ч бий.

Хуванцар хэрэглээнээс дэлхий нийтээрээ салах арга зам хайх тухай ярьж эхлээд буй.

НҮБ-аас саяхан хуванцар хог хаягдал нь “Манай гарагийн хямрал” хэмээн томьёолж хуванцрыг ялган цэвэрлэх технологи боловсруулах тухай ярьж байгаа ч дэлхий аль хэдийнээ хуванцар хог хаягдалдаа эзлэгдчихээд хуванцраас үүдэлтэй химийн хортой нэгдэл ундны уснаас ч илрэх боллоо хэмээн эрдэмтэд ВВС-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Эх сурвалж: BBC; UPDOWN.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 1 цаг 8 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 1 цаг 16 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 4 цаг 56 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 5 цаг 9 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 5 цаг 17 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 5 цаг 47 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 6 цаг 1 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 6 цаг 12 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 6 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 6 цаг 39 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 7 цаг 14 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 7 цаг 32 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 7 цаг 44 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 7 цаг 52 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 20 цаг 1 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 20 цаг 7 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 20 цаг 10 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 20 цаг 54 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 21 цаг 20 мин Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 23 цаг 3 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top