x

Тээврийн хэрэгслийн торгууль, татвар төлөх боломжтой “ГЭРЭГЭ” машиныг хэрэглээнд нэвтрүүллээ

Улаанбаатар Хотын Банк, Метатек компани хамтран “ГЭРЭГЭ” цахим төлбөрийн машиныг анх удаа хэрэглээнд нэвтрүүлж, өнөөдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт нээлтээ хийлээ. Нээлтэд нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал зэрэг албаны төлөөллүүд оролцлоо. Эхний ээлжинд Тээврийн Хэрэгслийн татвар болон Торгуулийг төлөх боломжтой болж байгаа юм. Цаашдаа 30 гаруй төрийн үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байгаа юм байна.

Та тээврийн хэрэгслийн татвар, торгуулиа төлсөн бол баримтаа уг төлбөрийн машинаас аваад ашиглах бүрэн боломжтой. Энэхүү баримт нь QR кодтой тул банкны баримттай адил хүчин төгөлдөр. Түүнчлэн татварын байцаагч дээр олон дахин очих шаардлагагүй болж байгаа юм.

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Өнөөдөр төрийн цахим үйлчилгээнд нэг суваг нэмэгдэж байна. Гэрэгэ киоскоор иргэд төрийн зарим үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай авах боломжтой болж байна гэсэн үг. Эхний ээлжинд авто тээврийн татвар, хураамж, торгууль төлж байна. Удахгүй үзвэр үйлчилгээ болон хот хоорондын тээврийн зорчих тасалбар зэргийг авах боломжтой болно. Цаашдаа бид бүх хороодод энэхүү киоскийг байршуулна. Эхний ээлжинд 2019 он гэхэд 20 хороонд байршуулахаар зорин ажиллаж байна” хэмээн ярилаа.

Улаанбаатар Хотын банк, Метатек компанийн хамтын ажиллагааны хүрээнд нэвтрүүлж буй энэхүү төлбөрийн машины талаар иргэд ам сайтай байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбар, Авто тээврийн үндэсний төвийн салбарууд, Дүүргийн татварын хэлтэс, дүүргийн нэг цонхны үйлчилгээний байруудад байршуулсан байна.

Удахгүй уг төлбөрийн машинаар дамжуулан орон нутгийн автобус болон галт тэрэгний тасалбар болон үзвэр үйлчилгээний тасалбар худалдан авах гэх мэтээр олон төрлийн үйлчилгээнүүдийг нэмэх юм.

Төлбөрийн машинд аль ч банкны картаа уншуулж, тээврийн хэрэгслийн татвар, торгуулиа төлөх боломжтой юм. Ингэхдээ тээврийн хэрэгслийн улсын дугаар, эсвэл өөрийн регистрийн дугаараа оруулаад л төлбөрөө сонгон хоромхон хугацаанд төлөх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 23 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 1 цаг 59 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 2 цаг 7 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 5 цаг 47 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 6 цаг 0 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 6 цаг 8 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 6 цаг 38 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 6 цаг 52 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 7 цаг 3 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 7 цаг 24 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 7 цаг 30 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 8 цаг 5 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 8 цаг 23 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 8 цаг 35 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 8 цаг 43 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 20 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 20 цаг 58 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 21 цаг 1 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 21 цаг 45 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 22 цаг 11 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top