x

“Аялал жуулчлалын салбар дахь зохиогчийн эрхийн асуудал” семинар боллоо

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхим болон Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэглэгтэй хамтран “Аялал жуулчлалын салбар дахь зохиогчийн эрхийн асуудал” сэдвээр сургалт семинарыг зохион байгууллаа.

 

Монгол үндэсний соёлыг хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь соёлын салбарын гол зорилго хэдий ч дэлхий нийтэд сурталчлан таниулах замаар Нүүдлийн соёл, аялал жуулчлалын төв болж олон орны, олон жуулчдыг татах нь нь бид бүгдийн эрхэм зорилго юм.  

Соёлын үйл ажиллагаа, соёлын олон төрөл, соёлын бүтээлч үйлдвэрлэл нь аялал жуулчлалын гол үндэс суурь болж байгаа тул соёлын салбар, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг хууль, эрх зүйн зүй зохистой хүрээнд явуулж салбар хоорондын хамтын ажиллагааг нэгтгэх нь чухал хэмээн үзэж зарим асуудлуудыг хамтран хэлэлцлээ.

Тухайлбал:

  • Зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийн тухай үндсэн ойлголт, мэдлэгийг өгөх

  • Аялал жуулчлалын салбар дахь Зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох

  • Зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийн цаашдын хэрэглээ ба анхаарах зүйлсийг хэлэлцэх

Энэ удаагийн сургалтын онцлог, давуу тал нь соёл, урлагийн олон төрлийг ашиглах явцад зохиогчийн эрхийн ямар хүндрэл бэрхшээл тулгардаг, түүнийг хэрхэн шийдвэрлэж болох вэ, цаашид юун дээр анхаарах ёстой вэ гэдгийг бодит жишээн дээр хэлэлцэж, мэдлэг туршлагаа хуваалцсан явдал юм.  

Тус сургалтад:

  • “Аялал жуулчлалын салбар дахь зохиогчийн эрхийн зохицуулалт, хэрэгжилтийн өнөөгийн байдал” сэдвээр ОӨУБЕГ-ын Зохиогчийн эрхийн газрын дарга Э.Мягмардорж

  • “Олон улсын зохиогчийн эрх зүйн зохицуулалт” сэдвээр ОТИС-ийн ХЗС-ийн багш Д.Эрдэнэчимэг

  • “Зохиогчийн эрхийг зөрчихгүй байх-зөрчсөн үйлдлүүд”-ийн талаар Хуульч, өмгөөлөгч Э.Болорчулуун

  • “Аялал жуулчлалын салбарт тулгарч буй зохиогчийн эрхийн асуудал” сэдвээр Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгийн хүндэт гишүүн Н.Мөнхтөмөр нар илтгэл хэлэлцүүлсэн.

Сургалтад төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын 90 гаруй төлөөлөгчид оролцсон. Мөн аялал жуулчлалын байгууллагууд өөрт тулгарч буй асуудлуудаар хэлэлцүүлэг хийгдлээ. Сургалт үр дүнтэй болж, сургалтанд хамрагдагсад цаг үеэ олсон, хэрэгцээтэй сургалт боллоо гэж дүгнэснээс гадна цаашид энэ чиглэлийн сургалт, судалгааны ажлуудыг үе шаттай хийх хэрэгтэй талаар байгууллагууд санал тавьж байсан юм.

 

 

Эх сурвалж: Соёл Урлагийн Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 23 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 1 цаг 59 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 2 цаг 7 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 5 цаг 47 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 6 цаг 0 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 6 цаг 8 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 6 цаг 38 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 6 цаг 52 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 7 цаг 3 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 7 цаг 23 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 7 цаг 30 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 8 цаг 5 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 8 цаг 22 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 8 цаг 35 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 8 цаг 43 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 20 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 20 цаг 58 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 21 цаг 1 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 21 цаг 45 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 22 цаг 11 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top