x

НАТО: Монголын зэвсэгт хүчнийхэн Кабулын аюулаас хамгаалахад гол үүрэг гүйцэтгэж байна

Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн удирдлага дор Афганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд зургаан сар амжилттай үүрэг гүйцэтгэсэн Монголын зэвсэгт хүчний VI ээлжийн бие бүрэлдэхүүн VII ээлжийн бие бүрэлдэхүүнд ажлаа хүлээлгэн өгөх ёслол дөрөвдүгээр сарын 23-нд болсон байна.

НАТО-гийн албан ёсны цахим хуудаст мэдээлснээр, энэ ёслолын үеэр Их Британийн бие бүрэлдэхүүний ахлагч бөгөөд Кабулыг аюулаас хамгаалах хүчний командлагч Симон Хамфри Монголын зэвсэгт хүчний VI ээлжийн бие бүрэлдэхүүнд хандан хэлэхдээ “Та бүхэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж, бусдад үлгэр жишээ болж чадсан. Та бүхний чин сэтгэлийн хүчин чармайлт, байнгын сонор сэрэмж болон цэргийн мэргэжлийн ур чадварын ачаар би болон энэ хуаранд буй бусад хүн өдөр шөнийн алинд ч амар тайван байлаа” гэжээ.

“Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааг явуулж буй Кабулыг аюулаас хамгаалах хүчин нь АНУ, Их Британи, Дани, Австри, Финланд болон Шинэ-Зеланд гэсэн зургаан улсын зэвсэгт хүчнийхнээс албан ёсоор бүрддэг боловч энэ ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэгчдийн нэг нь Монголын зэвсэгт хүчнийхэн юм.

С.Хамфри ёслолын үеэр энэ ажиллагаанд Монголын оролцоо “маш чухал” гэдгийг онцлон тэмдэглээд “Кабулыг аюулаас хамгаалах хүчин нь үндсэн зургаан улсын зэвсэгт хүчнийхнээс бүрддэг боловч Монголын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хэдийнээ энэ хүчний “албан бус” нэг хэсэг болсон нь надад байнга анзаарагддаг. Та бүхэнгүйгээр бидний ажил явахгүй байсан” гэжээ.

Тэрбээр мөн Монголын зэвсэгт хүчний шинэ бие бүрэлдэхүүнд хандан хэлэхдээ “Кабулыг аюулаас хамгаалах хүчний  “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд тавтай морил. Ирэх зургаан сард та бүхэнтэй хамтран ажиллах гэж байгаадаа баяртай байна.  Энэ хавар, зун бид олон сорилттой тулгарна. Үүнд та бүхнийг бэлтгэгдсэн, VI ээлжийн бие бүрэлдэхүүнийхний нэгэн адил эрч хүчтэй, дайчин байна гэдэгт би итгэлтэй байна” гэжээ.

Монгол Улс 2010 оноос НАТО-гийн тэргүүлсэн ажиллагаануудад цэргүүдээ оролцуулж эхэлсэн юм.

НАТО-гийн удирдлага дор 2015 оноос явуулж  эхэлсэн “Шийдвэртэй дэмжлэг” нь Афганистаны Үндэсний батлан хамгаалах ба аюулаас хамгаалах хүчнийхэнд зөвлөгөө өгөх, тэднийг бэлтгэж сургах зорилго бүхий ажиллагаа юм. Афганистаны аюулаас хамгаалах хүчнийхэнд улсаа дангаараа хамгаалж чаддаг болоход туслах нь энэ ажиллагааны гол зорилго билээ.

Эх сурвалж: MONTSAME.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 23 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 1 цаг 59 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 2 цаг 7 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 5 цаг 47 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 6 цаг 0 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 6 цаг 8 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 6 цаг 38 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 6 цаг 52 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 7 цаг 3 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 7 цаг 24 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 7 цаг 30 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 8 цаг 5 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 8 цаг 23 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 8 цаг 35 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 8 цаг 43 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 20 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 20 цаг 58 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 21 цаг 1 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 21 цаг 45 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 22 цаг 11 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top