x

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 23341 дуудлага, мэдээлэл ирсэний 17895 нь зөрчлийн шинжтэй байна. Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эсрэг гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор өнгөрсөн сард сургалт, уулзалт, өдөрлөг, хэлэлцүүлэг зэргийг 315 удаа 27271 иргэнийг хамруулж, 338 удаагийн нэгдсэн болон хэсэгчилсэн үзлэг шалгалтыг зохион байгуулж, 841 зөрчил илрүүлж, 399 мэдэгдэл, шаардлага хүргүүлж биелэлтийг тооцон ажиллав. “Эмзэг цэг” хяналт шалгалтын нэгдсэн арга хэмжээний батлагдсан хуваарийн дагуу өдөр бүр нийслэлийн Цагдаагийн газрын болон дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн алба хаагч нар шөнийн 02:00-06:00 цагийн хооронд тогтмол хяналт шалгалт хийн ажиллаж байна. Арга хэмжээ эхэлснээс одоог хүртэлх хугацаанд нийтийн орон сууц, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчимд үйл ажиллагаа явуулж, иргэдийн ая тух, аюулгүй байдлыг алдагдуулж байгаа баар, ресторан, цэнгээний 20991 газрыг /давхардсан тоогоор/ шалгаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлсэн” гэлээ.  

“Өнгөрсөн сарын 20-ны өдрөөс энэ сарын 3-ны өдөр хүртэл Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 2647 дуудлага мэдээлэл хүлээн авч 770 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй дуудлага 117 бүртгэгдэж Зам тээврийн хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 142 хүн гэмтсэн байна.  Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол -23.5 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байх бөгөөд нэгдсэн, хэсэгчилсэн арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд тодорхой үр дүнтэй зохион байгуулж ажилласан” гэж Замын цагдаагийн алба, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын танилцуулга” хийв. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 132, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 20, нийт 152 удаагийн дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын хэлтэс, анги үүрэг гүйцэтгэж, 102 иргэнийг авран хамгаалсан.  

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны дуудлага 3 дахин өссөн, объектын гал түймрийн дуудлага 11.4 хувиар буурсан, нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 1.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/278 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, томоохон худалдааны төвийн  барилга, байгууламжид НОБГ, НМХГ, НЦГ-аас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн хяналт, шалгалтыг 2018 оны дөрөвдүгээр сарын 2-23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтаар худалдааны төв 38, соёл урлаг, үзвэр үйлчилгээний 11 аж ахуйн нэгж, байгууллагын нийт 49 барилга, байгууламж хамрагдаж, Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, норм нормативыг зөрчсөн нийт 386 зөрчил илрүүлэн, шалгалтын явцад  43 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 343 зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн албан шаардлага 36, мэдэгдэл 14-ийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Хяналт шалгалттай холбогдуулан шалгалтын дүн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2018 оны 05 дугаар сарын 03-ний өдөр танилцуулж, хэлэлцүүлсэн бөгөөд Галын аюулгүй байдлын  тухай хууль тогтоомж, дүрэм, стандартыг зөрчсөн  “Барс-1”, “Барс-2”, “Драгон”, “Баянзүрх” худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчлийг арилгуулах шийдвэр гарсан” гэв.

“Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу хяналт шалгалт явуулсан. Энхтайваны гүүрнээс замын цагдаагын уулзвар хүртэл нарны замын дагуу машин, дугуй ил задгай худалдаа эрхэлдэг иргэд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нийслэлийн Газрын албатай хамтран газар дээр нь шалгаж Газрын тухай хуулийн 27.1, 27.4 дэх заалтыг зөрчин зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж, үйлчилгээ эрхэлсэн зөрчлийг арилгуулах шаардах хуудас хүргүүллээ. Боловсролын хяналтын чиглэлээр 981 зөрчил илрүүлэн ажиллаж байна”  гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчимэг танилцуулсан.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Шуурхай албадын автомашин чөлөөтэй зорчих, иргэдэд түргэн шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх үүднээс гэр хороолол, орон сууцны хороолол доторх авто зам болон орц гарцын судалгааг нарийвчлан гаргаж, чөлөөлөх ажлыг зохион байгуулах, бүх нийтээр мод тарих өдрөөр хийх ажлын бэлтгэлийг хангуулж, энэ ажилд иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй хамруулж зохион байгуулах, 2018 оны тавдугаар сарын 19-ий өдөр зохион байгуулагдах “Улаанбаатар марафон-2018” олон улсын марафон бүх нийтийн гүйлтэд нийт байгууллагуудыг идэвхтэй оролцуулах, төгсөгчдийн хонхны баярыг Эрдмийн баяр хэлбэрээр зохион байгуулж, арга хэмжээний үеэр архи согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр тэмдэглэх, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 22 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 1 цаг 58 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 2 цаг 6 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 5 цаг 46 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 5 цаг 59 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 6 цаг 6 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 6 цаг 36 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 6 цаг 51 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 7 цаг 1 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 7 цаг 22 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 7 цаг 29 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 8 цаг 4 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 8 цаг 21 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 8 цаг 34 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 8 цаг 41 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 20 цаг 51 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 20 цаг 57 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 21 цаг 0 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 21 цаг 44 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 22 цаг 10 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top