x

Зүүн дөрвөн замын уулзвараас Сансарын тойрог хүртэлх гудамжийг “Жишиг гудамж” болгов

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Баянзүрх дүүргийн 1, 3, 4, 7 дугаар хороо, Их тойруугийн гудамж Зүүн дөрвөн замын уулзвараас Сансарын тойрог хүртэлх гудамжийг “Жишиг гудамж” болгон тохижуулж байна.

2017 оны намрын тохижилтын ажлын хүрээнд тус гудамжны баруун талд явган хүний зам,  том оврын 153 нарс мод, гэрлэн чимэглэл, ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага бүхий тохижилтын ажлыг хийсэн бол 2018 оны хаврын тохижилтын ажлын хүрээнд зүлэгжүүлэлт хийх, ургамлан хашлага тарих, зүүн талаар 950м үргэлжлэх туслах замыг өргөтгөх, 150 автомашины зогсоол байгуулж авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, явган зам тавих ажлыг хийх юм.

Тохижилтын ажил хийхтэй холбогдуулан тохижилтын ажлын трассд орсон 24 ТҮЦ, 1 объектыг буулгах ажлыг Нийслэлийн газрын албатай хамтран зохион байгуулж, газар чөлөөлж, инженерийн шугам сүлжээ шилжүүлэх, тохижилтын ажил хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлэх талаар ТҮЦ эзэмшигч иргэдэд удаа дараа шаардлага хүргүүлж байсан боловч 7 ТҮЦ эзэмшигч иргэд төрийн байгууллагын зүгээс тавьж буй шаардлагыг эс биелүүлэн тохижилтын ажлын төлөвлөгөөт хугацааг 14 хоногоор зогсоогоод байсан тул түргэн үйлчилгээний цэгүүдийг 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн газрын алба, БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтэс хамтран албадан нүүлгэж, тохижилтын ажлын трассыг чөлөөлснөөр авто замын хучилтын ажил бүрэн дуусаад байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тохижилт бүтээн байгуулалтын төлөвлөгөөт ажилд санаатайгаар саад учруулж байгаа үйлдлүүдийг таслан зогсоож, саад учруулсан иргэн, хуулийн этгээдээс хохирлыг нэхэмжлэх, тус гудамжинд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд гадна хаяг реклам, гэрэлтүүлэг, хайс хашлага, фасад, орчны тохижилтыг тавигдах шаардлагад нийцүүлэн хийх хугацаатай даалгавар өгч хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэж Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 1 цаг 8 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 1 цаг 16 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 4 цаг 56 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 5 цаг 9 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 5 цаг 17 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 5 цаг 47 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 6 цаг 1 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 6 цаг 12 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 6 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 6 цаг 39 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 7 цаг 14 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 7 цаг 32 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 7 цаг 44 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 7 цаг 52 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 20 цаг 1 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 20 цаг 7 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 20 цаг 10 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 20 цаг 54 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 21 цаг 20 мин Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 23 цаг 3 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top