x

“Mиний ирээдүй - Миний гарт” аяны нээлт боллоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтсээс өнгөрсөн хичээлийн жилд  “Мэргэжил бүхэн сайхан” аяныг амжилттай зохион байгуулан ажилласан нь сургууль төгсөгчдөөс элсэлтийн ерөнхий шалгалтад гаргах амжилт дээшилж, суралцагчид  мэргэжлээ хэрхэн сонгох, эцэг эх олон нийтийг мэдээ мэдээллээр хангасан үр дүнтэй ажил болсон билээ.

 Ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудыгаа мэргэжлээ зөв сонгоход туслах, тэдний эрүүл аюулгүй сурч хөгжих нөхцөлийг  хангах, мансууруулах бодисын хорт нөлөөг таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх, эерэг хандлагатай иргэн болон төлөвшүүлэх, өөрөө өөртөө эзэн байх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор  MИНИЙ ИРЭЭДҮЙ- МИНИЙ ГАРТ” сарын аяны зорилго оршино.

Аяны нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн удирдлагууд болон ХУД- сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, багш, эцэг эх, сурагчдын 260 гаруй төлөөлөгч оролцлоо.

Дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Миний ирээдүй-Миний гарт аяны нээж үг хэлэхдээ Боловсролын салбарын хамт олон маань маш олон ажлуудыг  санаачлан ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хичээлийн жилд зохион байгуулсан “Мэргэжил бүхэн сайхан” аян их үр дүнтэй болж, хүүхэд багачууд мэргэжлээ сонгохдоо гэр бүл, хамт олонтойгоо олон талаас нь ярилцаж, судалдаг, зохих мэдээ мэдээллээр хангагдаж байна. Мэргэжлээ зөвхөн сонгоод сургуульд элсэн суралцах биш, түүнийхээ төлөө тууштай байж илүү ихийг сурч боловсордог, хичээдэг, үр дүнтэй ажиллаж  жинхэнэ эзэн нь байх учиртай гэж тодотгов.

Нээлтийн үйл ажиллагаан дээр Оюуны чадвар төвийн захирал н.Мөнгөн, Карьер хөгжлийн төвийн карьер зөвлөх Ц.Булган, Нэгүүндрийлинг Ёлууд багийн ахлагч Спортын дэд мастер, Мастер Класс ХХК-ийн захирал И.Мишээл нар сонирхолтой лекц уншлаа.

Аяны хугацаанд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд сургалт, үзүүлэх ажил, зохион байгуулагдах бөгөөд үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагуудтай танилцах аялал, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, мансууруулах бодисын хор нөлөө түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулна. Мөн анги дэвших болон сургууль төгсөх шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, амжилт гаргах нөхцөл боломжийг бүрдүүлэн түүнд чиглэсэн ажлуудыг сургууль бүр зохион байгуулан ажиллахаар төлөвлөөд байна гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу явах байсан юм... 3 цаг 29 мин Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 3 цаг 38 мин Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ 3 цаг 45 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ? 3 цаг 50 мин Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ 3 цаг 55 мин Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ 5 цаг 53 мин Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 7 цаг 35 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 7 цаг 42 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 7 цаг 48 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 7 цаг 53 мин Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ 7 цаг 58 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 7 цаг 59 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 8 цаг 35 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 8 цаг 41 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 8 цаг 50 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 8 цаг 54 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 8 цаг 59 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 9 цаг 12 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 13 цаг 51 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top