x

Цэргийн дүйцүүлэх албанд орох иргэдийн тоог баталлаа

НИТХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалтын дарааллын дагуу "Хүн амын ахуй үйлчилгээ- 2020" дэд хөтөлбөрийг батлах асуудлыг Нийслэлийн Ерөнхий менежер Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар Т.Гантөмөр танилцууллаа.  "Хүн амын ахуй үйлчилгээ- 2020" дэд хөтөлбөрийн  тухайд өмнө нь тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэгдэж, хурлын тэргүүлэгчдийн саналыг тусгаж, дэд хөтөлбөрийг улам сайжруулж оруулж ирэх үүрэг авсан. Мөн өмнөх хуралдаанд  6 тэргүүлэгч саналаа хэлж, тусгах чиглэл өгсөн. Энэ дагуу бид дэд хөтөлбөрөө сайжруулж, тэргүүлэгчдийн саналыг  тусгаад  батлуулахаар оруулж ирсэнийг уламжлав. Дэд хөтөлбөрийн хувьд хийх ажлын бодлого явж байгаа бол хэрэгжилтийн асуудлыг хариуцсан газрууд нь үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаад ажиллана гэдгийг "Хүн амын ахуй үйлчилгээ- 2020" дэд хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэд илэрхийллээ.

Тэргүүлэгч Д.Мөнхжаргал "Миний хувьд өмнөх хурал дээр иргэдийн хувьд хамгийн их хүсэн хүлээдэг, эрэлттэй байдаг ахуйн үйлчилгээний чиглэлийг тусгаад оруулж ирээрэй гэсэн боловч харамсалтай нь энэ төрлийн үйлчилгээг тусгаж оруулж ирсэнгүй. Одоо гутлаа засварт өгдөг хэдэн хүн байдаг юм. Ийм үйлчилгээний оронд хүүхэд асрах, компьютер засах форматлах, сантехникийн ажил, гэрээр эмчилгээ, эм тариа хийх сувилагчийн үйлчилгээ, цахилгаан бараа засах, ахмадыг асрах, зүлэг ногоо тарих үйлчилгээний төрөлд анхааран ажиллах ёстой" гэв.

Дэд хөтөлбөрийн хэлэлцүүлгийн  төгсгөлд тэргүүлэгч Н.Батсүмбэрэл "Хүн амын ахуй үйлчилгээ-2020 дэд хөтөлбөрийн асуудлыг буцаах саналтай байна. Учир нь энэ асуудалтай холбогдуулан тэргүүлэгчдийн асуусан асуултанд ядаж Нийслэлийн захирагчийн ажлын албаныхан өөрсдөө хариулдаг болчих хэрэгтэй. Ингэж төрийн байгууллагын ажлын зарчимаар явах нь зөв" гэдгийг хэллээ.

"Хүн амын ахуй үйлчилгээ-2020" дэд хөтөлбөрийг НИТХ-ын хороодоор хэлэлцэн, НИТХ-ын  5 сарын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжиж тогтоол гаргалаа.

Хэлэлцэх асуудлын дараалалд орсон Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах асуудлын Нийслэлийн цэргийн штабын дарга Хурандаа Ж.Болдбаатар танилцууллаа. Монгол улсын Засгийн газраас Цэргийн дүйцүүлэх албан хаагчийн тооны дээд хязгаарыг тогтоодог. Улаанбаатар хотод 2018 онд Цэргийн дүйцүүлэх албанд авах иргэдийн дээд хязгаарыг баталж өгсөн. Нийслэл хотын хэмжээнд 56 дүйцүүлэх албан хаагч байхыг Засгийн газраас баталсан. Цэргийн дүйцүүлэх албаны хууль, журмын дагуу НИТХ-ын тэргүүлэгчдээр тогтоол гаргахаар танилцуулга хүргүүлсэн.  Ингэхдээ Баянзүрх дүүрэгт 5, Баянгол дүүрэгт 8, Сүхбаатар дүүрэгт 6, Сонгинохайрхан дүүрэгт 8, Чингэлтэй дүүрэгт 8, Хан-Уул дүүрэгт 8, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт дүйцүүлэх албанд хамрагдах иргэдийн тоо тус тус 5 байх саналыг оруулж байна. Эдгээр саналыг дүүргүүдээс нь авсан гэв. Дүйцүүлэх албанд орохын тулд 7 шалгуур үзүүлэлт байдаг. Тус шалгуур үзүүлэлтийг хангасан хүний тоогоо дүүргүүд өөрсдөө гаргаж бидэнд хандаж гаргаж өгсөн гэдгийг Ж.Болдбаатар хурандаа онцоллоо.

Цэргийн албыг  биеэр дүйцүүлэн  хаах иргэдийн  тоог  56  байхаар тогтоож, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах албан хаагчидтай холбоотой иргэдийн сургалтын хөтөлбөрийг  батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулж,  үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай хувцас эд материалын нөөцийг бүрдүүлэн ажиллахыг Нийслэлийн Засаг дарга С.Батболдод даалгах тогтоолыг тэргүүлэгчид баталлаа.  

Хэлэлцэх асуудлын дараалалд орсон  Олон нийтийн санаачлагыг дэмжих төслийг Ажлын албаны дарга Б.Батбямба танилцууллаа.  2010 онд үүсэн байгуулагдсан "Оюун ухааны академи" нь хүүхэд залуучуудыг хөгжүүлэх чиглэлд ажиллаж тодорхой амжилт гаргаж ирсэн. Цаашид бид энэ чиглэлийн үйл ажиллагааг өөрсдийн санхүүжилтээр явуулахад хүндрэлтэй байгаа тул Нийслэлээс дэмжиж өгөөч гэсэн албан бичгийг бидэнд ирүүлсэн гэдгийг уламжлав. Тэргүүлэгчдийн зүгээс "Оюун ухааны академи"  нь Монгол улсын нүүр царайг олон улсын тавцанд өндөрт өргөж байгаа ТББ-уудын нэг, мөн хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, тэднийг оюуны спортоор хичээллүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгодог учраас энэ  байгууллагын үйл ажиллагааг дэмжиж явах зүйтэй гэснээр эл асуудал тэргүүлэгчдийн олонхиор дэмжигдэж Тогтоолын төсөл батлагдлаа.

Хэлэлцэх асуудлын бусад асуудал хэсэгт ОХУ-ын Хабаровск хотын 160 жилийн ой  5сарын сүүлээр болохтой холбогдуулан Нийслэлийн Улаанбаатар чуулгын 20 уран бүтээлчдийг  тус хотын ойн соёлын арга хэмжээнд оролцуулахтай холбоотой шийдвэр гаргаж өгөхийг хүссэн албан бичгийг агуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан танилцуулах байсан ч хурал давхацсан тул Ажлын албаны дарга Б.Батбямба танилцууллаа. Тэргүүлэгчид энэ асуудлыг дахин судлаж, албажуулж, Тэргүүлэгчдийн  дараагийн хурлаар дахин танилцуулах үүрэг өгч хойшлууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 21 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 1 цаг 57 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 2 цаг 5 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 5 цаг 45 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 5 цаг 58 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 6 цаг 6 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 6 цаг 36 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 6 цаг 50 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 7 цаг 1 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 7 цаг 22 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 7 цаг 28 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 8 цаг 3 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 8 цаг 21 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 8 цаг 33 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 8 цаг 41 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 20 цаг 50 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 20 цаг 56 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 21 цаг 0 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 21 цаг 43 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 22 цаг 9 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top