x

Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийн үнэр 50-60 хувь буурна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Төв цэвэрлэх байгууламжийн лагийг халдваргүйжүүлэх хэт авайн төхөөрөмж, цэвэрлэгээний түвшин, лаг боловсруулалтыг сайжруулах зорилгоор суурилуулсан төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцлаа.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны захирамжаар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах, дамжлага нэмэх, ашиглалтад оруулах төсөл, арга хэмжээ авах ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд лагийн 44 карт бүхий 15 га талбайд үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх, боловсруулах, цэвэрлэх байгууламжаас Туул гол хүртэлх 12 га талбай суваг, олон жил хуримтлагдсан голын бохирдлыг арилгах, үнэрийг дарах арга хэмжээ авахыг тусгажээ. Мөн төв цэвэрлэх байгууламжийн урд 50 га талбай бүхий олон жил тогтсон хиймэл нуурыг цэнгэгжүүлэх, технологийн үйл ажиллагааг дэмжиж, засвар хийж, тоног төхөөрөмж шинэчлэх зэрэг 25 ажил тусгагджээ. Өнгөрсөн жилийн хугацаанд 23 ажил 100 хувь гүйцэтгэлтэй, 2 ажил он дамжин хэрэгжиж дуусжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “2016-2017 оны нийслэлийн төсөвт Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэх, цэвэрлэгээний түвшинг сайжруулах чиглэлээр нийслэлээс хөрөнгө гаргаж хийсэн ажлаа өнөөдөр хүлээн авч байна. Хэт авиан төхөөрөмжөөр бохирдлыг боловсруулан гаргахад лагийн үнэр 50-60 хувь хүртэл буурах боломжтой төхөөрөмж суурилуулсан. Энэ ажилд “Шимт газар” ХХК шалгарсан. Нийслэлийн төсвөөс 2.1 тэрбум төгрөгийг шийдсэн.

Цэвэрлэгээний түвшин, лагийн боловсруулалтыг сайжруулах, тоног төхөөрөмж нийлүүлэн суурилуулах ажилд мөн 1.7 тэрбум төгрөг шийдэж өгсөн. Энэ нь бохирдсон усыг боловсруулаад лаг, ус хоёрыг салгах боломжийг нэмэгдүүлнэ. Ингэснээр лагийн талбайн дүүргэлт багасна. Олон жил аргацаасан байдалтай ажиллаж байсан бол энэ технологиуд үнэр багасгах, бохирдол цэвэрлэх нэг том шийдэл юм. Хуучин франц улсын боловсруулсан ТЭЗҮ дээр дахин ажиллаад 250 мянган м.куб ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжтай болвол ойрын 15 жилийн ачаалал даах боломжтой. Цэвэрлэх байгууламжид ахуйн уснаас гадна үйлдвэрийн ус, химийн хэт бохирдолтой ус ирж байгаагаас ашигтай бактериудыг устган бактериуд үнэр дарах чадваргүй болж байна. Улаанбаатар хотоос арьс ширний үйлдвэрүүдийг ялангуяа өлөн боловсруулах үйлдвэрийг гаргах хэрэгтэй юм” гэлээ.

Лагийг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх зорилгоор биологийн задралыг бий болгож өвчин үүсгэгч нянг устгах, халдваргүйжүүлэх, үнэр саармагжуулах зорилгоор хоногт 1200-1500 м.куб лаг халдваргүйжүүлэх хүчин чадалтай Герман улсын “Тюбэреактор” хэт авиан төхөөрөмжийг суурилуулсан. Энэ төхөөрөмж нь биомасс задралыг нэмэгдүүлэн өвчин үүсгэгч нянг устган, халдваргүйжүүлэх, үнэр бууруулах, лагийн талбайд шахагдсан лагийн ус хурдан ялгарч, хурдан хатаах боломжтой юм. Төхөөрөмжөөр дамжсан лагийн үнэр 50-60 хувь хүртэл буурна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 22 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 1 цаг 58 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 2 цаг 6 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 5 цаг 46 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 5 цаг 59 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 6 цаг 7 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 6 цаг 37 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 6 цаг 51 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 7 цаг 2 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 7 цаг 23 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 7 цаг 29 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 8 цаг 4 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 8 цаг 22 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 8 цаг 34 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 8 цаг 42 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 20 цаг 51 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 20 цаг 57 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 21 цаг 0 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 21 цаг 44 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 22 цаг 10 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top