x

Г.Эрдэнэбат: Гүйцэтгэгчийг олж байж захиалагчийг илрүүлдэг

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн, амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар анхан шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял сонссон. Мөн үүнээс гадна өнгөрсөн сарын сүүлээр талийгаачийн эхнэр Б.Булганыг мөн яллагдагчаар татаад байгаа. Тус хэрэг илэрсэн цагаасаа өнөөдрийг хүртэл олны эргэлзээг төрүүлсээр байгаа юм. Өчигдөр “Цензургүй” яриа нэвтрүүлэгт талийгаач С.Зоригийн хэргийн 10 дахь ажлын хэсгийн ахлагч, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат оролцлоо. Нэвтрүүлгийн үеэр ярьсан С.Зоригийн хэрэгтэй холбоотой онцлох 10 ишлэлийг хүргэж байна.

  1. Хэргийг мөрдөн шалгах явцад төрийн нууцтай холбоотой баримтуудыг нууц хэвээр нь үлдээсэн. Үлдсэн хэргийн материалуудыг Засгийн газрын тогтоол, мөн Ерөнхийлөгчийн зарлигаар ил болгосон. Нийтдээ 2 удаа ил болгосон. 71 хуудас материал нууц хэвээр үлдсэн байгаа.
  2. Анх намайг 2015 онд  ажлын хэсгийн ахлагчаар томилогдож ажил хүлээж авах үед 27 хавтаст хэрэг байсан. Прокуророос яллах дүгнэлт үйлдээд хэргийг шилжүүлэхэд 58 хавтаст хэрэг болсон. Шүүхээр хэргийг шийдвэрлээд дуусахад 66 хуудас хавтаст хэрэг байсан. Энэ 66 хавтаст хэргээс хэдэн нь ил болсон гэж хэлэх боломжгүй.
  3. 1998 оны 10 дугаар сарын 03–ны өдөр мөрдөн байцаагчийн тогтоолоор тус хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ хугацаанд хэргийг долоон удаа түтгэлзүүлж, буцааж сэргээсэн байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан мөрдөн байцаалтын үйл ажиллагааг  түр түтгэлзүүлсэн тохиолдолууд бий. Гэхдээ энэ хэрэгт мөрдөн байцаалтын гүйцэтгэх ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлах үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилсэн.
  4. Би энэ хэргийг 10 дахь ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. Бүрэлдэхүүн гэхдээ урсгалаараа өөрчлөгдсөн.
  5. Шууд утгаараа Ц.Нямдорж сайдын тушаалаар ажлын хэсэг өөрчлөгдөж байгаагүй. Тушаалыг харахад, дөрвөн удаагийн ажлын хэсгийг солих хөдөлгөөн өрнөх үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ажиллаж байх үетэй цаг үе нь таарсан. Ажлын хэсгийн ЦЕГ, ТЕГ, УЕПГ-ын хамтарсан тушаалаар томилогддог.
  6. Энэ хэрэг тодорхой шатандаа илэрсэн. Тус хэргийн гүйцэтгэгчийн хэргийг илрүүлээд одоо захилагчийг шалгах ажиллагаа явагдаж байна. Захиалагчийг шалгах үед зарим нэг хүмүүст энэ хэргийг илрүүлэхгүй байх сонирхол байна гэж бодож байгаа.  
  7.  Хэргийг үйлдсэн хүнийг олж байж захилагчийг олдог. Хэргийн ул мөрний араас л явна. Гэмт хэрэг үйлдсэн газар захиалагчийн ул мөр байдаггүй. Энэ хэргийг зохиомол гэж байгаа нь өөрөө зорилготой үйлдэл.
  8. Талийгаачийг өнгөрсөн өдөр гэрт нь 74 хүн орсон байдаг.   
  9.  Хэргийн газраас С.Зориг болон Б.Булганы гарын хээ олдоогүй. Харин алуурчдын гарын хээ дараагийн шинжилгээгээр тохирсон.
  10. С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсэгт ажиллаж байсан хүмүүс гадны нөлөөтэй нас барсан нь гэдэг нь нотлогдоогүй. Золгүй байдлаар нас барсан хүн байгаа.
  11. 1998 оноос хойш тус хэрэгт 42 хүн сэжигтэнээр тооцогдон шалгагдаж байсан.
  12. Энэ хэрэгт төрийн нууц байгаа. Тийм учраас шүүх хурлыг хаалттай хэлэлцсэн.
  13. Ялтан Т.Чимгээгийн охин тус хэргийн үеэр зам тээврийн ослоор амиа алдсан. Гадны нөлөөгүй нас барсан байхад хуулийн байгууллага Т.Чимгээгийн охиныг алсан байх уу.
  14. Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нары хоригдож байгаа нөхцөл байдлын талаар бүх мэдээлэл надад байгаа. Хэдэн удаа эмчид үзүүлсэн хэдэн удаа усанд орсон гэх мэт тэмдэглэлүүд нь байгаа. Б.Содномдаржаа гэхэд 17 удаа эмчид үзүүлсэн тэмдэглэл нь байна.
  15. Хэрэг гарах үед Б.Содномдаржаа 24, Чимгээ 26 настай, Амгаланбаатар 16 настай байсан.
