x

Хотын дарга “Отгон-Од” клубын газар эзэмших эрхийг баталгаажууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын зориулалтаар барилга барих газар олгохыг хориглосон захирамж гаргасан билээ. Мөн хотын дарга өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Аяны хүрээнд орон сууцны ойр орчмын нийтийн эдэлбэр газрыг ашиглах эрхийг тухайн орон сууцны Сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэх замаар эзэнгүйдэж, эвдэгдэж, сүйтгэгдэх эрcдэлээс хамгаалах, тухайн нийтийн эдэлбэрийн газарт зөвхөн оршин суугчдын эрх ашигт нийцүүлэн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжууд барьж, дахин төлөвлөлт хийн, тохижуулах боломж бүрдэх юм байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өмнөх даргын шийдвэрээс хохирсон иргэний хүсэлтийг хүлээн авч, судалсны үндсэн дээр өнөөдөр захирамж гаргаж газар эзэмших эрхийг нь баталгаажууллаа.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 1, 2, 9, 10 дугаар байрнуудын дунд талбайд “Хоккейн Отгон од клуб” 1996 оноос хойш хоккейн талбайн зориулалтаар ашиглаж, дүүргийн 4 дүгээр хорооны хүүхэд, залууст үнэ төлбөргүй хоккейн сургалт, дамжаа хичээллүүлж, үндэсний лигийн тэмцээнийг ч зохион байгуулж ирсэн байна. Харин Хотын дарга асан С.Бат-Үүл 2016 оны 6 дугаар сарын сарын 14-ний өдрийн А/484 дүгээр захирамжаараа хоккейн “Отгон од” ТББ-ын эзэмшлийн газар дээр иргэн Д.Батгэрэлд авто машины зогсоолын зориулалтаар газар эзэмших эрхийг давхардуулан олгосон байжээ.

Хотын дарга С.Батболд энэхүү хууль зөрчин олгосон газар эзэмшүүлэх гэрчилгээг хүчингүй болгож, хоккейн “Отгон од” ТББ-д газар эзэмших эрхийн гэрчилгээг нь сэргээн өнөөдөр гардууллаа.

“Отгон Од” ТББ-ын ерөнхий менежер Н.Батболд “Энэ газрыг 2003 оноос хойш албан ёсны эзэмших эрхтэйгээр бид үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл 2014 онд өөр байгууллагад эзэмшүүлэх захирамж гаргасан байсан. Энэ асуудлаар бид Хотын даргад хандаж, хүсэлт гаргасан. Өнөөдөр манай гэрчилгээг сэргээж, хуулийн дагуу асуудлыг шийдэж өгч байгаад маш их талархаж байна” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Монголын шайбтай хоккейн шигшээ баг Зүүн хойд Азийн аварга болсонд бахархаж байдаг” гээд “Улаанбаатар хотод өвлийн спортыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Өвлийн спортын төрөл, зориулалтаар ашиглагддаг талбай олон байсан. Үүнийг буцааж хөгжүүлэхийн тулд нийслэлийн удирдлагын зүгээс тодорхой арга хэмжээ авч, өнөөдөр “Отгон од” клубынхэнтэй уулзаж байна. Улаанбаатар хотод үлдсэн ганц гэж хэлж болох тус клубын хоккейн талбайн эзэмших эрхийг хууль бусаар хүчингүй болгосон байсныг өнөөдөр сэргээн гэрчилгээг нь олгож байна. Цаашдаа өвлийн спортыг хөгжүүлэх, хоккейн талбайг бий болгох ажлыг хийх болно гэдгээ хэлмээр байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 23 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 1 цаг 59 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 2 цаг 7 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 5 цаг 47 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 6 цаг 0 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 6 цаг 8 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 6 цаг 38 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 6 цаг 52 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 7 цаг 3 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 7 цаг 24 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 7 цаг 30 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 8 цаг 5 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 8 цаг 23 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 8 цаг 35 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 8 цаг 43 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 20 цаг 53 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 20 цаг 58 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 21 цаг 2 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 21 цаг 45 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 22 цаг 11 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top