x

“Адуунчулуун”-ы уурхай лицензын давхардлаас үүдэн, олборлолт явуулах боломжгүй болжээ

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын зүүн аймгуудад хий буй айлчлал “Адуунчулуун”-ы уурхайгаас үргэлжилсэн юм.  “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ХК-ийг 63 жилийн турш эрчим хүчний нүүрсээр тасралтгүй хангаж байгаа “Адуунчулуун”-ы нүүрсний уурхай дээр очлоо. Уурхай нээгдсэн цагаасаа ил болон далд аргаар олборлолт явуулж, 28.4 сая шоо метр хөрс хуулж, 14.9 сая тонн нүүрс олборложээ. “ДБЭХС” ХК-аас гадна аймгийнхаа аж ахуй нэгж байгууллага, айл өрхүүдийг нүүрсээр хангадаг байна. 2017 оны байдлаар нүүрсний уурхайгаас улсын төсөвт тэрбум 157 сая төгрөгийг төвлөрүүлжээ.

1999 онд хувьчлагдсан “Адуунчулуун”-ны уурхайн хувьд өнөөдөр лицензийн маргаантай байдал томоохон асуудал болоод байгааг сайд Д.Сумъяабазарт дуулгав. Тодруулбал, “Адуунчулуун” ХК-ийн эзэмшлийн 029А лицензтэй 400 га талбайгаас 2009 онд 134 га газрыг МАК ХХК-д давхцуулан олгожээ. МАК ХК-ийн хувьд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт 5104.3 га газрыг хамарсан хоёр лицезийг эзэмшиж, уг талбай дээрээ одоогоор хөрс хуулалтын ажлыг явуулж байна. “Адуунчулуун” ХК лицензын маргаанаас болж давхардсан газартаа олборлолт явуулах боломжгүй болжээ. Хэрвээ асуудлаа шийдвэрлэж чадвал дахиад 30-40 жил үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Учир нь уг давхардсан лицензтэй талбайг 40-50 сая тонн нүүрсний нөөцтэй хэмээн таамаглажээ.

“Адуунчулуун”-ны нүүрсний уурхайн гүйцэтгэх захирал ““Адуунчулуун”-ы нүүрсний уурхай олборлолт явуулах талбайгүй болж, Дорнодын цахилгаан станц нүүрсний нөөцгүй болох, цаашлаад эрчим хүчний хязгаарлалт хийх хүнд байдалд орсон. Хүнд байдалд орсон үед уурхайн үйл ажиллагаа, уулын техник технологитой газар дээр нь салбарын сайдыг өргөн бүрэлдэхүүнтэй ирж танилцаж байгаад талархаж байна” гэв. Иймд Ашигт малтмал газрын тосны газраас Ашигт малтмалын тухай хуулийн 62.4, 62.5, 62.6 дахь заалтаар зохих шийдвэрээ хугацаа алдалгүй гаргахыг компанийн удирдлагуудаас хүслээ.

Сайд Д.Сумъяабазар “Адуунчулуун” ХК-ийн удирдлагуудыг лицензийн асуудалтай холбоотой хүсэлт, бичиг баримтуудаа яаралтай гаргаж өгөхийг хэлж, үүнээс болж эрчим хүч доголдож болохгүй гэлээ.

Эх сурвалж: MMHI.GOV.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 1 цаг 9 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 1 цаг 17 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 4 цаг 57 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 5 цаг 10 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 5 цаг 18 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 5 цаг 48 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 6 цаг 2 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 6 цаг 13 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 6 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 6 цаг 40 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 7 цаг 15 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 7 цаг 32 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 7 цаг 45 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 7 цаг 53 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 20 цаг 2 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 20 цаг 8 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 20 цаг 11 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 20 цаг 55 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 21 цаг 21 мин Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 23 цаг 4 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top