  16. 1998 онд зурсан ам зургийг худлаа гэж яриад байгаа. Зургийг зохиогоод зурсан гэвэл хэрэг дотор байгаа материалыг яах вэ.
  17. 16 настай Ц. Амгаланбаатар хүн алж чадах уу гэдэгт болих хариулт хэлэх байна. 1998 оноос хойш эрүүгийн хэрэгт холбогдсон статистик мэдээлэл байна. 1998 онд насанд хүрээгүй 6 хүүхэд хүнийг санаатай алах гэмт хэрэгт холбогдож байсан.
  18. Б.Соднодаржаад тариа тарьж мэдүүлэг аваагүй. Энэ бол ташаа мэдээлэл.
  19. Б.Содномдаржаа хэргээ хүлээсэн. Т.Чимгээ мөрдөн байцаалтын шатнаас өмнө нь олон удаа хэргээ хүлээсэн байдаг.
  20. Б.Булганыг захиалагчийн хэрэгт сэжиглэж, яллагдагчаар татсан. Гэрч гэдэг бол тухайн хэрэгт хамааралгүй хүнийг хэлнэ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • ZO (202.9.47.177)
    mundag hun bn shudarga l yrij bn sh de..zahialagchiig ni darui olooroi..amjilt
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Хэн Прокурорыг солих гэнэ тэр захиалагч эсвэл гар хөл нь (103.212.117.16)
    За хүмүүсээ захиалагч өөрөө эсвэл захиалагчийн гар хөл бодсон нөхдүүд прокурорыг солих гэж оролдоно ажиглаарай хүмүүсээ. За тэгхээр захиалагч
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (112.72.11.112)
    Энэ хүнд итгэх арга алга.маанагдуу нөхөр юмуу гэж бодсонкп
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Прокурор улс төржив (27.123.212.140)
    Ц.Нямдоржийн тушаал байхгүй л бол байхгүй шүү дээ. Хуулийн хүн байж ямар ч нотолгоогүй эргэлзээ төрүүлэм УЛС ТӨРЖСӨН зүйлийг нийгэмдээ түгээж байдаг. "ШУУД ТУШААЛ БАЙХГҮЙ Ч Ц.НЧМДОРЖ САЙД БАЙХ ҮЕТЭЙ ДАВХАЦДАГ" гэдэг нь яаж байгаа, хэний захиалга вэ! Ийм ч хуульч, ийм ч прокурор байх ч гэж дээ
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.21.106.168)
    18 жилийн өмнөх энэхүү хэргийн үнэн мөнийг олохын тулд ажлын хэсгийн баг хамт олон хичнээн их нойр хоолоо умартан хичнээн их ядраа бол.Хичнээн их цаг наргүй хөдөлмөрлөө бол.Манай иргэд захиалагчдын талыг дэмжиж тэдний нөр их хөдөлмөрийг үгүйсгэдгээ болих хэрэгтэй.Үнэн ямагт ганц байдаг болохоор хэзээ нэгэн цагт заавал ялдаг жамтай.Эцэст нь ажлын хэсгийн ахлагч энэ хүнд төрийн хамгийн өндөр шагналыг өгөхийг санал болгож байна.Мэргэжлийн өндөр ур чадвартай энэ залууг биширч байна.Бас бахархаж байна
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
    • Kkk
      20 jil urgurchuud baina medrelee
      2018 оны 05 сарын 08
iШинэ мэдээ
Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 1 цаг 11 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 1 цаг 19 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 4 цаг 59 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 5 цаг 12 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 5 цаг 19 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 5 цаг 49 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 6 цаг 4 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 6 цаг 14 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 6 цаг 35 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 6 цаг 42 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 7 цаг 17 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 7 цаг 34 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 7 цаг 47 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 7 цаг 54 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 20 цаг 4 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 20 цаг 10 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 20 цаг 13 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 20 цаг 57 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 21 цаг 23 мин Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 23 цаг 5 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top