x

УУХҮЯ сайд Д.Сумъяабазар зүүн аймгуудад ажиллаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 4-6-ны өдрүүдэд Дорнод, Сүхбаатар аймагт байрлах холимог металл, нүүрсний уурхай болон газрын тосны олборлолт явуулж буй компаниудын үйл ажиллагаатай танилцлаа. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, УУХҮЯ, АМГТГ-ын дэд дарга нар болон, газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд явсан юм.

Салбарын сайд зүүн аймгуудаар явсан эхний өдрөө Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт байрлах Улаан болон Мухарын ордоос  хар тугалга, цайрын хүдрийн олборлолт, баяжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шинь шинь” ХХК дээр ажиллав.  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд тус компанийн баяжмал боловсруулах цех, хаягдлын далан, далд уурхай болон ажилчдын амьдарч буй нөхцөл байдалтай танилцлаа. 

“Шинь шинь” ХХК 2016 оноос энэ оны 4-р сарын 30 хүртэл нийт 1.15 сая тн хүдэр олборлож, 1.25 сая тн хүдэр баяжуулжээ. Мөн 73147 тн цайр болон хар тугалгын баяжмалыг үйлдвэрлэн, БНХАУ руу экспортолсон байна.  Өнөөдрийн байдлаар компанид үндсэн болон туслан гүйцэтгэх компанийн нийт 680 орчим монгол хүн ажиллаж буй. Компанийн удирдлагуудын зүгээс өнгөрсөн сараас эхлэн монгол ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлж байгаа болон Дорнод аймгийн ЗДТГ хооронд 2018 оны хамтран ажиллах гэрээний асуудал хэлэлцээрийн шатанд явж байгаа талаар уулзалтын үеэр хэллээ. Харин тулгамдаж буй асуудлын тухайд, эрчим хүчний хангамж дутагдалтай, үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа зэрэг асуудлууд байгааг дуулгав.

Сайд Д.Сумъяабзар компанийн удирдлагуудад орон нутгийн ЗДТГ-тайгаа харилцан ойлголцож, хамтран ажиллах, монгол ажилчдаа тогтвор суурьшилтай ажиллуулах үүднээс цалинг шат дараалалтай нэмэгдүүлэх, сургах, Монгол Улсын хууль, дүрэм журмыг чанд сахин, байгальд хор хөнөөл багатай ажиллах зэрэг үүргүүдийг өгсөн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу явах байсан юм... 3 цаг 42 мин Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 3 цаг 51 мин Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ 3 цаг 58 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ? 4 цаг 4 мин Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ 4 цаг 8 мин Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ 6 цаг 7 мин Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 7 цаг 48 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 7 цаг 56 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 8 цаг 2 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 8 цаг 6 мин Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ 8 цаг 11 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 8 цаг 13 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 8 цаг 48 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 8 цаг 54 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 9 цаг 3 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 9 цаг 7 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 9 цаг 12 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 9 цаг 25 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 14 цаг 4 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top