x

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үсрэнгүй хөгжлийн суурь тавигдлаа

Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбар нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг томоохон салбар юм.  Гэвч Худалдааны  салбарын харилцааг зохицуулсан хууль батлагдахгүй байгаагаас дэлхий нийтийн хөгжлийн шинэ чиг хандлагатай хөл нийлэн алхаж, худалдаа, үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжсэн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрх зүйн зохицуулалт, журам, стандартыг нийцүүлэн өөрчлөх, сайжруулах шаардлага зайлшгүй тулгамдаж байна. 

Иймд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Худалдааны их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн  мэргэжлийн эрдэмтэн судлаачдын багтай хамтран ажиллаж,  нийслэлийн худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын өнөөгийн нөхцөл байдалд хийсэн судалгаа, шинжилгээний дүнд үндэслэн “Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийг боловсруулсан.  

Хөтөлбөр хэрэгжсэнээр: 

  • Худалдаа үйлчилгээний салбарын  харилцааг зохицуулах эрх зүйн орчин сайжирч, худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам болон холбогдох стандартуудыг шинэчилж, шаардлагатай зарим стандартыг шинээр боловсруулна. 

  • Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, инноваци шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжин хөгжүүлснээр салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж,  эдийн засгийн хөгжилд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлнэ

  • Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт дэвшилтэт технологи, инновацийг франчайз хэлбэрээр нутагшуулж, олон улсын жишигт нийцсэн “Үндэсний сүлжээ”-г хөгжүүлснээр  инноваци шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болж, хүн амыг чанартай, аюулгүй, хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, соёлтой үйлчилгээгээр хангана. Хэрэглэгчид олон улсын стандартын шаардлагад нийцэхүйц тав тухтай орчинд үйлчлүүлэх, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид аюулгүй, эрүүл орчинд сэтгэл ханамжтай ажил, үйлчилгээ эрхлэх боломж бүрдэнэ. 

  • Аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, “UB naadam”, “UB green food”, “UB mice food”, “UB event food” загваруудыг бий болгоно. 

  • Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг Нийслэлийн худалдааны салбарт нэвтрүүлж хог хаягдлын менежментийг сайжруулж,  эрчим хүчний  хэмнэлт, утаагүй хэрэглээг дэмжиж, агаарын бохирдлыг бууруулах нөхцлийг бүрдүүлнэ. 

  • Хүн амын хоол хүнсний зохистой хэрэглээний мэдлэг боловсрол дээшилж, хандлага, дадал төлөвшин, эрүүл мэнд, аюулгүй байдлаа хангах нөхцлийг бүрдүүлж, хооллолтоос хамаарсан өвчлөлийн хэмжээ буурна. 

Ийнхүү худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжих хөтөлбөрийг Нийслэлийн хэмжээнд анх удаа боловсруулж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн 2018.04.26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. 

Эх сурвалж: Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 19 цаг 19 мин Чуулган: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Уржигдар 22 цаг 14 мин ТББХороо Ерөнхий сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Уржигдар 20 цаг 23 мин Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны төлөө уучлал гуйхыг даалгав Уржигдар 19 цаг 47 мин Н.Учрал чуулганыг удирдвал АН-ын бүлэг Ерөнхий сайдыг чөлөөлөх асуудалд оролцохгүй гэв Уржигдар 19 цаг 18 мин "Монгол ноолуур-2026" дуудлага худалдаанд үндэсний 13 компани оролцоно Уржигдар 18 цаг 23 мин Н.Төмөрхүү агсны нэрэмжит төвийн бүсийн физикийн II олимпиад эхэллээ Уржигдар 18 цаг 22 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулна Уржигдар 18 цаг 21 мин АНУ болон Израилийн цохилтын улмаас энгийн иргэд амь үрэгдсээр буй Уржигдар 18 цаг 19 мин Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй алга болжээ Уржигдар 18 цаг 15 мин Ам.долларын дэвсгэрт дээр Д.Трампын гарын үсгийг байрлуулна Уржигдар 18 цаг 15 мин Маргааш "Дэлхийн цаг" арга хэмжээ болж, нэг цагийн турш гэрлээ унтраана Уржигдар 18 цаг 13 мин Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээ Уржигдар 18 цаг 10 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар хэлэлцэнэ Уржигдар 16 цаг 58 мин Д.Амарбаясгалан нар хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэлжээ Уржигдар 15 цаг 42 мин Дархан-Уул аймагт IELTS-ийн шалгалтын төв байгуулах санал тавив Уржигдар 15 цаг 19 мин АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнийг 300-350 төгрөгөөр нэмэхээр боллоо Уржигдар 15 цаг 18 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаарх зөвлөлдөх санал асуулга эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Катар улс Персийн булангийн аюулгүй байдлын тогтолцоог дахин авч үзэхийг уриалав Уржигдар 15 цаг 17 мин Азийн элсний наадамд Монгол Улсаас 55 тамирчин оролцоно Уржигдар 15 цаг 15 мин
iИх уншсан
Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Зундарь: Амин насны урсгал Робэрт Блай: Төмөр Жонсоны “адгууслаг” эцэг “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор Ардын намын “Ард түмэндээ ирэх оролдлого” буюу авлига, хулга... О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах ... Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны т... Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар х... Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсни... Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн "Лхагвын тойм"-д өгсөн яри... Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга ... Одон орон судлаачид дэлхийтэй төстэй шинэ гараг илрүүллээ Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй ал...
Top